• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2008-07-02 17:40:41    
Олимпийн сэдэвт асуулт хариултын уралдаан нь Хятад улс болон дэлхийн олон орон хоорондын ойлголцох гүүр болжээ

Хятадын Олон Улсын Радио

    2007 оны 11-р сараас энэ оны 5-р сарыг хүртэл, ХОУР 53 төрлийн хэлээр, радио долгион болон интернэт сүлжээгээр "Бээжин-2008 олимп дээр уулзцагаая" асуулт хариултын уралдаан зохион явуулсан. Энэхүү мэдэлгийн уралдаанд дэлхийн 140 гаруй улс орон, бүс нутгийн 720 мянган хариулт ирсэн юм. Баразили, Америк, Герман, Шри Ланка, Танзани, Лаос зэрэг улс орны шилдгийн шилдэг байранд шялгарсан найман сонсогч урилгаар Хятад улсад ирж айлчилсан юм. 5-р сарын 27-ны өдөр, Бээжин хотноо, эдгээр байр эзэлсэн сонсогчдод шагнал гардуулах ёслол хийсэн бөгөөд үнэтэй сэтгэгдлийг нь яриулсан билээ. Бээжингийн олимпийн наадмыг зохион явуулах хорооны албаны хүн хэлэхдээ, ХОУР-гийн зохион явуулсан "Бээжин-2008 олимп дээр уулзцагаая" асуулт хариултын уралдаан нь Хятад улс болон дэлхийн олон орон хоорондын ойлголцох гүүр болсон юм гэж хэлсэн байна.

    Шагнал гардуулах ёслол дээр, БХАТИХ-ын Байнгын хорооны орлогч дарга, Бээжингийн олимпийн наадмыг зохион явуулах комиссын орлогч дарга хатагтай Чэнь Жили, Бээжингийн олимпийн наадмын зохион явуулах комиссын гүйцэтгэх даргын орлогч Ван Вэй, Хятадын Радио Телевизийн Үндэсний Албын орлогч дарга Тянь Жинь болон ХОУР-гийн холбогдох удирдагч нар онц байранд шялгарсан сонсогчдод шагнал гардуулсан байна.

    Германы сонсогч ноён Хелмут Матт шагнал гардсаны дараа сэтгэгдлээ ярилаа. Түүний ярисан үгнээс тэрээр "Хятадын нэвтэрхий" байсан гэдгийг бид ойлгосон юм.

    "Хотын газраас найз минь ирхэд, баярлахгүй гэж хаа байхав даа-- Миний бодохоор, одоогийн сэтгэгдлийг маань Хятадын суут сэтгэгч күнзийн энэ сургал үгээр л итгэхэд хамгийн тохиромжтой байх."

    Хелмут Маттын энэ үг ёслолд оролцсон бүх хүмүүсийн халуун талархалыг хүлээсэн юм. Хелмут Матт бол Бакны дээд удирдагч юм, мөн ч ХОУР-гийн Герман хэлний нэвтрүүлгийн идэвхтэн сонсогч юм. ХОУР-гийн бэлтгэн явуулж байгаа төрөл бүрийн нэвтрүүлгээс тэрээр Хятадын улс төр, эдийн засаг, соёл зэрэг олон салбарын дэлгэрэнгүй мэдээллийг авдаг. Саяхан Хятадын Сычуаны Вэньчуанд болсон хүнд ноцтой газар хөдлөлтийн чимээг дуулсаны дараа, тэрээр нэн даруй газар хөдлөлтийн гамшигдсан районд өөрөө мөнгө хандивласан төдийгүй компанийнхаа хамт олны дунд хандив өргөх арга хэмжээ зохион байгуулсан юм.
Хелмут Маттын үзэж байгаагаар, ХОУР нь түүний Хятад улсыг ойлгох чухал зам суваг мөн бөгөөд, ХОУР-гийн нэвтрүүлэг нь баялаг агуулгатай болохоор Хятад улсыг нэн гүнзгий бүх талаар ойлгоход тус дөхөм үзүүлсэн юм байна. Тэрээр хэлэхдээ,

