Олон улсын валъютын сан 1-ний өдөр Вашингтон дахь төв байрандаа үр тариа болон нефтийн үнэ өсч байгаа тухай шинэ тайлан нийтэллээ. Тайланд тэмдэглэхдээ, өнөө улс орнуудад тулгарч байгаа хамгийн тулгамдсан асуудал бол ядуу хүн ардын хоол хүнсний асуудлыг зохицуулах явдал болно. Мөн үүний зэрэгцээ дэлхийн макро эдийн засгийн хялбархан бус ирсэн тогтвортой байдлыг хамгаалах явдал болно гэжээ.
Олон улсын валъютын сангийн энэ тайланд 150 улс орны 2006 оноос өнөөг хүртлэх олон улсын орлого зарлага, төсөв тооцоо, үнэ ханш зэрэг эдийн засгийн өргөн мэдээлэлд шинжилгээ хийсэн байна. Тайланд тэмдэглэхдээ, бүх дэлхийн эдийн засаг өнгөрсөн зууны 70-аад оны барааны үнэ өсч, цаасан мөнгөний ханш унасан ноцтой хямралаас хойш барааны үнэ хамгийн түргэн мөртөө их өсч байгаа цаг үед оршиж байна. Нефтийн үнэ 2003 онд баррель бүрдээ 30 ам.доллар байсан бол өнөө 140 ам.долларт хүрлээ. Энэ нь 1979 оныхоос 35 хувиар нэмэгдсэн байна. Хүнсний үнийн өсөлт нефтийнхээс жаахан орой эхэлсэн. 2006 оноос өнөөг хүртлэх байдлаар, 70-аад оны үеийн хамгийн өндөр хэмжээнд тулаагүй байна. Үүнд үр тариа болон хүнсний тосны үнэ хамгийн их өсч байна.
Олон улсын валъютын сангийн ерөнхий захирал Доминки Счаус-Кайн хэлэхдээ, дэлхийн эдийн засаг өнөө асар их өрсөлдөөн сорилтод учирж байна гэжээ. Тэрээр хэлэхдээ:
"Энэ бол маш хүнд сорилт юм. Улс орнуудын байдал өөр өөр гэдэг боловч маш олон орон адилхан заналхийлалд учирч байна, өнөө улс орнуудад тулгарч байгаа хамгийн тулгам явдал бол ядуу хүн ардын хоол хүнсний асуудлыг зохицуулах явдал болно, мөн үүний зэрэгцээ дэлхийн макро эдийн засгийн хялбархан бус ирсэн тогтвортой байдлыг хамгаалахын зэрэгцээ энэ хоёрыг тэнцвэртэй байлгах явдал болно" гэжээ.
Парфиси Алонсо-Гамо бол Олон улсын валъютын сангийн бодолго хөгжил болон судалгааны салбарын орлогч дарга юм. Тэрээр хэлэхдээ, хүнс болон нефтийн үнэ их өсч байгаа нь бишгүй олон улс орныг хямралд шигдүүллээ гэжээ. Тэрээр хэлэхдээ:
"Их олон улс орон иймэрхүү давхар хямралд учирц байна. Шалгалтын дүнгээс үзэхэд, бага оролготой 37 улс орон болон дунд зэргийн оролготой 25 улс орны гадаад вальютын нөөц гуравхан сарын шаардлага хангаж чадна. Үүний дотор цөөн бус нь нефтийн хэрэгцээгээ бүхнийг импортоор зохицуулдаг орон юм. Нефтийн үнийн олон улсын оролго зарлагад үзүүлж байгаа нөлөө хүнсний үнээс их байна, бага оролготой их олон улс оронд авч хэлбэл нефтийн импортийн хэмжээ нь хүнсний бүтээгдэхүүний импортийн 3.5 дахинтай тэнцэж байна. Үүнээс гадна, хүнс болон нефтийн үнэ өсч байгаагийн барааны үнэ өсч цаасан мөнгөний ханш унахад үзүүлэх нөлөө маш өргөн бөгөөд асар их юм. Энэ утгаараа хүнсний бүтээгдэхүүний үнэ өсч байгаагийн барааны үнэ өсч цаасан мөнгөний ханш унахад үзүүлэх нөлөө бүр ч их юм" гэжээ.
Олон улсын валъютын сангийн ерөнхий захирал Доминки Счаус-Кайн хэлэхдээ, үр тариа болон нефтийн үнийн өсч байгааг зохицуулахад бүх дэлхийн олон талынхан хамтран ажиллах ёстой. Үүнд улс орнуудын засгийн газар, олон улсын байгууллага болон буяны байгууллагууд багтаж байна гэжээ./Э. Цогзолмаа, Хүчит орчуулж, Пэрлаймаа хянав/
|