• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2008-07-01 12:00:07    
Америк БНАСАУ-д үр тарианы тусламж үзүүлэхээ сэргээв [Радио]

CRI

      НҮБ-ын Дэлхийн Үр Тарианы Төлөвлөгөөний газар 6-р сарын 30-ны өдөр хэлэхдээ, 37 мянган тонн улаан буудай тээсэн Америкийн "Балтиморе нэрэмжит" үр тариа зөөвөрлөх хөлөг онгоц 6-р сарын 29-ний өдөр БНАСАУ-ын Нампо боомтод ачаагаа буулгаж эхэлсэн байна. Энэ бол Америкийн БНАСАУ-д тусламж үзүүлэхээр амлалт хийсэн 500 мянган тонн үр тарианы анхны бүлэг нь болно гэжээ. Америкийн тал энэ ажиллагаа нь Солонгосын цөмийн асуудал шинэ ахиц хийсэнтэй холбоотой гэдгийг ахин дахин үгүйсгэж байгаа боловч бодит хэрэг ийм байгаа юм гэж олон нийт үзэж байна. Дэлхийн Үр Тарианы Төлөвлөгөөний Газар тэмдэглэхдээ, БНАСАУ, АНУ болон НҮБ энэ гурван тал 6-р сарын 28-ны өдөр Америкаас БНАСАУ-д үр тарианы тусламж үзүүлэх хэлэцээрт гарын үсэг зурсан юм гэжээ.

      Америк бол Дэлхийн Үр Тарианы Төлөвлөгөөний Газрын БНАСАУ-д үр тарианы тусламж үзүүлэгч хамгийн том хандивлагч орон мөн. Өнгөрсөнд Америк БНАСАУ-д үр тарианы тусламж үзүүлж байсан юм. Гэвч 2005 оны сүүлийн хагас жилд Солонгос НҮБ-ын Дэлхийн Үр Тарианы Төлөвлөгөөний Газрыг татан гарахыг шаардсны дараа, Америк хяналт тавихын аргагүй гэдэг шалтгаар Солонгост үр тарианы тусламж олгохоо зогсоосон юм. Өнгөрсөн онд Солонгос үер усны гамшигт ноцтой өртөж, энэ хаврын уур амьсгал тэгшгүйгээс хөдөө аж ахуйн үйлдвэрлэлд нь муугаар нөлөөлж, үр тарианы хүндрэлийг нь нэмэгдүүлжээ. НҮБ-ын хүнс хөдөө аж ахуйн байгууллага болон Дэлхийн үр тарианы төлөвлөгөөний газрын урьдчилсан тооцоогоос үзвэл, Солонгосын нийт 23 сая хүн амын 5 сая гаруй хүн ард хүнсний дутагдалд нүүрлэж, 1 сая 500 мянган тонн үр тариа дутагдаж байгаа юм байна. Солонгосын дээд удирдагч Ким Жун ил саяхан үр тарианы асуудал болон ард түмний хоол хүнсний асуудлыг зохицуулах нь одоогийн хамгийн тулгамдсан үүрэг гэж онцолсон гэж Солонгосын "Нодон Синмун сонин" 6-р сарын 14-ний өдөр мэдээлжээ.

      Энэ бол мөн цөмийн мэдүүлгийн асуудлаар БНАСАУ болон Америкийн үнэ хаялцаж байгаа чухал цаг үе мөн, үр тарианы тусламжийн асуудлыг БНАСАУ-д дипломат дарамт үзүүлэх арга болгож ашиглаагүй гэж Америк хэлж байгаа боловч үр тарианы тусламжийн асуудал нь энэ хоёр орны харилцаанд их сонин орж ирсэн байлаа. Америкийн Төрийн дипартаментын БНСУ-ын хэрэг хариуцсан хэлтэсийн дарга Ким Сун 5-р сарын 8-ны өдөр БНАСАУ-д айлчилж, цөмийн мэдүүлгийн асуудлыг авч хэлэлцэв. 10-ны өдөр тэрээр БНАСАУ-ын талын хангасан 18 мянган хуудас бүхий цөимийн төлөвлөөгний баримт бичгийг аваад БНАСАУ-аас мордов. Үүний зэрэгцээгээр, Америкийн үр тарианы зөвшилцөлийн төлөөлөгчидтэй Пхеньянд үр тарианы тусламжийн асуудлаар сайн сайхан уулзалт хийлээ гэж БНАСАУ мэдэгдэв. Хэдэн хонгийн дараа, хоёр тал болон НҮБ нь Америкийн ирэх нэг жилийн дотор БНАСАУ-д 500 мянган тонн үр тарианы тусламж үзүүлэх асуудлаар нийтлэг ойлголтод хүрлээ.

      БНАСАУ 6-р сарын 26-ны өдөр зургаан талт хэлэлцээний дарга орон Хятад улсад цөмийн мэдүүлгийн жагсаалтаа өргөн барив. БНАСАУ-ыг терроризмийг дэмжигч орны жагсаалтаас гаргах болон тус улсын эсрэг эдийн засаг худалдааны хориг арга хэмжээгээ хэсэг талаар цуцална гэж Америк мөн өдөр мэдэгдэв. БНАСАУ 6-р сарын 27-ны өдөр цөмийн төхөөрөмжийн хөргөөх цамхагаа сүйрүүлэв. БНАСАУ, Америк болон НҮБ нь 28-ны өдөр БНАСАУ-д Америк 500 мянган тонн үр тарианы тусламж үзүүлэх асуудлаар хэлэлцээрт гарын үсэг зуржээ.

      Зургаан талт хээллцээний Солонгосын хойгийг цөмийн зэвсэггүй бүс болгох үйл явц чухал ахицтай болсон боловч, дараачийн алхамд хийх ажил мөн маш их байгаа. БНАСАУ болон Америкийн хооронд мөн харилцан итгэлцэлээ цаашид нэмэгдүүлэх хэрэгтэй бөгөөд БНАСАУ-ын цөмийн мэдүүлгийг шалгах асуудал нь хоёр талд мөн шалгалт болох болно. Холбогдох талууд цаашид хамтран чармайж, нөхцөл боломжийг ашиглан, хүндрэл бэрхшээлийг давж, эргэлзээгээ арилган, зургаан талт хэлэлцээг шинэ шатанд гаргах ёстой гэж шинжээчид үзэж байна. \Цэцэн орчуулж,Урангоо хянав\