• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2008-07-01 15:39:30    
Бээжингийн иргэд Олимпийн зам харилцааг батлах арга хэмжээг ойлгон дэмжиж байна [Радио]

CRI

      7-р сарын 1-нээс Бээжин хотод Олимпийн зам харилцааг батлах арга хэмжээг албан ёсоор хэрэгжүүлж, засгийн газрын салбарууд болон аж ахуйн нэгжүүд, төсвийн байгууллагын хэсэг автобусыг замын хөдөлгөөнөөс гаргаж, утаа гаргаж байгаа хэмжээ нь шаардлага хангаагүй машнуудыг замын хөдөлгөөнөөс хассан байна. Олимпийн наадам дөхөж ирснээр, Бээжин хотод бас замын хөдөлгөөний хяналт удирдлагын арга хэмжээнүүд авч, Олимпийн наадам, параолимпийн наадмын хугацаанд зам харилцааг саадгүй байлгаж, цаг агаарын чанарыг баталгаажуулна.

      Олимпийн наадам, параолимпийн наадмын хугацаанд зам харилцааг саадгүй байлгаж, цаг агаарын чанарыг баталгаажуулахын төлөө Бээжин хотынхон арга хэмжээнүүд авч байгаа юм. 7-р сарын 1-нээс Бээжин хотод засгийн газрын салбарууд болон аж ахуйн нэгжүүд, төсвийн байгууллагын хэсэг автобусыг замын хөдөлгөөнөөс гаргаж, утаа гаргаж байгаа хэмжээ нь шаардлага хангаагүй машнуудыг замын хөдөлгөөнөөс хассанаас гадна бас 7-р сарын 20-оос эхлэн 2 сарын хугацаанд, Бээжин хотод авто машныг номерын эцсийн тооны тэгш сундгайгаар нь ялган хувааж замын хөдөлгөөнд оруулах болно. Бээжин хотын Шуань-ү тойрогт амьдардаг Жан Жянь хувийн машнаараа ажилдаа гардаг байжээ. Бээжин хотод авто машныг номерын эцсийн тооны тэгш сундгайгаар нь ялган хувааж замын хөдөлгөөнд оруулах хугацаанд автобусанд суух юм уу эсвэл дугуй унахыг бодож байна гэжээ. Тэрээр хэлэхдээ,

     Ойр зуураа дугуй унаж, хол явбал автобусанд сууна. Одоо их олон шугамын автобус маш дөхөм болсон тул заавал хувийн машин унаагаар явах шаардлагагүй. Энэ нь хувийн унаатай хүмүүст муугүй бөгөөд хүмүүс үүнээрээ Олимпийн наадмын урагштай зохиогдохыг дэмжиж болох юм гэжээ.

     Бээжин хотын зам харилцааны комиссын орлогч дарга Жөү Жэнюй танхилцуулж хэлэхдээ, Бээжин хотод 16 сая гаруй иргэд суурьшин амьдарч байгаа бөгөөд 3 сая 300 мянга гаруй авто машинтай. Олимпийн наадам, параолимпийн наадмын хугацаанд Бээжин хотод ирэх олон орны тамирчид, албаны хүн, дотоод гадаадын үзэгчид хэдэн саяд хүрэх тул замын хөдөлгөөний хэмжээ түүхийн хамгийн дээд түвшинд хүрэх болно гэжээ. Тэрээр хэлэхдээ, Олимпийн наадмын хугацаанд Бээжин хотод эрхбиш замын хөдөлгөөнийг баталгаажуулах эрчимтэй арга хэмжээ хэрэгжүүлэх шаардлагатай юм. Энэ нь мөн ч улс орнуудын Олимпийг зохион явуулахдаа хэрэгжүүлдэг зуршил арга хэмжээ юм гэжээ. Тэрээр хэлэхдээ,

     Олимпийг зохион байгуулах хотод авч хэлбэл, Олимпийн наадмын хугацаанд замын хөдөлгөөний хэмжээ маш ихээр нэмэгдэх тул энэ талын үйлчилгээ ч маш ихээр шаардагдах болно. Үүнээс гадна Олимпийн тоглолтын талбай заалууд нь бүр хотын олон газар түгэж байгаа учраас хэвийн журмаар ажиллах юм бол шаардлага хангаж чадахгүй юм. Иймээс сүүл сүүлийн Олимпийн наадмыг зохион байгуулахдаа бүр замын хөдөлгөөнийг хязгаарлах арга хэмжээ хэрэгжүүлж, машины номерын эцсийн тооны тэгш сундгайгаар нь ялган хувааж замын хөдөлгөөнд оруулж ирэв. Сөүл Афинд ингэж хийсэн юм гэжээ.

     Иргэдийн дунд явуулсан санал асуулгын дүнгээс үзэхэд, Бээжин хотын иргэдийн 95% нь Олимпийн наадмын хугацаанд, машны номерын эцсийн тооны тэгш сундгайгаар нь ялган хувааж замын хөдөлгөөнд оруулахыг дэмжиж байна. \Э.Цогзолмаа орчуулж, Баясгалан хянав\