Саяхан Хятадын Күн чюй жүжгийн доторхи " мөнхийн дуган" гэсэн сонгодог уран бүтээлийг Бээжинд тоглов. Энэ жүжгийн гол дүрд Күн чюй жүжгийн хамгаас алдартай жүжигчин Цай Жэн рэн оролцож тоглосон байна. Энэ жил 68-тай Цай Жэн рэн жүжгийн доторхи Тан улсын хаан Тан минхуантай бараг л насаар төсөөтөй байгаа юм.
Энэ жил 68-тай Цай Жэн рэн бол Шанхайн Күн чюй жүжгийн театрын дарга юм. Түүний эцэг нь ши янгууны хорхойтон хүн байв. Цай Жэн рэн дөнгөж хэлд орж байх үедээ даруй эцэгээ даган ши янгуу сонирхож эхэлсэн юм. Тэр олон төрлийн ши янгуу сонирхсон байлаа. Бээжин ши, Юежюй жүжиг, Сүжөү хотын өвөрмөц онцлогтой хөгжим гээд л маш олон төрлийн ши янгууг бүр сонирхож байсан юм байна. Ши янгуу сонирхсоор байж, ши янгууны хорхойтой болж, долоо найман настай байхдаа тэрээр бяцхан найз нартайгаа хичээлийн ном дох үлгэрийг ши янгууны шүлэг болгон өөрчилж, өөрөө найруулан өөрөө тоглож байлаа.1954 онд Цай Жэн рэн Шанхай хотын ши жүжгийн сургуулийн Күн чюй жүжгийн ангид элсүүлэн суралцаж, үүнээс аваад Күн чюй жүжигтэй салшгүй холбоотой болсон байлаа.
Өнгөрөгч зууны жараад оны эхэнд Шанхайн Залуучуудын Бээжин жүжиг болон Күн чюй жүжгийн бригад байгуулагдав. Уг жүжгийн бригад Шянганд тоглох үе Цай Жэн рэн тус хамтлагийн арван гол жүжигчний нэг байсан юм." Лусын цагаан монойг домог" гэсэн жүжигт тэрээр эрэгтэйн гол дүр- Шюйсяний дүрд тоглоод, өргөн олон үзэгчид болон ажил нэгтэдийн халуун сайшаалыг хүлээж, Күн чюй жүжгийн салбарын " залгамж хойч үе"ийн төлөөлөх хүн гэж үнлэгдсэн байна.
Өнгөрсөн зууны 90-ээд он болоход Цай Жэн рэн зэрэг урлагчид бүр тавь гарцгааж, залгамж хойч үеийн асуудал нь Шанхайн Күн чюй жүжгийн бригадын том явдал болсон байлаа. 1993 онд " Күн чюй жүжгийн 3-р анги" төгөв. 30 жил алсалсаны дараа Күн чюй жүжгийн тусгай мэргэжлийн ши янгууны сургуулиас төгссөн эдгээр залуучуудШанхайн Күн чюй жүжгийн бригадад жүжигчин болж ирэхэд, Цай Жэн рэн зэрэг удирдах хүмүүс хойшдийн ажилдаа тохируулалт хийж, эдгээр залуу хүмүүсийг хүмүүжүүлж, Күн чюй жүжгийн ирээдүйн төлөө, эдгээр ахмад жүжигчин нар, ажлын голоо заан сургах ажилд шилжүүлсэн байна.
Ноднин Цай Жэн рэнийг Хятадын Соёлын яамнаас Күн чюй жүжгийн залгамжлагч уламжлагч хүнээр нотлож, одоо тэрээр маш олон сурагчид зааж байна. \Пэрлаймаа орчуулав\
|