Зураг хоног болсон Хятадын Бээжингийн олон улсын шинжлэх ухаан техникийн аж үйлдвэрийн яармаг саяхан Бээжин хотод болж, 30 гаруй улс орон бүс нутаг тэрчлэн холбогдох олон улсын байгууллагын төлөөлөгчид уг яармагт оролцсон байна. Шинжлэх ухаан техникийн олоимийн амжилт бүтээлийг төвлөрүүлэн харуулсан нь энэ удаагийн шинжлэх ухаан техникийн яармагийн хамгийн товойм онцлог болсон байна. шинжлэх ухаан техникийн олимпийн амжилт бүтээлийг өргөнөөр түгээмэлжүүлэн ашиглаж, Хятад улсын авто машин, мэдээлэл, байгаль орчинг хамгаалах зэрэг салбарын техникийн төвшинг дээшлүүлсэн байна.
Хятадын Бээжингийн олон улсын шинжлэх ухаан техникийн аж үйлдвэрийн яармагийг Хятадын шинжлэх ухаан техникийн яам, Худалдааны яам, Бээжин хотын засгийн газар хамтран 1998 оноос зохион байгуулж 10 удаа амжилттай зохион байгуулжээ. Одоо уг яармаг нь дотоод гадаадын дээд техникийн аж үйлдвэр, холбогдох салбарын тэргүүний шинжлэх ухаан техникийг дэлгэн үзүүлж, хамгийн сүүлийн үеийн бүтээгдэхүүн, ухаагдахууныг харуулах тавцан болсон байна.
Өнгөрсөн удаагуудын шинжлэх ухаан техникийн яармагтай адилгүй зүйл гэвэл энэ удаагийн яармаг 8000 ам метр талбайтай "Шинжлэху ухаан техникийн олимпийн үзэсгэлэнгийн район" гаргаж үзэгчид олны сонирхолыг татасан байна. Энэ районд сурвалжилагч Түн Жи их сургууль болон Шанхайн хотын Volkswagen авто машины компаний хамтран судлан бүтээсэн цэвэр эрчим хүч ашиглах авто машин нь үзэгчид олны анхааралыг татаж байлаа.
Шанхайн хотын Volkswagen авто машины компаний техникийн ажилтан ноён Жао Чао танилцуулж хэлэхдээ, энэ авто машины хамгийн их онцлог нь бохир бодис гаргахгүй байж, бохир бодис нь зөвхөн ус гаргадаг байна. Түүний ажилын зарчим нь даруй устөрөгч хий агаар дундах хүчилдүрэгч хийтэй шатхуун батрейд химийн урвал үүсгэж цахилгаан эрчим хүч үүсгэн, үүгээр авто машины хөдөлгөгч хүч болдог байна гэжээ. Жао Чао танилцуулж хэлэхдээ, 8-р сарт Бээжингийн олимпийн хугацаанд ийм цэвэр эрчим хүч ашигладаг 20 авто машинг олимпийн албаны хэрэглээний машин болгон ашиглах болно гэжээ.
Энэ удаагийн яармаг дээр шинжлэх ухаан техникийн олимпийн 150 төслийг харуулсан байна. Цэвэр эрчим хүч ашигладаг авто машинас гадна, Шуувууны үүр, Усан шоу зэрэг бие тамир спортын том оврын ордон талбайн байгуулалт, олимпийн бамбар дамжуулах ажиллагаан дэх техникийн шинэчилэлт, тэрчлэн олимпийн мэдээлэлийн үйлчилгээ, хотын зам харилцаа, хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдал, цаг уурын уридчилан мэдээлэх үйлчилгээ зэрэг дээд техникийн амжилт бүтээлийг дэлгэн үзүүлсэн банйа.
Үзэгчид олон энэ яармаг дээр шинжлэх ухаан техникийн олимпийн ид шидийг бие сэтгэлээр мэдэрсэн банйа.
Энэ үзэсгэлэнд дэлгэн үзүүлсэн шинжлэх ухаан техникийн бүтээлийг олимпийн хугацаанд ашиглах тэдүйгүй олимп дууссны дараа ч өргөнөөр ашиглах юм байна. Хятадын шинжлэх ухаан техникийн яамны сайд Ван Ган энэ яармаг дээр лекц уншиж танилцуулж хэлэхдээ, Бээжингийн олимпийг олимпийн түүхэн дээрэх хамгийн өвөрмөц онцлогтой, өндөр төвшин бүхий бие тамир спортын өвтөгш цуглаан болгон зохион байгуулахын төлөө, Хятадын холбогдох талууд Олимпийн ногоон барилгын стандарт боловсруулан, цахилгаан хөдөлгүүрт авто машин судлан хөгжүүлэх, Бээжингийн оюуны чадавхтай зам харилцааны удирдалга зэрэг шинжлэх ухаан техникийн 10 том төсөл хэрэгжүүлсэн байна. Эдгээр төслүүдийг олимпийн хугацаанд ашиглахаар барахгүй, эдгээр техникийн үр бүтээл нь эдийн засаг нийгмийн үр өгөж хүртээх болно гэжээ.
Одоо Хятадын шинжлэх ухаан техникийн олимптой холбоотой патантийн эрх авахаар өрөгдөл дэвшүүлсэн төсөл 320 гаруй байж, шинжлэх ухаан техникийн зарим бүтээл нь Хятадын авто машин, мэдээлэл, байгаль орчиныг хамгаалалт зэрэг салбар дахь техникийн төвшин, шинийг бүтээх чадварыг түргэн дээшлүүлсэн байна.
|