• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2008-07-03 15:51:58    
Хятад улсын Сычуаний газар хөдөлсөн районы үерээс сэргийлэх ажлыг идэвхтэй сайн хийж байна [Радио]

CRI

      Хятадын усны аж ахуйн яамны албаны хүн 2-ны өдөр Бээжинд хэлэхдээ, Хятад улс газар хөдлөлтөд эвдэгдсэн ус ашиглалтын барилгуудыг бүх хүчээрээ засан сайжруулж, тунамал нуурны аюулаас сэргийлж, Сычуаний газар хөдөлсөн районы үерээс сэргийлэх аюулгүйн байдлыг баталгаажуулж байна.

      7-р сарын 1-ний өдрөөс, Хятадын Сычуаний газар хөдлөлтийн гамшигт нэрвэгдсэн район нь үерээс сэргийлэх ажлаар гол болгож байгаа юм. Цаг агаарын урьдчилсан мэдээнээс үзвэл, энэ оны газар хөдөлсөн районы үерийн хугацаа нь өнгөрсөн жилүүдийнхээс тодорхой хэмжээгээр илүү байгаа юм байна. Газар хөдлөлтийн нөлөөгөөр, усан сан ихээхэн эвдэгдэж, усан цахилгаан станц, хашилга далангуудын үерээс сэргийлэх чадал нь илт буурсан байна. Уул, эрэг нурж усны урсгалыг хааснаас бий болсон тунамал нуурны аюулыг бас үндэснээс нь арилгаж чадаагүй байна. Эдгээр шинэ байдлууд нь үерээс сэргийлэх ажлыг нэн хүнд бэрхшээлтэй болгосон байна.

      Хятадын усны аж ахуйн яамны орлогч сайд ноён Жяо юүн хэлэхдээ,

      Бид юуны өмнө аюултай байдалд тал бүрийн нарийн нямбай судалгаа шинжилгээ хийнэ. Бүх Хятадын ус ашиглалтын салбаруудаас яаралтайгаар нийт 3280 мэргэжлийн хүмүүсийг татаж төрөл бүрийн аюултай байдалд шинжилгээ хийлгэнэ. Дараа нь аюултай байдлыг аргацаах тухай төрөл бүрийн хариуцлага хүлээх дүрмийг нухацтай хэрэгжүүлнэ. Гуравт, газар хөдлөлттэй тэмцэх болон үерээс сэргийлэх яаралтай арга хэмжээг шуурхай хэрэгжүүлнэ. Дөрөвт, газар хөдлөлтөд хохирсон барилга байгууламжийг аюулаас зайлуулах ажлаа дорвитой өрнүүлнэ гэжээ.

      Эх сурвалжийн мэдээнээс үзвэл, Сычуань мужийн 1800 гаруй эвдэгдсэн усан сангийн 80%-ийг нь засаж бүрмөсөн шийдвэрлэж чадсан байна. Үүний дотор тун их аюултай байсан усан санг маш сайн засаж янзалж дуусгасан байна.

      Үүнээс гадна, бий бүхий эвдэгдсэн усан сан, цахилгаан станцыг үерээс сэргийлэх баталгаатай болгосон байна.

      Үлэмж хэмжээний тунамал нуур бий болсон тухай, усны аж ахуйн салбарынхан "Аюулгүй байх, шинжлэх ухаанч байх, түргэн шуурхай байх" зарчмын дагуу, аюулаас зайлуулах ажлаа эрчимтэй хийж байна. Сычуаний хүчтэй газар хөдлөлтөд нэлээд их хэмжээний 35 тунамал нуур бий болсон байна. Мэргэжилтнүүдийн төсөөлж буйгаар, тунамал нууруудын байдал тогтвортой байгаа бөгөөд шинэ бий болсон голын урсгал нь 200 жилд ганц тохиолдох үерийн аюулыг даах чадалтай юм байна. Одоогийн байдлаар, газар хөдөлсөн районы тунамал нуурыг янзлах барилгын ажил үндсэндээ дуусаад байна.

      Хятадын усны аж ахуйн яамны орлогч сайд ноён Жяо юүн хэлэхдээ,

      Эвдэгдсэн усан сан болон тунамал нуурны асуудлыг мөн чухалд үзэх шаардлагатай байгаа юм. Эвдэгдсэн усан санг эрхбиш сайтар засан бэхлэх хэрэгтэй. Тунамал нуурны тухайд, их үер ирэхээс өмнө бүхнийг янзалж, тунамал нуурны түвшин нь үерийн усны уршгаар нэн их дээшилж, нэн их аюул эрсдэл гарахаас зайлсхийх хэрэгтэй. Энэ талын ажлаа бид бүх хүчин чадлаараа цаашид эрчимжүүлж байна гэжээ.

      Үүнээс гадна, холбогдох салбарууд бас урьдчилан мэдээлэх ажлаа эрчимжүүлж, цаг уур болон үерийн байдлын өөрчлөлтийг нягт анхаарч, нэн даруй сэргийлэлтийн мэдээ мэдээлэл олгож, төрөл бүрийн ус ашиглалтын төслүүдийг шинжлэх ухаанчаар тохируулах хэрэгтэй. Үүний зэрэгцээ, хүн ардыг аюулгүй шилжүүлэх төслийг нарийн хянамгай тогтоон, зохион байгуулалттай хэрэгжүүлж, үерээс сэргийлэх ангиуд ажиллах, эд материалыг аюулаас зайлуулах, завдаж засах зэрэг төслүүдийн саадгүй хэрэгжүүлэхийг үнэнхүү батлах хэрэгтэй.\Буян орчуулж, Г. Сайн-Өлзий хянав.\