5-р сарын 12-ны өдөр Хятадын Сычуань мужийн Вэньчуаньд хүчтэй газар хөдөлсний дараа, найрсаг хөрш-- Орос хамгийн түрүүнд Хятад улсад үлэмжийн эд барааны тусламж үзүүлсэн төдийгүй гамшигт нэрвэгдсэн районд авран туслах анги, эмнэлэгийн ангиа хойно хойноос нь илгээсэн юм. Оросын эмнэлэгийн ангид Гань Зүньда гэдэг хятад залуу бий. Тэр өдөр бүр Оросын хээрийн эмнэлэгийн олон майханы дунд явж, Хятад Оросын эмнэлэгийн ажилтнууд хооронд орчуулагч болж ойлголцоход нь дөхөм үзүүлж ирснээр олноороо түүнийг "шао гань" гэж дотноор дууддаг байлаа.. Орос улсын харьяалалтай Гань Зүньда энэ жил 25-тай. Хятадын Чүнчин хотод төрсөн юм. 1990 онд аав ээжийнхээ хамт Орост очжээ.
Орост очихоос өмнө аав нь Чүнчингийн Хятад анагаах ухааны судалгааны хүрээлэнгийн нэр хүндтэй профессор юм. Өвөө нь ч хятад эмч, гэрийн хүмүүс нь бүр эмчийн ажил хийдэг тул Орост очсны дараа аав нь шао Гангийг өөрийн үйлсээ залгамжлуулахаар анагаах ухааны мэргэжил сургажээ .
5-р сарын 12-ны өдөр Хятадын Сычуань мужийн Вэньчуаньд хүчтэй газар хөдөлсөн мэдээг Москвад байгаа Гань Зүньдагийн гэрийн хүмүүс дуулаад нутгийнхаа төлөө сэтгэл зовож билээ. Яг энэ үед шао Гань Оросын эрүүл мэндийн яам Хятадын газар хөдлөлтийн гамшигт нэрвэгдсэн районд илгээх эмнэлэгийн ангид хүн элсэж байгаа мэдэгдлийг харсан байна.
Үүнээс өмнө телевизийн нэвтрүүлэгээс Сычуаний газар хөдлөлтөд хүн ардын бэртэж шархдсан, амь үэрэгдсэн тухай мэдээллийг хараад их сэтгэл зовж, төрж өссөн нутгийнхаа төлөө, эх орныхоо төлөө юм хиймээр санагдаж байсан. Энэ мэдээг дуулаад эх орныхоо төлөө хүчээ өргөх боломж тохиолоо гэж бодсон гэж тэр хэлж байлаа. Аав ээжийнхээ дэмжлэгтэйгээр шао Гань нэн даруй Оросын Эрүүл мэндийн яамд очиж бүртгүүлэв. Хятад Орос хэл нэвтэрхий мэддэг ба анагаах ухааны мэргэжлийн давуутай тэр шалгалтыг маш амжилттай туулж зөвшөөрөгдсөн байна. 5-р сарын 20-ны өдөр, Вэньчуаньд газар хөдөлсний дараах 8 дахь өдөр билээ. Оросын эмнэлэгийн анги Сычуаний Чүндүд газардаж, 21-ний өдөр Пэнжөүгийн гамшигт нэрвэгдсэн районд очиж хээрийн эмнэлэгийн майхан барьж, нэн даруй авран эмчлэх ажил өрнүүлсэн байна. Хоёр хэл сайн мэддэг шао Гань бүх эмнэлэгт хамгийн ажил ихтэй хүн болжээ. Тэр нэг талаар Оросын анагаах ухааны мэргэжилтэнд орчуулагч болж, бэртэж шархдсан хүмүүсийг эмчлэхэд тус дөхөм үзүүлэн, нөгөө талаар мэдрэлийн их эмчийн хувьд бие даан үзлэг хийн эмчилж өдөр шөнөгүй ажиллаж билээ.
Гамшигт нэрвэгдсэн районы бэртэж шархдсан хүмүүс, элэгэн саднаа алдаад эмгэнэн гашуудаж байгаа хүмүүсийг хараад бидний ядарч зүдрэх юу ч биш, тэдэнд илүүхэн тус болохыг л бодж байсан гэж шао Гань болон Орос эмч нар хэлж байлаа. Хэл мэддэг шао Гань байх болохоор Оросын эмнэлэгийн анги болон Хятадын бэртэж шархдсан хүмүүс хоорондоо маш сайн ойлголцож, авран туслах ажил маш урагштай явагдаж билээ. Шао Ганий хамтран зүтгэгч, орос их мч Шергей Сожинов сурвалжлагчид ярилцлага өгөхдөө, бид маш сайн хамтран ажилласан. Орос хэл сайн мэддэг Гань Зүньда бидэнтэй хамт ажиллаж байгаа болохоор их тус болсон. Ялангуяа тэр өөрөө ч эмч тул анагаах ухааны асуудлаар орчуулахад маш зөв, тод томруун байдаг. Гань Зүньда нээрээ мундаг гэж үнэлэв.
Оросын эмнэлэгийн ангитай харилцах ажлыг хариуцсан Жян Чиндүн хэлэхдээ, Оросын эмнэлэгийн ангийнхан гамшигт нэрвэгдсэн хүн ардыг авран туслахад амь бие хайргүй ажилсан. Шао Гань гол нь бэрх бэрх мэс заслийн орчуулагч болж, Оросын эмнэлэгийн ангитай хамтран ажиллахад маш чухал үүрэг гүйцэтгэсэн .Тэр санаачлагаасаа Оросын эмнэлэгийн ангийн хамт төрж өссөн нутагтаа ирж , Хятадын газар хөдлөлтэй тэмцэн гамшгаас аврах ажилд оролцсон. Орос Хятадын найрамдалд хүчин зүтгэл гаргасан түүнд бид талархаж байна гэжээ. \Урангоо орчуулж бэлтгэв\
|