• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2008-07-01 21:43:45    
Уллагийн дархан Пяо Дүн шэн

Хятадын Олон Улсын Радио

    Сайн байцгаана уу? Эрхэм хүндэт виб сайт ашиглагчид аа. Пяо Дүн шэн 1934 онд Хятадын Ляонин мужийн Шэньянь хотод төрсөн юм. 1949 оноос утга урлагийн ажилд оролцож, сүүлээр нь Зүүн Хойдын Лү Шүний урлагийн дээд сургуульд суралцсан байна. Пяо Дүн шэн Төвийн Дуу Бүжгийн Чуулгийн удирдаач улсын нэгдүгээр зэрэглэлийн эрдмийн цолтой жүжигчин, Хятадын Дуу Дүрс бичлэгийн хэвлэлийн ерөнхий газрын даргаар ажиллаж байсан юм. Одоо Хятадын үндэстний оркестор хөгжмийн сурч судлах нийгэмлэгийн дарга, Хятадын Дуу Дүрс Бичлэгийн Нийгэмлэгийн орлогч дарга, Соёлын Яамны дэргэдэх урлагийн тусгай мэргэжилд ажиллах хүмүүсийн мандатыг шалган үнэлэх комиссын орлогч эрхлэгч, Соёлын Яамны дэргэдэх урлагийн ажилтадын эрдмийн дээд цолыг үнэлэн хянах комиссын гишүүн, Соёлын Яамны дэргэдэх нийгмийн урлагийн түвшинд зиндаа тогтоох мэргэжилтэдийн заан жолоодох комиссын гишүүн, Хятадын Хэвлэлийн Эрхийн Судалгааны Зөвлөлийн гишүүн зэрэг үүрэг тушаалд ажиллаж байна.

    Хөгжмийн ажилд тавь гаруй жил хүчин зүтгэж явахдаа Пяо Дүн шэн голцуу үндэстний оркестор хөгжмийн ангийг удирдаалах ажил хийж ирсэн юм. Хятадын анхадагч " урлагийн баярын" нээлтийн ёслол дээр мянган хүний найрал хөгжим " Хятадын баясгалант хөгжмийг" удирдаалсан юм. Мөн урилгаар Тайваньд очиж, Тайбэй хотын Төрийн Хөгжмийн Чуулга, Гао шюнь хотын төриийн хөгжмийн чуулгад зочин удирдаачаар уригдан ажиллаж, мөн Сяньгангийн Хятад Хөгжмийн Чуулга, Сингапурын Хятад Хөгжмийн Чуулгийн урилгаар зочин удирдаачын ажил хийж, бас Төвийгн Үндэстний Хөгжмийн Чуулга, Хятадын Дуурь Бүжгэн Театрын үндэстний Хөгжмийн Чуулга, Чэндүүгийн Үндэстний Хөгжмийн Чуулга зэрэг байгууллагад зочин удирдаач буюу онц уригдсан удирдаачын ажил хийж байсан бөгөөд Төвийн Дуу Бүжгийн Чуулга зэрэг урлагийн хамтлагуудыг удирдаалан арван хэдэн орон болон районд айлчлан тоглосон юм. Кино, телевизийн олон ангит кино, тусгай сэдэвт бичлэг зэрэг олон бүтээлийн хөгжмийн ангийг удирдаалсан юм.

    Удирдаачын тусгай мэргэжлээ хийхээс гадна тэр бас үндэстний хөгжим зохион бүтээх болон хөгжмийн онолын судалгааны ажлыг сэтгэл тавин хийж ирсэн юм. Пяо Дүн шэн " Мандарва дагинын домог" гэсэн үндэстний симфони найрал, " Цзянсугийн ардын дуунууд", " Миао үндэстэн эрх чөлөөгөө оллоо", " А ли шан уулын үзэсгэлэн" зэрэг үндэстний оркестор хөгжим, " ялалтаа тэмдэглэцгээе" гэсэн бияларын тодруулалт хөгжим, " хөдөө талд" гэсэн Эр хуу хуу₮рын гоцлол хөгжим, найраг дуучид болон хөгжимчдийн хамтран тоглосон " Хятадын магтуу" жич бүжгийн хөгжим зэрэг үндэстний хөгжмийн зуу шахам уран бүтээл зохион бүтээсэн юм. Мөн Сингапур, Тайвань, Бээжин зэрэг газарт " Пяо Дүн шэнгийн уран бүтээлийн концерт" зохиосон байна. Олон жилийн турш " Ардын Хөгжим", "Хөгжмийн долоо хоногын сонин" зэрэг сэтгүүл дээр тоймчын өгүүлэл буюу эрдэм шинжилгээний өгүүлэл нийтлүүлж, " хөгжмийн удирдаачын ухаан", " удирдаачын мэргэжил сурах анхны алхам" гэсэн тусгай сэдэвт зохиол " лууны нутагт луу тоглуулж сэтгэлээ илтгэсэн нь" гэсэн гарцгаар зохиолын түүврээ нийтлүүлсэн юм.

    1993 онд Хятадын Соёлын Яамнаас түүнийг утга урлагийн талаар товойм нэмэр хандивтай мэргэжилтнээр үнэлж, Төрийн Зөвлөлөөс Засгийн Газрын тусгай шагналын мөнгө өгч байна.