Нутаг дэвсгээр: 551602 хавтгай дөрвөлжин км.
Хүн ам: 2006 оны 1-р сарын 1-ний өдрийн байдлаар 62 сая 900 мянга, үүнд гадаадын 4 сая гаруй харьяат багтаж байгаа бөгөөд түүний дотор 2 сая нь Европын холбооны орнуудын харьяат юм байна. Франц хэлээр яридаг. Оршин суугчдын 90 хувь нь Катулик шашин шүтэж, бараг 5 сая Мусульман болон шинэ шашин, Еврей шашин, Буддын шашин, Үнэн алдартаны шашин шүтдэг цөөн хүмүүс бий.
Нийслэл: Парис, , 2004 оны байдлаар 11 сая 290 мянган хүн амтай. Хамгийн халуундаа 31,6 хэм, хамгийн хүйтэндээ хасах 6,9 хэм.
Төрийн тэргүүн: Ерөнхийлөгч Николас Саркози. 2007 оны 5-р сарын 6-ны өдөр сонгогдож, мөн оны 5-р сарын 16-ны өдөр тушаалд оров. Бүрэн эрхийн хугацаа нь таван жил.
Чухал баяр дурасгалын өдөр: үндэсний баяр – 7-р сарын 14-ний өдөр.
Ерөнхий байдал: Европын баруун хэсэгт оршиж, Белги, Люксембург, Герман, Швейцар, Итали, Испани, Андорра,Монакотай хөршилж, баруун хойш тэнгис далайгаар аласлан Англитай харалдаа оршиж байна. Нутаг дэвсгэрийн нурваны хоёр хувь нь тал газар. Альпын нуруу зэрэг уул нууруутай. Хойд Далай, Английн хоолой, Атлантын далай, газрын дунд тэнгис зэрэг дөрвөн усан хилд нүүрлэж байна. Нийт 5695 км урт хилийн шугамтай, түүний дотор тэнгсийн эргийн шугам нь 2700 км, хуурай газрын шугам нь 2800 км байна. Баруун хэсэг нь тэнгис далайн дулаан бүсийн өргөн навчит ойн цаг агаартай, өмнөд хэсэг нь завсарын халуун бүсийн Газрын дунд тэнгисийн цаг агаартай, төв болон зүүн хэсэг нь эх газрын цаг агаартай. 1-р сард хойд хэсэг нь дундажаар 1 – 7 хэмтэй, өмнөд хэсэг нь 6 – 8 хэмтэй. 7-р сардаа хойд хэсэг нь дундажаар 16 – 18 хэмтэй, өмнөд эхсэг нь дундажаар 20 – 23 хэмтэй.
Манай эрний 5-р зуунд Францчууд энд нүүж ирсэн бөгөөд 843 онд бие даасан улс байгуулав. 17 – 18-р зуунд феодалын нийгмийн ид хөгжлийн үедээ байв. 1789 оны 7-р сарын 14-ний өдөр хөрөнгөтөн ангийн их хувьсгал үүсэв. Түүнээс хойш 5 удаа бүгд найрамдах улс байгуулж, 2 удаа эзэнт байгуулав. 1871 оны 3-р сард Парисын ард түмэн зэвсэгт бослого гаргаж, хүн төрөлхтөний түүхэн дээрэх анхны пролетарийн төр засаг – Парисын коммун байгуулж, мөн оны 5-р сард дарагдав. 1958 онд 5-р бүгд найрамдах улс байгуулав. \М.Цэцэн бэлэтгэв\
|