    "Би радиог эхлэж сонсосоноос аваад дуу хоолойтой нь дасал болсон ч нэвтрүүлж байгаа хүнтэй нь уулзна гэж ерөөс санаж олоогүй. Харин өнөөдөр би биеэрээ энд ирчхээд та нарынхаа өмнө зогсож үг яриж байна, тэгэхээр энэ нь миний энэ насны маш их сэтгэл хөдөлгөх цаг мөч болж байна."

    Шагнал гардуулах ёслол дээр, Бээжингийн олимпийн наадмыг зохион явуулах комиссын гүцэтгэх даргын орлогч Ван Вэй шагнал гардсан сонсогчдод халуун баяр хүргэсэн байна. Ван Вэй хэлэхдээ, Бээжингийн олимпийн наадам бол Хятад улсыг дэлхий дахинд таниулах сайн аз завшаан юм гэлээ, тэрээр мөн ХОУР олон төрлийн хэлээр дэлхий дахинаа Хятад улсыг танилцуулж баялаг амжилтад хүрсэнд баяр хүргэсэн байна.

    "ХОУР олимпийн сэдэвт асуулт хариултын уралдаан зохион явуулсанд бид талархал илэрхийлж байна, энэ нь Хятад улс болон дэлхийн олон орон хоорондын ойлголцох гүүр болсон юм."

    ХОУР гадаадын сонсогч нартаа Хятадын одооийн хөгжил дэвшил, түүх соёл гэх зэрэг олон агуулгыг тал бүрэээр танилцуулдаг юм, сүүлийн жилүүдэд ХОУР нь өөрийгөө тасралтгүй шинэчлэн хөгжүүлж, радио гэдэг ганц чиглэлийн хэвлэл мэдээллийн хэрэгсэл байснаа орчин үеийн олон улсын радио нэвтрүүлгийн системийг бүтээн байгуулахаар ид чармайж байгаа юм.

    ХОУР-гийн дарга ноён Ван Гэннянь хэлэхдээ, ХОУР олон төрлийн хэл, хэвлэл мэдээллийн олон хэрэгслийн давуу хүчнээ ашиглан, Хятад улсыг нэн дэлгэрэнгүй, үнэн зөв ойлгохыг хүсч байгаа гадаадын сонсогч нарынхаа шаардлагыг ханган, гадаадын сонсогчдын сэтгэхүйн зуршилд улах нийцүүлэхээр чармайж байна. Бээжинд удахгүй олимпийн наадам зохиогдох боллоо, ХОУР нь олимпийн наадмыг мэдээлхэд бэлэн байна гэж ноён Ван Гэннянь тайлбарлаж хэлсэн юм.

    "Бид нар олон төрлийн хэлээр, хэвлэл мэдээллийн олон хэрэгслээр нэвтрүүлэг явуулах хүчнээ бэлгэж, өөрийн онцлогтой мэдээлэл хүргэх төсөл гаргаад байна. Бид нар дэлхийн олон орны сонсогч найз нар спортын өргөн чуулганыг сонсож, олимпийн эе нэгдэл, найрсаг, энх тайван цог золбоог бадраан, Хятадын ард түмний дэлхийн ард түмэнд илгээсэн найрсаг сэтгэлийг дамжуулахыг хүсч байна."

    Шилдэгийн шилдэгт шалгарсан сонсогч нар, Хятадад байгаа хугацаанд Бээжингийн хааны өвлийн ордон, И Хэ Юань цэцэрлэгт хүрээлэн, Цагаан хэрэм зэрэг түүх дурсгалын зүйлээрээ нэртэй газруудаар танилцахын зэрэгцээ бас Олимпийн наадамд туслалцаа үзүүлэгч Чин Дао хотоор үзэн танилцах юм байна.\Алтаннавч редакторлов\