• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2008-06-30 15:05:57    
2008 оны дэлхийн нутаг бэлчээр болон тал нутгийн их хурал Хөх хотд боллоо

CRI

      6-р сарын 29-ээс 7-р сарын 5-ны өдөр болтол ӨМӨЗР-ны төв Хөх хотд 2008 оны дэлхийн нутаг бэлчээр болон тал нутгийн их хурал боллоо. Энэ нь дэлхийн нутаг бэлчээрийн их хурал болон тал нутгийн их хурал анх удаагаа манай орон, цаашлаад Ази тивд хуралдаж байгаа болно. Тус хоёр том хурал Өвөр монголд хуралдаж байгаа нь манай районы нутаг бэлчээр болон тал нутгийн судалгаа дэлхийн тавцанд гарсныг харуулж байгаа юм.

     ӨМӨЗР дээр зууны 50-аад оноос эхэлж дэлхийн нутаг бэлчээр болон тал нутгийн хурлыг зохион явуулах эрхийг эрмэлзсээр ирсэн юм. Гэвч тухайн үеийн улс төр, эдийн засгийн нөхцөл шалтгаанаас болж энэхүү хүслээ биелүүлж чадаагүй юм. Өөрчлөлт хийж нээлттэй болсон, ялангуяа шинэ зууныд орсноос хойш, Хятад улс болон өөртөө засах районхон энэхүү ажлыг маш чухалчлан үзэж, зохион явуулах бэлтгэл ажлаа ч эрчтэй хийсээр иржээ.

      Дэлхийн нутаг бэлчээрийн их хурал 1927 онд байгуулагдсан, анхны хурлаа Германд хуралдуулж, 6 орны 16 эрдэмтэн мэргэжилтэн хуралд оролцож, "дэлхийн нутаг бэлчээрийн их хурлын дүрэм"-ийг боловсруулан тогтоосон байна. Дэлхийн нутаг бэлчээрийн их хурлын зорилго бол нутаг бэлчээрийн шинжлэх ухааны мэдээ мэдээлэлийн солилцоог ахиулж, олон улс хоорондын солилцоог цаашид бэхжүүлэн, ялангуяа хуралд дэвшүүлсэн тайланг хянан хэлэлцэхээр агуулгаа болгосон байдаг. Манай орон 1981 онд Америкт болсон 14- дахь удаагийн дэлхийн нутаг бэлчээрийн хуралд оролцсноос хойш удаа болгон төлөөлөгч томлин оролцуулж байна.

      Дэлхийн тал нутгийн их хурал бол дэлхийн нутаг бэлчээрийн их хурлаас салбарлаж гарсан юм. 1978 онд дэлхийн тал нутгийн их хурлыг анх удаа Америкт хуралдуулж, 40 гаруй улс орны 400 гаруй эрдэмтэн мэргэжилтэн оролцсон байна. Хурлаас "дэлхийн тал нутгийн их хурлын дүрэм"-ийг боловсруулан тогтоосон байна. Энэхүү хурал нь тал нутагтай холбоотой судалгаа, төлөвлөгөө, удирдан хамааралт, боловсрол, жич тал нутгийн хөгжил, бүтээн байгуулалт зэргийг хамарсан олон орны шинжлэх ухааны мэдээ мэдээллийн солилцоог ахиулхаар зорилгоо болгосон байдаг. Манай орон 1984 онд Австрали болсон 2-дах удаагийн хуралд оролцсоноос хойш удаа болгон төлөөлөгч томлин оролцуулж байна.

      Энэхүү хоёр хурал нь 4 жилд нэг удаагаа болдог, дэлхийн нутаг бэлчээрийн их хурал нь 20-дах удаагаа хуралдаж, тал нутгийн их хурал нь 7-дах удаагаа хуралдаж байна.

       2003 онд Хятад улс хоёр хурлыг зохион явуулах эрхийг олсноор энэхүү өнгө гэрэлтэй үүргийг Өвөр монголд даалгасан юм. ӨМӨЗР бол зүүн хойно, хойт, баруун хойт нутгийг сундалсан их орны умарт хилийн эклогийн чухал халхавч район юм, Өвөр монголын тал нутаг зүүнш бараншаа 2000 км үргэлжлэж, нийт талбай нь 1тэрбум 300 сая гаруй га байдаг, үүнд ашиглаж болох нутаг бэлчээрийн талбай 1 тэрбум гаруй га байж, бүх Хятадын ашиглаж болох нутаг бэлчээрийн талбайны 5-ны нэг хувийг эзэлж бэ.

      Энэ удаагийн хоёр том хурал Өвөр монгол хуралдаж байгаа нь Өвөр монголын өөрчлөлт хийж нээлттэй байлгаснаас хойших 30 жилийн ололт амжилтыг олон улст сурталчлан ухаагуулах төдийгүй, Хятад орон тэрчлэн Өвөр монголын тал нутгийн судалгаа, цаашдын хөгжил дэвшлийг ахиулахад маш сайн нөхцөл боломжийг олгосон байна.