• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2008-06-30 14:57:34    
Торгоор судас хйисэн хүн

CRI

      Хятадын торгоор судас хийсэн анхны хүн бол Шанхайн Ангаах ухааны нэгдүгээр дээд сургуулийн харьяаи Жүншань эмнэлгийн Чусан судасны гадрын салааны дарга Фэн Юушянь юм. Бүр эрт 20-р зууны 50-аад оны эхээр Америк нь химийн мяндсаар судасыг орлуулах туршилт хийсэн байжээ. Энэ үзэл санааны сэхээрүүллээр Фэн Юушянь 1956 оноос эхлэн олон зуун удаагийн туршилт хийж, 19960 онд зүйдэс, нуглаагүй торгон судас хийж бүтээсэн байна. Ингээд дэлхий дээрэх анхны торгон судас Хятадад бий болсон байна. 500 гаруй хүнд мэс засал хийсэн байдлаас үзвэл, мэс засал хийсний дараа хиймэл судас нь хэлбэр нь өөртөж хагарсан тохиолдол гараагүй, өвчтөнд шинэ амь нас олгосон байлаа.

      Түүний дотор мэс засал хийснээс хойш хамгийн урт амьдарсан хүн нь торгон судастайгаар 18 жил амьд явсан нь Америкийн нэрт эмчийн хийсэн химийн нийллэг мяндсан судаснаас илүү 3 жил болсон байна. Профессор Фэн Юушяний хийж бүтээсэн энэ торгон судасыг гадаадын мэргэжилтнүүд мэс заслын салбарын "Торгон зам" гэж нэрлэсэн байлаа.

      Хамгийн нарийн хиймэл судас: Дэлхийн хамгийн нарийн хиймэл судасыг Хятадын Сүжөүгийн Ангаах ухааны дээд сургуулийн харьяат нэгдүгээр эмнэлэг болон Сүжөүгийн торгон нэхмэлийн загварын үйлдвэр хамтран судлан бүтээсэн байна. 0,6 мм-ийн диаметр бүхий энэ машнаар нэхсэн химийн мяндсан хэт нарийн судас нь гадаадын адил төрлийн хиймэл судасны амархан нэвчдэг, залгаас амархан сэмрэн тасардаг, цусны нэвтрэлт муутай байдаг доголдолыг тэвчиж чадсан байлаа. Сүжөүгийн Ангаах ухааны дээд сургуулийн харьяат нэгдүгээр эмнэлэг нь энэ судасыг амьтаны биед туршин хэрэглэсэнд цусны нэвтрэлтийн хэмжээ нь 100 хувьд хүрэв. 1990 оны 6-р сараас энэ нарийн судасыг 40 хүнд хэрэглээд хангамжтай үр дүнд хүрсэн юм байна.

      Мяндасан бөрхөвчээр хэвлийн бүх ханыг орлуулсан анхны мэс засал: Хятадын мяндасан бөрхөвчээр хэвлийн бүх ханыг орлуулсан анхны мэс засал бол Бээжингийн Нийслэлийн эмнэлэг дотооддоо хийсэн туршлага байхгүй, гадаадын лавлалт байхгүй нөхцөлд 1983 онд эмэгтэй өвчтөн Жан Ваньчиньд хийсэн хиймэл мяндасан бөрхөмчээр хэвлийн бүх ханыг орлуулсан мэс жасал бөгөөд энэ мэс засал нь амжилтад хүрсэн байлаа.

      Энэ бол Хятадыэ ангаах ухааны түүхэн дээрэх анхны тохиолдол болно. Мөн оны 5-р сард, 29 настай Жан Ваньчинь Нийслэлийн эмнэлэгд хүүхдээ хагалгаа хийж төрүүлсэний дараа 7-р сарын 19-нйи өдөр эмч Ү Вэйрань (Бээжин эмнэлгийн дарга), Жү Шүнь(Мэн жаслын салааны орлогч дарга)хамтран дөрвөн цаг хагасын мэс жасал хийж, түүний хэвлийн ханын 30 см-ийн диаметртэй, 9,5 кг-ийг хүндтэй хэвлийн ханын ширхэглэн хавдарыг авч хаясан бөгөөд хэвлийн урьд ханын булчин махыг нь авч хаясан байна. Залгаад хиймэл мяндасан бөрхөвчээр хэвлийн хөндийн эргэн тойрныг нөхж, нийт 1000 кавдрат см хэрэгэлсэн байна. 10 сар гаруй сувилсаны дүнд энэ хүний шарха сайхан иларшиж, 8-р сарын 20-ны өдөр эмнэлгээс гарсан байна. \М.Цэцэн бэлэтгэв\