• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2008-07-02 17:40:27    
Дүн үндэстний дуулалын залгамжлагч –Ү Южэнь

CRI

 

      Хятадын Гүйжю мужийн зүүн өмнөд нутагт дүн үндэстний дуулал ихээр дэлгэрч байдаг. Тухайн нутгийн залуу охин Ү Южэнь энэ дууг гоё дуулдгаараа Гүйжю мужийн дүн үндэстний аялал жуулчлалын төлөөлөгчөөр сонгогджээ.

     Ү Южэнь энэ жил 23 настай, Гүйжю мужийн ли пин шянь нутагтай хүн. Тэрээр дэгжин цовоолог бөгөөд эелдэг сайхан зантай, хүмүүстэй маш амархан дасдаг. Тэр хэлэхдээ, манай нутагт дууны багш олон байдаг, тэд бүр ардын багш юм, өөрөө сонирхолтой л юм бол ямар ч төлбөргүйгээр сурч болно. Багш нар ч бүх хүчээ оруулж, сайхан зааж өгдөг. Учир иймээс дүн үндэстний дуулал нь өнөөдрийн цар хэмжээтэй хөгжиж ирсэн байна гэжээ.

 

     Ү Южэний гэрийн байдал нь их тааруухан, аав ээж нь түүнийг сургуульд өгөхийн тулд алс хол өмнөд нутаг явж ажил хийж байгаа. Ү Южэнь сургуульд сурах завшаанаа маш эрхэмнэж, гэрийн ажил хийхийн зэрэгцээ дүү нараа харгалзан, сурлагаа ерөөс тасалдуулаагүй.

      2001 онд, Гүйжю мужийн ли пин шяний дүн үндэстний дуулалын чуулга нь хүн элсэх гэж байгаа чимээг дуулад багаасаа дуу бүжигт авьяастай Ү Южэнь тэр даруйд нь нэрээ бүртгүүлсэн байна. Залгаад болсон хэдэн удаагийн шалгалтад тэрээр зуу гаруй хүний дундаас цолгорон гарч, чуулгын нэг гишүүнээр элсэгджээ. Дүн үндэстний дуулалын чуулга нь шинээр элсэгдсэн 10 гишүүнээ нэн саруул ирээдүйтэй болгохын тулд тэд нарыг бас ли пин шяний аялал жуулчлалын сургуульд хүргэж суралцуулсан байна.

      Үүнээс эхлээд Ү Южэнь нь ажиллахын зэрэгцээ суралцаж, хэдэн жилийн хугацаанд Хятадын үндэсний телевизийн зохион явуулсан баруун нутгийн ардын дууны тэмцээнд оролцсоны зэрэгцээ Орос, Украйн зэрэг орнуудаар явж тоглолт хийсэн байна. Ү Южэнь "үзэсгэлэнт гүйжю"-гийн дууны тэмцээнд шилдэг шагнал хүртсэний дараа Гүйжю их сургуулийн ардын дуу бүжгийн бэлтгэл ангид орж сурчээ. Түүнээс хойш орон нутгийн аялал жуучлалын төлөөлөгчөөр сонгогдсон байна.

      2007 оны 3-р сард Парист болсон дэлхийн аялал жуулчлалын яармагийн хугацаанд Ү Южэнь, Ян Литай хамтаар олон улсын эрхэм зочдод дүн үндэстний дуулалыг эгэшиглэж, хэвлэл мэдээллийн анхаарлыг ихээр татсан юм. Тэр хэлэхдээ, Хятадын Гүйжюгийн дүн үндэстний нутаг нь Хятадын эх газрын гүнд оршидог, гэвч дүн үндэстний эртний урлагийн хэлбэр болсон дүн үндэстний дуулал нь өрнө дахины хүмүүсийн сонирхолыг маш их татаж байгаад нээрэн баярлаж байна, Франц нь соёл урлагийн төв, дүн үндэстний дуулалыг Францад хөгжүүлж чадах юм бол дэлхийн нөлөөлөх хүчнийг цаашид дээшлүүлэх нь лавтай гэжээ.

      Өнөөдрийн байдлаар, Ү Южэнь нь дүн үндэстний дуулалын урлагийн залгамжлагч болж яваа, дүн үндэстний дуулал нь ч хөгжлийн шинэ шатанд орсон байна. Нэн олон яруу алдарын өмнө үүрэг хариуцлага хүнд болсоныг Ү Южэнь өөрийн эрхгүй мэдэрсэн юм. Тэр хэлэхдээ, яруу алдар бүхнийг ард түмэн мань олгосон, би нэн их хүчин чармайлт гаргаж, нэн олон юмыг суран, эх нутгийнхаа өмнөөс нэн их суртал ухуулгын ажлыг хийх ёстой гэжээ.