• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2008-06-30 16:53:19    
Хятад улс үйлдвэрлэлийн аюулгүй байдлыг хангасан угтвар нөхцөлд эдийн засгийн хөгжлөө аиулахаар чармайн ажиллана [Радио]

CRI

      Хятадын Засгийн газар үйлдвэрлэлийн аюулгүй байдлыг чухалд үзсээр ирсэн юм. 2000 оноос Хятад улс жил болгон хэвлэл мэдээллийн хэрэгслийн сурвалжлагчдийг зохион байгуулж "үйлдвэрлэлийн аюулгүй байдлын асуудлаар аялан сурвалжлах ажиллагаа" зохион явуулах болсон байна. Уг арга хэмжээ нь энэ онд 6-р сарын 12-ноос эхэлж, 6-р сарын 30-ны өдөр өндөрлөсөн бөгөөд үүнд Ху-нань, Гүйжөү, Юнь-нань 3 муж хамрагдсан байлаа. Хятад улс үйлдвэрлэлийн аюулгүй байдлыг хангасан угтвар нөхцөлд улс ардын аж ахуйн хөгжлөө аиулахаар чармайн ажиллана гэж уг арга хэмжээнд оролцсон Хятадын албаны хүн онцолжээ.

     Хятадын Үйлдвэрлэлийн Аюулгүй Байдлын Хяналт, Удирдлагын Үндэсний Ерөнхий Газрын орлогч дарга Ян Юань-юань танилцуулж хэлэхдээ, Хятад улсын үйлдвэрлэлийн аюулгүй байдал ерөнхийдөө тогтвортой, сайн чиглэлээр хөгжиж байгаа хэдий ч байдал хүнд байна гэлээ. Үйлдвэрлэлийн аюулгүй байдал хүнд байгаагийн бодит учир шалтгааны тухай Ян Юань-юань хэлэхдээ: "Эдийн засгийн түргэн хөгжил болон үйлдвэрлэл явуулдаг олон байгууллагад эрдэмтан чадвартан дутагдаж байгаа, механикжуулалтын түвшин өндөр биш, техникчид дутагдаж байгаа нь үйлдвэрлэлийн аюулгүй байдалд маш их саад харш болж байна" гэжээ.

      Ху-нань муж бол хуар пуужин, цаасан пуужин үйлдвэрлэлийн том муж юм. Хуар пуужин, цаасан пуужингийн үйлдвэрлэлийн салбарт ажилладаг хүмүүс амархан шатдаг, тэсэрдэг бодистой байнга харьцдаг бөгөөд хуар пуужин, цаасан пуужингийн уламжлалт үйдвэрлэлийн үндэс суурь нь айл өрх болж байдаг болохоор, аюулгүй байдлын талаарх удирдлага ночтой алдагдаж байдаг. Иймээс Ху-нань мужийн хуар дуужин, цаасан пуужингийн үйлдвэрлэлийн салбарт маш их аюул оршиж байгаа юм. Ху-нань мужийн Үйлдвэрлэлийн аюулгүй байдлын хяналт, удирдлагын газрын дарга Ше Гуан-шян уг асуудлыг зохицуулж байгаа арга хэмжээг танилцуулахдаа: "Өнөөгийн асуудал бол айл өрхөөр нэгж болгон үйлдвэрлэл явуулдаг удирдлагыг үйлдвэржсэн удирдлага болгон өөрчилж, стандартын жишгийг хатуу мөрдөн үйлдвэрийн цех байгуулж, тогтсон орон тоог хатуу мөрдөн үйлдвэрлэлд оролцогчдын тоог тогтоон, тогтсон тоо хэмжээг хатуу мөрдөн дарь үйлдвэрлэх хэмжээг тогтоож, ослоос болох хохирлыг хамгийн бага хэмжээнд хүртэл багасгах явдал болно. Үйлдвэржилтийг биелүүлсний дараа, ажлын журам горимыг хатуу мөрдөж, жишгийн дагуу ажиллана, ингэвэл осол гарах далд аюулыг ихээр багасгаж, аюулгүй байдалтай холбогдсон осол гарах хэмжээг ихээр бууруулж чадна" гэж тэмдэглэжээ.

      Үйлдвэрлэлийн авулгүй байдлын ажлын хатуу удирдлагаас гадна, их олон газрынхан бас өөр өөрийн онцлог байдалдаа зохицуулан, үйлдвэрлэлийн аюулгүй байдлыг баталгаажуулах удирдлагын арга замыг хайж олсон байна. Хятадын баруун өмнөд нутгийн Гүйжөү мужид нүүрсний жижиг уурхай олон байдаг. Тухайн нутгийн Засгийн газар нь үйлдвэрлэлийн явуулах нөхцөл хангаагүй нүүрсний жижиг уурхайг хаах, цэгцлэх, үйлдвэрлэлийг нь шилжүүлэх зэрэг арга хэмжээ авсны зэрэгцээ бас хөгжлийн аятай боломжтой боловч техникийн болон удирдлагын хүчин буурай байгаа нүүрсний нүүрсний жижиг уурхайд "том уурхайгаар жижиг уурхайг туслуулах" бодлого хэрэгжүүлж, тухайн орон нутаг дахь төрийн өмчийн нүүрсний том уурхайг үнэ төлбөргүйгээр нүүрсний жижиг уурхайд туслуулан, техник, удирдлага зэрэг олон талаар нүүрсний жижиг уурхайд бодит асуудлыг нь зохицуулж өгснөөр, нүүрсний жижиг уурхайн үйлдвэрлэлийн аюулгүйн осол аваар гарах хэмжээ ихээр буурсан байна. Гүйжөү мужийн Үйлдвэрлэлийн аюулгүй байдлын хяналт, удирдлагын газрын орлогч дарга Е Вэньбан хэлэхдээ: "Энэхүү арга хэмжээ нь техникийн талаас чухал ахиц хийх зам суваг болж, нүүрсний жижиг уурхайд туслан далд аюулыг илрүүлэх, түүнийг арилгах арга зам болсон байна. Энэ арга хэлбэр нь нүүрсний жижиг уурхайн аюулгүй хөгжихөд зохих баталгаа хангаж, нүүрсний жижиг уурхайд туслан удирдлагыг нь журамжуулах, стандарчилсан удирдлага хэрэгжүүлэх, том уурхайн удирдлагын зарим үзэл ойлголтыг нүүрсний жижиг уурхайд нэвтрүүлэх шинэ замыг нээж өгсөн байна" гэлээ.\О.Дарамбазар орчуулж,Баясгалан хянав.\