• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2008-07-01 14:42:30    
Тайваний худалдаачдын Фүжянь мужийн Шямэньд аж ахуй эрхэлсэн үлгэр

CRI

      Хятадын эх газрын зүүн өмнөд зүгийн тэнгис дагуу байрладаг Шямэнь хот бол Тайваниас хамгийн ойрхон байрладаг эх газрын хот юм. Хоёр эргийн эдийн засаг худалдааны харилцаа олшрохын хирээр Тайваний их олон худалдаачид Шямэнь хотод хөрөнгө оруулцгааж эхэлсэн байна. Олон жилийн хүчин чармайлтаар дамжин эх газрын эдийн засаг түргэн хөгжихийн хирээр тэд нарын ажил үйлс ч хөгжин дэвжиж ирсэн байна.

     Зэн Чиньжао бол Фүжянь мужийн Шямэнь хотын Дүөвэй цахим барааны ХХК-ын зөвлөлийн дарга юм. Өнгөрсөн зууны 90-ээд оны үед түүний Тайваний цахим барааны компани нь зах зээл, хөдөлмөр хүчний өртөг зэрэг хөгжлийн хязгаарлалаас болж, үйлдвэрүүдээ гадагшаа шилжүүлэхээр болсон байв.

      Өнгөрсөн зууны 90-ээд оны эхээр, Хятадын эх газрын амьдарлын нөхцөл боломж Тайванийхаас хол тааруухан байсан ба аж ахуйн нэгжүүдийн үйлдвэрлэлийн нөхцөл боломж бүр ч тааруухан байсан юм. Тийм болохоор Зэн Чиньжаогийн аж ахуйн нэгждээ телфон авах гэсэн анхны өргөдөл хагас жил болж баймаанжин шийдэгджээ. Тэр үед эх газарт телфоны түгээмэлжээгүй байсан тул Зэн Чиньжао бас өөрөө хэдэн 10 мянган юань гаргаж, телфоны шугам сүлжээ тавиулсан аж.

      Гэвч Зэн Чиньжао баялаг туршлагатай бөгөөд эрс хатуу зоригтай тул хүндрэл бэрхшээлийн өмнө нугарч бөхийлгүй хичээн зүтгэснээр ажил үйлс явах тусмаа өргөжин тэлж, үр ашиг нь ч ихээхэн нэмэгдэж иржээ.2007 онд Шямэний Дүөвэй цахим барааны ХХК-н экспортын нийт хэмжээ нь 400 сая ам.долларт хүрсэн байв.

      Зэн Чиньжао эх газарт 16 жил аж ахуй эрхэлсэн хугацаандаа эх газрын эдийн засгийн түргэн хөгжлийг бие сэтгэлээрээ мэдэрсэн байлаа. Тайваний бүх худалдаачдын эх газарт амжилт гаргасан явдал нь эх газрын эдийн засаг хөгжсөн том орчин ахуйгаас салашгүй, Шямэниас Тайваний худалдаачид болон Тайваний хөрөнгө оруулалттай Аж ахуйн нэгжүүдэд авсан бодлогын талын дэмжлэг туслалцаанаас салшгүй юм гэж тэрээр үздэг байна.

      Үүний зэрэгцээ Шямэний засгийн газар бас Тайваний худалдаачидтай харилцах механизм байгуулж, уулзалт ярианы дүрэм тогтоожээ. Хагас жилд нэг удаа яриа уулзалт зохион байгуулж, Тайваний худалдаачдын санал санаачлагыг сонсдог. Тайваний худалдаачдын их олон санал санаачлагыг энэхүү яриа уулзалтаар шууд зохицуулчдаг болохоор үүнийг тэд нар үнэлэн сайшаа, мөрдөн биелүүлдэг байна.

      Шямэньд хөрөнгө оруулж аж ахуй эрхэлж байгаа Тайваний ах дүү нар өнөө энэ хотдоо идээшин дасаж, Тайваний 40 гаруй худалдаачид Шямэнь хотын хүндэт иргэнээр өргөмжлөгдсөн байна. Зэн Чиньжао ч тэдний нэг мөн аж.