Хятадын Ерөнхий сайд Вэнь Жябао 1-ны өдөр Бээжинд Төрийн зөвлөлийн эрчим хүч хэмнэн бохир бодис гаргах хэмжээг багасгах ажлыг удирдах хэсгийн хурлыг даргалан хуралдуулж, 2008 оны эрчим хүч хэмнэн бохир бодис гаргах хэмжээг багасгах ажлыг тохируулав.
Өнөө Хятадын эрчим хүчний зарцуулга их, бохир бодис их гаргах ажил төрөл мөн л хэт түргэн нэмэгдэж байна. Энэ оны эрчим хүч хэмнэн бохир бодис гаргах хэмжээг багасгах зорилтыг биелүүлэхийн төлөө, эрхбиш зорилтыг биелүүлэх хариуцлагыг үнлэн шалгахаа эрчимжүүлж, эрчим хүчний зарцуулга их, бохир бодис их гаргадаг ажил төрлийн хэт түргэн нэмэгдэхийг эрс тогтоон барьж, хоцрогдсон үйлдвэрлэх хүчнийг татан буулгах ажлыг түргэтгэж, эрчим хүч хэмнэн бохир бодис гаргах хэмжээг багасгах чухал төслийг хэрэгжүүлэх эрч хүчээ нэмж, эрчим хүч хэмнэн бохир бодис гаргах техник хөгжүүлэн нэвтрүүлэхийг түргэтгэж, орчил эдийн засгийн хөгжлийг түргэтгэх хэрэгтэй гэж хурлаас үзэв. \Пэрлаймаа орчуулж,Урангоо хянав\
|