Евро хэрэглэдэг бүсийн инфляцийн өсөлтийн дарамт тасралтгүй нэмэгдэж байгаад чиглүүлэн Европын төв банк нь 3-ны өдөр мөнгөний хүүгээ 4 - 4.25% хүртэл нэмэгдүүлнэ гэж мэдэгдсэн байна. Энэ бол Европын төв банк нь нэг жил шахмын хугацаанд анх удаагаа мөнгөний хүүг нэмэгдүүлж байгаа бөгөөд юмны үнийн өсөлтийг хяналтдаа авах нь эдийн засгийн нэмэгдлийн хойноос хөөцөлдөхөөс ч илүү чухал юм гэсэн тодорхой дохио юм.
Европын төв банк нь мөнгөний хүүгээ нэмэгдүүлэх тогтоолоо евро хэрэглэдэг бүсийн инфляцийн өсөлтийн хэмжээ шинэ түвшинд хүрсний дараа нийтлүүлсэн юм. Зах зээлүүд аль хэзээнээсээ сэтгэл зүйн бэлтгэлтэй байсан болохоор үүнд төдийлөн их цочирдсонгүй. Энэ нь эдийн засаг хэт их хөгжсөн байдалд гарсантай адилгүй, харин эдийн засгийн хөгжлийн хурд намдсан байдалд, голдуу олон улсын эрчим хүч болон хүнсний бүтээгдэхүүний үнэ тасралтгүй их хэмжээгээр өсч байгаа байдалд евро хэрэглэдэг бүсэд инфляцийн өсөлт бий болсон байна. Үүний дотор, олон улсын газрын тосны үнэ эрс өссөн нь гаднын эрчим хүчинд их түшиглэсээр байгаа Европын холбооны эдийн засагт учруулсан инфляцийн өсөлтийн дарамт нь асар их байгаа юм.
Европын төв банкны ерөнхийлөгч Тришие 3-ны өдөр цохон тэмдэглэхдээ, Европын төв банкны валютын гол зорилго нь евро хэрэглэдэг бүсийн уртавтар хугацаанд юмны үнийг тогтвортой байлгах хэрэгтэй юм. Иймийн тулд мөнгөний эргэлтийг эрхбиш багасгах шаардлагатай болно. Европын төв банк нь одоохондоо мөнгөний хүүг цаашид нэмэгдүүлэх төлөвлөгөө хараахан байхгүй. Евро хэрэглэдэг бүсийн эдийн засгийн одоогийн байдалд, Европын төв банк мөнгөний хүүгээ нэмэгдүүлэхээр мэдэгдсэн нь тун бэрхтэй тогтоол юм. Зах зээлийн банк санхүүгийн донслолт, Америкийн эдийн засаг буурсан болон олон улсын зарим бүтээгдэхүүний үнэ өссөн зэрэг хүчин зүйлд нөлөөлөгдсөн байдалд, евро хэрэглэдэг бүсийн эдийн засаг богинохон 2 жилийн хугацаанд дорвитой сэргэн мандсаны дараа. 2007 оны 4-р улирлаас хурдаа хасч байгаа юм. Үүний зэрэгцээ, ажил мэргэжлийн зарим зүтгэлтнүүд, Европ нь инфляцийн өсөлтийг зогсоох жигтэйхэн урьханд унахгүй биз гэж санаа зовж байна. Энэ талаар Европын төв банк нь хоёр бэрх сонголтод тулгарч байна.
Евро хэрэглэдэг бүсийн дотоодод, зарим улс орны улс төрийн салбарынхан болон эдийн засгийн салбарынхан юуны өмнө "Зогсоох" асуудлыг шийдэхийг санал болгож байна. 2007 оны 9-р сараас хойш, Америкийн нөөцийн газар нь эдийн засаг буурахаас сэргийлэхийн тулд долоон удаа мөнгөний хүүгээ бууруулж байхад, Европын төв банк нь байдлыг ажиглаад суугаад байлаа. Ийм байдалд, еврогийн м.доллартай харьцах ханш дээшилж, евро хэрэглэдэг бүсийн экспорт илт хязгаарлагдсан байна.
Европын төв банк нь нарийн хянамгай бодож үзээд, мөнгөний хүүг өсгөх аргаар инфляцийн өсөлтийг тогтоон барих сонголт хийсэн байна. Шинжээчдийн үзэж буйгаар, энэ бодлогын сонголт нь голдуу олон улсын түүхий нефтийн зах зээлийн уртавтар хугацааны хөгжлийг харж үзсэн үндсэн магадлалт юм. Европын төв банк мөнгөний хүүгээ өсгөхийг мэдэгдсэн тэр өдөр, Нью-Йоркийн биржийн 8-р сард нийлүүлэх хөнгөн нефтийн захиалгын үнэ болон Лондоны олон улсын нефтийн биржийн 8-р сард нийлүүлэх Умард тэнгисийн Берунтийн түүхий нефтийн захиалгын үнэ нь баррель бүрдээ тус тус 145.85 ам.доллар, 146 ам долларт хүрсэн байна. Энэ тухай Европын төв банкны ерөнхийлөгч Тришиегийн үзэж байгаагаар, нефтийн үнэ маш урт хугацаанд цаашид өсч болзошгүй юм. Иймээс евро хэрэглэдэг бүсийн инфляцийн дарамт тасралтгүй нэмэгдэх болно. Одоо инфляцийн өсөлтийн асуудлыг шийдэх нь тун тулгамдуу байгаа юм байна.\Буян орчуулж, Э.Цогзолмаа хянав\
|