• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2008-07-04 16:49:30    
Wuyutai

CRI

      100 гаруй жилийн тэртээ Анхуй мужийн Шэ тосгоноос У Сицин гэдэг эрхэм ордонд бараалхах учиртай садангийн хүнээ дагалдан Бээжин хотноо иржээ. У Сицинд товлосон онц ажил байгаагүй тул айл хөршүүдээрээ айлчлан хотын сонин дуулангаа очсон айлууддаа гарын бэлгэ болгон нутгаасаа авчирсан цайнаасаа бэлэглэнэ.

      Гэтэл санаандгүй явдал болж У Сицин-ний бэлэглэсэн цайг их багагүй магтан сайшаацгааж түүнийг Бээжин хотод цайны лангуу ажиллуулахыг санал болгоцгоожээ. Үнэхээр ч У Сицин-ы анзаарч мэдсэнээр түм түжигнэж бум бужигнасан их хотын манж, хань үндэстэн, ядуу хоосон, дээдэс, доодос ялгаагүй цай уух дуртай байв. Ингээд У Сицин санаа шулуудан нутгаасаа цай зөөж бизнесийн гараагаа эхэлжээ.

      Бэйсинцянь дүүрэг хавийг Уюутай хоршооны өлгий нутаг гэдэг. Гуансу хааны 13 дугаар он гэхэд Уюутай цайны хоршоо албан ёсоор мэндэлсэн бөгөөд өнөөгөөс тоолж үзвэл даруй 119 жилийн түүхийг туулжээ. Бээжин хотыхны цайны соёл өнө эртний түүхтэй. Юань, Мин гүрний үед цай онцгой дэлгэрч байсан бөгөөд хааны ордны хэрэглээнд нэг өдөрт 40 тн цай зарцуулж байсан түүх бий. Харин Анхуй муж төрөл бүрийн цайны тариалалтаараа алдартай. Анхуй мужийн цайг Бээжинчүүдэд амтлуулсан Уюутай цайны гэрийн 100 гаруй жилийн амжилтын нууц нь цайг жирийн иргэдийн хэрэглээ болгосонд оршдог гэж үздэг.

       Түүнээс гадна Уюутай цайны гэр худалдан авагчиддаа ямар нэг дэлгүүрт орж ирсэн биш харин тав тухтай, цайны үнэр сэнгэнэсэн гэртээ сууж байх шиг орчинд үйлчилдгээрээ онцлогтой. Тэгээд ч их хотынхон Уюутай-н цайг зайлшгүй хэрэглээ хэмээдэг болжээ.