• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2008-07-02 17:59:20    
"Наран тойрог" 23 дахь дугаар

CRI

      Ред:  "Бүргэдийг бүргэд гэж нэрлэе." ярилцлагын эхний хэсэг.

      Ред: Цэрэнгийн Сүрэнжав ахтай уулзаад явж байхдаа Дагестаны алдарт хүү Расул Гамзатовын хэлсэн Бүргэдийг бүргэд гэж нэрлэе гэдэг үг санаанд бууж байсан юм. Энгийн мэт боловч соёлт хүн төрөлхтний уншигчдын дунд  тархсан энэ өгүүлбэр олон эрхэм зүйлсийг багтаасан шиг санагддаг юм. Нэг үгээр хэлэхэд үнэнийг үнэнээр нь л хэлье гэсэн үг. Бүх хүмүүст тэр тусмаа сэтгүүлчдэд ёс зүй, эрхэм чанар, нэр төрөө эрхэмлэхийг сургасан үг. Нүцгэн үнэнийг хэлнэ гэдэг зарим үед эр зориг юм. Өрнө, дорны түүх соёлоос чамгүй хүртсэн Сүрэнжав ахтай МҮР гэдэг мэдээллийн том салбарын гал тогоонд нэгэн үе хамт ажиллаж байсандаа би өөрийгөө азтайд бодож сууна. Тэрээр БНХАУ-тай 21 жил үргэлж холбоотой байж, сүүлийн 12 жил Бээжинд амьдарсны 8 жил нь БНХАУ суугаа МОНЦАМЭ агентлагийн сурвалжлагчаар ажиллаж байгаа хүн. Тиймээс түүнтэй хийсэн ярилцлагаа Хятад улсын тухай асуултаас эхлэх нь зөв гэж бодож очсон юм.. Цэрэнгийн Сүрэнжав Хятад улсын тухай ярихдаа АСАР ИХ гэдэг үг олонтоо сонгож  байна билээ. Танд лав анзаарагдах байх аа. Олныг нуршаад яахав.Өрнө, дорны түүх соёлыг уншиж, орчлонг өөрийнхөөрөө ухаарчихсан хүний яриаг тэр хэвээр нь сонссон элдэв юм ярьснаас хамаагүй дээр.

      Ред:  "Наран тойрог" нэвтрүүлэг 23 дахь дугаараараа БНХАУ-д суугаа МОНЦАМЭ агентлагийн сурвалжлагч Цэрэнгийн Сүрэнжавтай хийсэн  "Бүргэдийг бүргэд гэж нэрлэе" ярилцлагын эхний хэсгийг сонсголоо. Эрхлэн бээлтгэсэн Цэрэнжамцын Дашдамба.