• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2008-07-02 17:46:14    
Энд хятад хэлний чиглэлээр сургалтад хамрагдаж байна

CRI

      Су: Бээжинд Монголын дуун хоолой радиогийн хятад хэлний редакцийн сэтгүүлч Сувадаатай уулзаад байна, Та Хятадад хэд дэх удаагаа ирж байна вэ?

     Сувадаа: энэ удаа бараг төрөв дэх удаагаа ирж байна, өмнө нь гурав удаа ирж байсан, нэг удаа бол суралцахаар ирсэн, нөгөө хоёр нь бол зүгээр аялалын шугамаар ирж байсан. Энэ удаа бас нэг богино хугацааны сургалтаар ирчихээд байгаа, ирээд бараг сар хагас болж байна, одоо удахгүй нутаг буцна даа.

     Су: ямар шүү сургалтад хамрагдаж байх вэ?

      Сувадаа: Энд хятад хэлний чиглэлээр сургалтад хамрагдаж байна. Манай анги гэж Ази, Африкийн Хятад хэлний сургалт явагдаж байгаа, нийтдээ хори гаруй орны гучаад хүн ирж сургалтад сууж байна.

      Су: тэгээд ажил сурлага дажгүй уу?

      Сувадаа: Өө, бүх юм дажгүй, хичээлдээ яваад л байна, энд хятад хэлнээс гадна Хятадын соёлын хичээлүүд бас их явагдаж байгаа, гар урлал, Хятад зургийн хичээл, уран бичлэг гээд байдаг, бас хагас, бүтэн сайнд Хятадын Бээжингийн үзэсгэлэнт цогцолбор газруудаар аялж, Хятадын түүх соёлоос суралцадаг.

      Су: Бээжингээс өөр бас олон газраар явлаа гэсэн, явсан газрынхаа сониноос манай сонсогчидтой хуваалцна уу?

      Сувадаа: Бид нар 5-р сарын 23-31-ны өдрүүдэд аялал жуулчиллаар Хятадын аялал жуулчиллын хот Шямэньд аялал хийсэн, Шямэнь хотын хамгийн үзүүштэй байгалийн цогцолбор газруудаар явсан, нөгөө дэлхийд алдартай Гү Лаюү гэж онгон байгалиа хадгалсан гоё газраар, өөр бас зөндөө олон газраар аялсан, Шямэны хувьд надад төрсөн сэтгэгдэл гэхийн бол их орчин үеийн гоё хот санагдасан. Бээжинтай харицуулахын бол их залуу хот байсан, ялангуяа худалдаа, эдийн засгийн талаар их хурдацтай хөгжиж байгаа шиг санагдасан. Бидэнд хөтөч хийж байсан залуу хэлэхдээ, Шямэнь нь сүүлийн таван жилд асар хурдацтай хөгжиж байгаа гэнэ. Дэлхийд алдартай хот болохын тулд Шямэньчууд их хийчээж, зүтгэж байгааг олж харсан, тэгээд маш их таалагдасан.

     Су: Одоо бас Ший Аньд явна гэсэн байх аа?

      Сувадаа: Тийм ээ, Ший Аньд гурав, дөрөв хоног явна гэж яриж байсан, Хятадын эртний нийслэл гэдгээр нь Ший Анийг бол Монголчууд бүгдээрээ мэдэх байх, түүх соёлын асар их өв тэнд хадагалагдаж байгаа. Чин Ши Хуаны арван мянган морьт цэргийн хөшөөг үзнэ гэж байсан, өөр бас маш сайхан газруудаар явж Хятадын түүх соёлтой танилцна гэдэгт итгэж найдаж байна.

      Су: Одоо бол Бээжингийн Олимпийн наадам эхлэх гэж байна, Бээжинд ирээд суралцаж байх энэ хугцаанд ер нь сэтгүүлч хүний хувьд ажигласан зүйл юу байна?

      Сувадаа: Ажигласан зүйл бол маш их, би хамгийн сүүлд 2003-онд ирж байсан, тэгээд энэ удаа эргэж ирж байхад Бээжин хот маш их өөрчлөгдөсөн байна. Маш их асар том байгууламжууд шинээр баригдаж, хүмүүсийн, бээжинчүүдийн амьдралын хэв маяг, харилцааны соёлд ч их өөрчлөлт шинэчилэлт гарсныг ажигласан. Тэгээд энэ амралтаар Бээжингийн "Шувууны үүрийн " хавиар аялал хийнэ гэж багш нар бас хэлсэн, тэгэхлээр бүр их олон зүйлийг үзэж мэдэх болно, бас энд суралцаж байгааг далимдуулан Бээжингийн Олимптой холбоотой маш олон бэлэг дурсгалын зүйлийг худалдан авсан, ягаад гэвэл Монголчууд Бээжингийн зуны Олимпод маш их итгэл найдвар тавьж байгаа, энэ зуны Олимп бол Монголчуудын хувьд хамгийн ойр зохион байгуулагдаж байгаа анхны гэж хэлж болохоор түүхэнд тэмдэглүүштэй Олимп болно. Тэгээд бүх Монголчууд энэ Олимпод алт авах байх гэж найдаж байгаа, би ч их найдлага тавьж байгаа.