• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2008-07-01 14:40:37    
Зуны амралт болохоос өмнө, дунд, бага сургуулийн сурагчид аюулгүйн боловсролын программ сонирхуулахыг Хятадын Боловсролын Яамаас орон нутгийн сургуулиудад шаарджээ

CRI

      Хятадын Боловсролын Яам 2008 оны 6-р сарын 27-ны өдөр яаралтай илгэмж явуулж, зуны амралт болохоос өмнө, бүх Хятадын хэмжээнд дунд, бага сургуулийн сурагчдыг зохион байгуулж, аюулгүйн боловсролын программ сонирхуулж, бодит байдалтайгаа уялдуулан газар хөдлөлт буюу үер усдлын гамшигт чиглэсэн яаралтай тараах тасгал сургуулийн ажиллагаа өрнүүлэх хэрэгтэй гэж орон нутгийн сургуулиудад шаардсан байна.

      Зуны амралт, Бээжингийн Олимпийн наадам болох гэж байгаа үеэр, Хятадын Боловсролын Яам олон нутгуудад зуны амралтаас өмнө 3 зүйлийн агуулга бүхий боловсролын ажиллагаа өрнүүлэхээр байрлуулалт хийсэн юм. Аюулгүйн боловсролыг эрчимжүүлэхээс гадна, бас сурагчдыг зохион байгуулан, гамшигтай тэмцэн гамшгаас авран тусласан баатар багш нар, шилдэг сурагчдын тэргүүний үйл ажиллагаанаас суралцаж, эх оронч үзлийн боловсролыг эрчимжүүлэн, "Олимпийн наадмыг угтан, бяцхан сайн зочлогч болох" уриан дор, сурагчдыг Олимпийн наадмын ёс журмын боловсрол сургахыг Хятадын Боловсролын Яам орон нутгуудад шаарджээ.

      6-р сарын 30-ны өдрийн үдээс өмнийн 10 цагт Хятадын Боловсролын Яам Хятадын Боловсролын Телевизийн тусгай программ, Хятадын боловсролын дагуулын broadband сүлжээ болон Боловсролын Яамны өөрийн веб сайт зэрэг холбогдох сүлжээний хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр дамжуулан, бүх Хятадын дунд, бага сургуулийн сурагчдад зориулан, газар хөдлөлт, ус нэвчилт, зам харилцааны осол аваар зэрэгтэй холбогдсон аюулгүйн боловсролын программ сонирхуулах болно. Сурагчдыг цаг даруйд нь зохион байгуулж үзүүлэх хэрэгтэй гэж орон нутгийнханд Боловсролын Яам шаардсан байлаа.

      Өнөө, Боловсролын Яам "2008 оны зуны амралтын хугацаан дахь дунд, бага сургуулийн аюулгүйн боловсролын тусгай филм", "газар хөдлөлтийн гамшиг гарсан үед ард иргэдийн өөрийгөө аврах, харилцан аврах ерийн мэдлэг", "Бээжингийн 2008 оны Олимпийн наадмын суртал ухуулгын филмийн цоморлог", "Бээжингийн 2008 оны Пара Олимпийн наадмын суртал ухуулгын филмийн цоморлог", "Бээжингийн Олимпийн наадмын уралдаан тэмцээний журам горим болон үзэгчдийн ёс мурлын бэлтгэл сургалтын филм" зэрэг видео бичлэгүүд болон "газар хөдөлбөл яах ве?", "газар хөдлөлтийн тухай мэдлэгийн 100 асуулт", "Бээжингийн Олимпийн наадам, Пара Олимпийн наадмыг сонирхох удирдамж ба аюулгүйн гарын авлага", "нугаршгүй нуруу", "газар хөдлөлттэй тэмцэн гамшгаас авран тусалсан баатар багш нар, шилдэг сурагчид болон тэргүүний хамт олны үйл ажиллагаа" зэрэг ном бичгийн цахим баримт материалуудыг Боловсролын Яамны веб сайт﹙www.moe.edu.cn﹚-ын Үндсэн боловсролын хэлтсийн тусгай булан дээр нийтэлсний зэрэгцээ бас Хятадын боловсролын дагуулын broadband сүлжээгээр дунд, бага сургуулиудад уламжилж байна.