Олимпийн ариун галыг Грект асааж, Францын Парист олимпийн бамбар дамжуулаад хэсэг хугацаа болж байна. Гэвч "Хил Хязгааргүй Сэтгүүлчид байгууллага" / Reporters without Borders/-ын гишүүдийн Олимпийн ариун галыг асаасан ёслол болон Парист олимпийн бамбар дамжуулах үеэр зохион үйлдсэн шившигт хэрэг нь хүмүүсийн санаанаас гараагүй байна. Тэгвэл Хил Хязгааргүй Сэтгүүлчид байгууллага нь ямар байгууллага болох? Тэр нь уг байгууллагын нарийн бичгийн дарга Роберт Менарын хэлсэнчлэн хэвлэл мэдээллийн эрх чөлөөтэй байхыг өөрийн үүргээ болгож, улс төрт оролцлого хийхгүй гэсэн нь юу болох? Тэдний хөрөнгө мөнгөний эх үүсвэр нь хаанаас ирдэг бэ? гэх зэрэг асуултуудаар Францын нэрт зохиолч Макшим Вивастай саяхан манай сурвалжлагч уулзаж, ярилцлага хийсэн юм. Тэрээр олон жил судалгаа хийсний дүнд ноднин жилийн эцсээр Хил Хязгааргүй Сэтгүүлчид байгууллагын тухай "Хил Хязгааргүй Сэтгүүлчид байгууллагын үнэн төрөх" гэсэн ном туурвиж хэвлүүлсэн юм.
Хил Хязгааргүй Сэтгүүлчид байгууллага бол Роберт Менарын 1979 онд үүсгэн байгуулсан төрийн бус байгууллага юм. Уг байгууллага жил бүр тайлан нийтэлж, дэлхийн 50 гаруй улс орны хэвлэл мэдээллийн эрх чөлөөний талаар үнэлгээ хийж байдаг. Барууны зарим орон өөрийн ашиг сонирхлын үүднээс уг байгууллагыг сэтгүүлчдийн хамгаалалтын шүтээн, хэвлэл мэдээллийн эрх чөлөөний хушууч болгож байна. Гэвч Макшим Вивас олон жилийн турш сурвалжлан судалгаа хийсний дүнд үнэн бодит байдал нь ийм биш гэсэн дүгнэлтэд хүрчээ. Тэрээр хэлэхдээ,
Миний цуглуулсан материалууд бүхнээрээ Хил Хязгааргүй Сэтгүүлчид байгууллагын тухай хүмүүсийн мэдэхгүй дүр төрөхийг харуулсан байна гэжээ.
Тэрээр цохон тэмдэглэхдээ, Хил Хязгааргүй Сэтгүүлчид байгууллагын бий бүхий үйл ажиллагаа нь ганцхан зорилготой юм гэснийг их олон бодит хэрэг гэрчилж байна. Тэр нь даруй түүнд хөрөнгө мөнгө олгосон цөөн тооны улс орон болон санхүүгийн бүлэглэлд үйлчлэхийн төлөө болохоос биш хэвлэл мэдээллийн эрх чөлөөг хамгаалж, сэтгүүлчдийн эрх ашгийг хамгаалахын төлөө биш юм.
Хил Хязгааргүй Сэтгүүлчид байгууллага хэвлэл мэдээллийн эрх чөлөөг ерөөс хамгаалж байгаагүй. Тэр нь зөвхөн тэдэнд хөрөнгө мөнгө олгож байгаа цөөн тооны улс орон болон санхүүгийн бүлэглэлд үйлчилж байдаг. Дөхөм жишээ татаж хэлбэл, сүүлийн жилүүдэд олон сэтгүүлч дайн дажинд амь насаа алдаж байна. Гэвч Хил Хязгааргүй Сэтгүүлчид байгууллага ноднины тайландаа энэ тухай нэг үг ч цухуйлгаагүй. Америкийн цэрэг Иракийг эзлэн авсны дараа уг байгууллага нь Иракийн хэвлэл мэдээллийн эрх чөлөө Америк цэрэг орсноор сэргэж эхэллээ гэж тэмдэглэсэн байна. Нутаг дэвсгэр нь гадны хүчний хяналтад орсон үед тэр улс оронд хэвлэл мэдээллийн эрх чөлөө гэж байх уу? гэдгийг бодож үзээч дээ гэжээ.
Төрийн бус байгууллагын хувьд ажил үйлс эрхлэхийн төлөө Хил Хязгааргүй Сэтгүүлчид байгууллагад ч их хэмжээний хөрөнгө мөнгө шаардагдана. Энэ хөрөнгө мөнгө нь хаанаас ирдэг бэ? Макшим Вивас их хэмжээний судалгаа хийж бодит баримт олсон байлаа. Тэрээр хэлэхдээ,
Хил Хязгааргүй Сэтгүүлчид байгууллагын хөрөнгө мөнгийг АНУ-ын төрийн аюулгүйн байгууллага, Францын зарим салбар хороод болон санхүүгийн байгууллага хангаж байдаг. Уг байгууллагын өөрийн хуримтуулсан хөрөнгө мөнгө нь зөвхөн үүний доторх 2 хувийг л эзэлж байдаг. Хил Хязгааргүй Сэтгүүлчид байгууллагын хөрөнгө мөнгийг АНУ-ын үндсний ардчилсан фонт гол хангаж байдаг. АНУ-ын үндэсний ардчилсан фонтыг байгуулсан нь Тагнуулын төв газарт үйлчлэхийн төлөө байж, түүний зөвлөлийн гишүүдийн олонх нь АНУ-ын Тагнуулын төв газрын албан тушаалтан байдгийг Нью-Йорк таймс сонин зэрэг АНУ-ын гол гол хэвлэл мэдээллийн хэрэгсэл мэдээлж байсан юм. Хил Хязгааргүй Сэтгүүлчид байгууллага өөрийн хөрөнгө мөнгөний эргэлтээ нуун далдалсаар ирсэн юм.
Макшим Вивас хэдхэн үгээр уг байгууллагын онцлогийг базаж, уг байгууллагын үнэн дүр төрөхийг тодорхойллоо.
Хүмүүсийг эргэлзээ төрүүлсөн нөхцөл байдал, ичгүүр сонжуургүй хөрөнгө мөнгийн ирэлт, сонголттойгоор зэмлэн буруушаах, ямар ч учир шалтгаангүйгээр зарим гэмт хэргийг уучилж, дэмий балай тоо баримт гаргаж, худал үгээ давтаж байдаг нь Хил Хязгааргүй Сэтгүүлчид байгууллагын үндсэн онцлог болжээ. Ингэж хийж байгаагийн зорилго нь хэвлэл мэдээллийн эрх чөлөө гэсэнтэй өчүүхэн ч холбоогүй үйл хэргийн төлөө байгаа юм гэжээ. \Гэрэлт орчуулж, Э.Цогзолмаа хянав\
|