• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2008-07-02 17:13:31    
Японы газар хөдлөлтийн дараахь сэргээн босголтын арга туршлагаас Хятад улс суралцана [Радио]

CRI

      Сычуань мужийн Вэньчуаний хүчтэй газар хөдлөлтийн гамшгийн талаарх Хятад, Японы сэргээн босглолтын хамтын ажиллагааны эрдэм шинжилгээний бага хурал өнөөдөр Бээжинд болж байна. Хятад Японы албаны хүмүүс хурал дээр хэлэхдээ: Сычуаний хүчтэй газар хөдлөлтөд гамшигдсан районы сэргээн босголтын үйл явцад Японы энэ салбар дахь тэргүүний арга туршлагаас Хятад улс суралцана гэжээ. Хойшид Япон холбогдох мэргэжилтнүүдээ Сычуаньд ирүүлж, сэргээн босголтын ажлыг жолоодох юм байна.

      Сычуань мужийн Вэньчуаний хүчтэй газар хөдлөлтийн гамшгийн дараахь Хятад, Японы сэргээн босглолтын хамтын ажиллагааны эрдэм шинжилгээний бага хурал 1-ний өдөр Бээжинд эхэлсэн. Бага хурлыг Хятадын Орон Сууц, Хот Хөдөөгийн байгуулалтын Яам болон Японы олон улсын хамтын ажиллагааны байгууллага хамтаар зохион байгуулжээ. Хуралд оролцсон Сычуань мужийн Барилгын танхимын орлогч дарга Ли Юү хэлэхдээ: газар хөдлөлийн дараахь сэргээн босголтын байгуулалтад Японы арга туршлагаас суралцахыг хүсэж байна гэжээ. Тэрээр хэлэхдээ:

      Сычуаньд газар хөдлөлт үүссэнээс хойш эндхийн асар их гарз хохирлыг Японы засгийн газар ч анхааралдаа авсан. Японыг хамарсан улс орнуудын үзүүлсэн тусламж дэмжлэгт гамшигдсан районы ард түмэн баярлан талархаж байна. Японд газар байнга хөдөлдөг, Сычуаний газар хөдлөлтөд бид их хохирсон, тэд арга туршлагатай, сургамжтай, техникийн талаар суралцахыг бид хүсэж байна гэжээ.

      Газар байнга хөдөлдөг орны хувьд Япон газар хөдлөлтийн дараахь сэргээн босголтын талаар баялаг арга туршлага хурамтуулжээ.

      Японы олон улсын хамтын ажиллагааны байгууллагын Хятадын үйл хэргийн газрын дарга Кога шигенари хэлэхдээ: Энэ талын арга туршлагаа Хятадтай хуваалцахад Япон бэлэн байгаа бөгөөд мэргэжилтнүүдээ Сычуаньд томилон ирүүлж, сэргээн босголтын байгуулалтад туслуулахаар төлөвлөж байна гэжээ.

      Бид Хятад улсад энэ салбар дахь арга туршлага сургамжаа танилцуулна. Өнөөдрийн бага хурлаар дамжин бид гамшигдсан районы эрэлт хэрэгцээг ойлгож болно. Энэ нь мэргэжилтэн томилох зэргийг хамарсан чиглэлийн чанартай техникийн хамтын ажиллагаа өрнүүлэхэд тустай юм. Японы олон улсын хамтын ажиллагааны байгууллага гамшигдсан районд авто зам засах зэрэг шууд тусламж үзүүлж чадахгүй ч Японы газар хөдлөлтийн гамшгийн дараах сэргээн босголтын талын холбогдох мэдлэг, мэргэшлийг Хятадад олгож, Хятадын гамшгийн дараах сэргээн босголтод хувь нэмэр оруулахыг хүсэж байна гэжээ.

      Өнөө Японы олон улсын хамтын ажиллагааны байгууллагаас Сычуаньд газар хөдлөлтөөс болж эвдэгдсэн ургамлын бүрхэвчийг сэргээх, гамшигдсан районы хижгээс сэргийлэх, хүнд гэмтэл авагсдын мэс заслын даархь илааршилт зэргийг хамарсан хамтын ажиллагааны төслийг эхлүүлэв гэж тэрээр танилцуулжээ.

      Сычуань мужийн Вэньчуаньд 8 баллын хүчтэй газар хөдөлсний дараа Хятадын засгийн газрын дайчлалт, зохион байгуулалтын хүчирхэг чадвар нь япончуудад гүн сэтгэгдэл төрүүлсэн. Үүнээс Япон ч суралцууштай байна гэж Кога шигенари тэмдэглэжээ. \Баясгалан орчуулж Э.Цогзолмаа хянав\