"Хэ нань мужийн Ши фө урлагийн коммун" нь Чжэн чжөү хотын Ши фо тосгонд байдаг. Ши фо тосгон нь Чжэн чжөү хотоос баруун хойш 10 километрт байгаа. Тосгоны баруун хойд талд Ши фө хийд бий. Уг хийд нийтийн он тооллын 7-р зууны Тан улсын эхний үед байгуулагджээ. Ши фө хийдийн байгаа тосгоныг Ши фө тосгон гэдэг байна.
Ши фө тосгон нь цэвэр тунгалаг уур амьсгалтай, тайван тогтуун орчин ахуйтай. 2006 оны 4-р сард Америкад нутагтай зураач Хуан Гүөрүй энэ газрыг үзэж тогоод ажлын тасалгаагаа энд байгуулжээ. Дараа нь Ван И-дин, Сү Шаоши нарын зэрэг уран бүтээлчид ч ажлын тасалгаагаа энд байгуулсан байна. 2006 оны 5-р сарын 30-нд тэд "Ши фө урлагийн коммун" байгуулав. Жил гаран хугацаанд зуу гаран уран бүтээлчдийн ажлын тасалгаа буй болжээ. Үүнээс болж энд Хэ нань мужийн төрөл бүрийн уран бүтээлчдийн хуран цугларсан цорын ганц тосгон болжээ.
Америкад нутагтай зураач Хуан Гүөрүй: Эх орондоо анх ирэхэд ажлын тасалгаагаа Бээжингийн Сүө жя тосгоны олон улсын урлагийн хуаранд гаргасан. Том хотын өндөр ханш болон түм түжигнэж, бум бужигнасан үймээн нь намайг эцсийн бүлэгт Хэ нань мужийн төрсөн нутаг Ши фө тосгонд ажлын тасалгаа гаргаж ажиллуулахад хүргэлээ. Бээжин, Шанхайн уран бүтээлчдийн ажлын тасалгаатай зэрэгцүүлэхэд Ши фө урлагийн коммун нь цэвэр тунгалаг уур амьсгал, тайван тогтуун орчин ахуй, юмны үнэ хямд байгаараа давуу талтай байдаг. Эдгээр давуу талтай Ши фө тосгон нь уран бүтээлчдийн сонирхлыг татсаар байна гэжээ.
"Ши фө урлагийн коммун" анх байгуулагдах үед би өөрөө нэг ажлын тасалгаа байгуулсан. Дараа нь зургаа долоо, арван хэд болсон. Нэг жилийн тэмдэглэх үзэсгэлэнгийн үед 30 гаран уран бүтээлч оролцсон. Одоо энэ тосгонд зуу гаран уран бүтээлчин байшн түрээсэлж байна. Тосон будаг, хятад зураг, уран бичлэг, зураглаач, шаазан урлаг, найруулагч гээд олон төрлийн уран бүтээлчид байгаа гэж Хуан Гүөрүй хэлж байна..
Ши фө урлагийн коммун байгуулагдсан жил гаран хугацааны турш уг тосгонд 4 удаа үзэсгэлэн ажиллуулжээ. Ноднин жилийн эхээр "Ши фө урлагийн коммун" Америкийн Нью иоркд SOHO456 зургийн урланд үзэсгэлэн ажиллуулсан байна. Уран бүтээлчдийн бүтээлүүд нь Нью Иоркийн үзэгчдэд гүнээ сэтгэгдэл төрүүлжээ.
Уран бүтээлчид Ши фө тосгонд ирж ажилласан нь орон нутгийн тариачдад үр өгөөж хүртээжээ. Уран бүтээлчид орон нутгийн тариачидтай гэрээ тохиролцож, тариачдын одоогийн суугаа давхар байшин дээр ажлын тасалгаа нэмэн байгуулж, нэг удааны оруулалт хийж, 10 жилд өөр ямарч төлбөр төлөхгүй. Тариачид нь 10 жилийн дараагаар нэмж барьсан ажлын тасалгаа нь өөрийнх болно. Хэрвээ 10 жилийн дараа уран бүтээлч энэ ажлын тасалгаагаа ашиглах шаардлагатай бол хоёр тал түрээслэх харилцаанд шилжих болно. Ши фө урлагийн коммун ч орон нутгийн засгийн газрын дэмжлэгийг олжээ. Засгийн газраас мөнгө гарган Ши фү тосгонд нийтийн дэд бүтцийн байрилга байгуулжээ. Хоёр жилийн турш уран бүтээлчид олон хүрэлцэн ирснээр Ши фө тосгон ч өөрчлөлт хийхтэй боллоо.
Одоо Ши фө тосгоны уран бүтээлчид өөрийн баазаа маш итгэлтэй байгуулж байна. Тэд Ши фө тосгонд Хэ нань мужийн анх эрхэлсэн тосон будагчдын эх бүтээлүүдийн зургийн урлан байгуулсан. Ши фө тосгоныхон урлагийн хичээл, эрдэм шинжилгээний бага хурал эхэлж зохоин байгуулж байна. Уран бүтээлчид хичээлэх, олон улсын хамгийн орчин үеийн урлагийн урсгалыг судалж байна. Хоёр жил шахмын хугацаанд "Ши фө урлагийн коммун"-ыхан боломжгүй олон зүйлыг боломжтой болгож, Хэн наний уран бүтээлчдын зүүдийг бодит зүйл болгож байна.
|