Хамгийн түрүүнд та бүхэндээ Бээжингийн олимпийн төв цэнгэлдэх хүрээлэн буюу Хятадын үндэсний биеийн тамирын талбай шувууны үүр энэ сарын 28-ны өдөр ашиглалтад орлоо. Ингэснээр Бээжингийн олимпийн болон олимпийн туслах хотуудын бүх 37 олимпийн талбай заал бүхнээрээ бүрэн бэлэн боллоо. Шувууны үүр буюу олимпийн төв цэнгэлдэх талбай нь Бээжингийн олимпийн цэцэрлэгт хүрээлэнд байж, 258 мянган ам метр талбайтай, 91 мянган үзэгч суух багтаамжтай, энд олимпийн нээлт хаалт, хөнгөн атлетикийн тэмцээнүүд болон хөл бөмбөгийн шийдвэрт тэмцээнд болох болно.
Олимпын наадам болох Бээжин хот болон бусад туслах хотуудын олимпд зориулагдсан барилгуудын дотор шувууны үүр хамгийн сүүлд нь баригдаж бүрэн дуусч байгаа юм. энэ барилга бусад барилгыгаа бодвол маш өндөр ур чадвар техник шаардсан байдаг юм.Хятад улс ган болод бүтэцтэй энэ барилгыг байгуулахын тулд хэт хүндийг дааж чадах Q460 хэлбэрийн болод материалыг биеэ дааж судлан үйлдэж, 42 мянган тоннын жинтэй энэ болод материал нь бүхэл бүтэн шувууны үүрийг дааж чадсан байна. Шувууны үүр нь дэлхийн хамгийн том ган болод бүтэцтэй барига болсон юм. үүнээс гадна шувууны үүрийн болод материлуудыг хооронд нь холбож гагнах дээр маш их хүч орсон юм.
Швууны үүрийн барилгын ерөнхий инжнер Тан Шяо Чүн хэлэхдээ,
Шувууны үүрийн гагналтын ажилын нийт уртыг бодвол 320 км-т хүрч байна. Энэ нь Бээжингээс тянжин хотод очиж ирэх зай байгаа юм. гагнах ажилыг 1100 ажилчин 1 жилийн гадна 3 сар хэрэгсч байгаад биелүүлсэн юм. тэдний хийсэн ажил 100 хувиар хэр тэнцсэн байна. Энэ бол Хятадын барилгын түүхэн дэхь бас нэгэн гайхамшиг мөн гэлээ.
Шувууны үүрийн тухай яриагаа түр энд орхиод дараачийн мэдээгээ танилцуулья.
6-р сарын 23-29-ний өдрүүдэд Бээжингийн олимпийн бамбар Хятадын Хөхнуур муж, Шань Ши муж, Ган Су муж болон Ниньшягийн хотон үндэстний өөртөө засах раионд урьд хожид дамжигдлаа. 6-р сарын 29-ний өдөр Бээжингийн олимпийн бамбар Хятадын баруун хойт нутгийн Ниньшянгийн хотон үндэстний өөртөө засах раионд дамжигдаж, анхны бухиаг нь Хятадын нэрт зохиолч Жан Шянь Лян дамжуулсан байна. Тэрээр хэдийгээр богинохон замд бухиалж гүйсэн боловч энэ жил 72 настай тэрээр маш өндөр сэтхэгдэлтэй байлаа. Тэрээр Хятадын Си Чуань мужид гарсан газар хөдлөлтийн гамшгийн тухай ярихдаа,
Олимпийн өмнө бид маш их уйтгар бухимдалыг туулсан, түүнийхээ дараа олимп гэдэг баяр бахдалыг туулах гэж байна. Бухиамдал уйтгар баяр бахталыг хослуулсан үндэстэн бол агуу их үндэстэн юм . Газар хөдлөлтийн хүчир бэрэхшээлийг туулсан Хятадчууд олимпийн наадмыг нэн сайн хийнэ гэдэгт бид итгэж байна гэж хэлж байлаа.
Хятад улс өнөө газар хөдлөлтийн дараахи сэргээн босголтын хүнд үүрэгт тулгарч байгаа болхоор Бээжингийн параа олимпийн бамбарыг дамжуулах шугамд зохих тохируулалт хийж, Параа олимпийн бамбарыг дэлхийн дахинд дамжуулах болон Хятадын Чэн Ду хот, Чун Чин хот, үрэмч хот, Тяньжин хот зэрэг хотуудад параа олимпийн бамбар дамжуулахаа болихоор шийдсэн байна. Бээжингийн олимпийн зохион байгуулах хороо уул нь 2007 оны 9-р сард Параа олимпийн бамбарыг Хятадын дотоодын 16 хот болон Канадын вэнгүвэр, Английн лондон, Оросын сочи, Хятадын Шянган зэрэг газраар дамжуулна гэж мэдэгдэж байсан юм.
Бээжингийн олимпийн бэлтгэл ажил маш амжилттай байна гэж НҮБ-ын ерөнхий нарийн бичгийн дарга Ба Ги Моон Саяхан илэрхийлсэн юм. тэрээр 7-р сарын 1-ээс 3-ны өдрүүдэд Хятадад айлчиллаа. Айлчлалынхаа үеэр тэр Бээжингийн олимпийн наадамд оролцохоор дамжин дэлхийн олон орны ард түмэн спортоор уралдан наадахаар үл баран ойлголцлоо зузаатган эе зохицолоо ахиулж чадна гэдэгт эргэлзэхгүй байгаагаа илэрхийлж байсан юм.
Бээжингийн олимпийн болон параа олимпийн медалийн хамгийн том хандивлагч аж ахуйн нэгж-Австралийн бихэби компанийн Хятадад дахь салбар компаний ерөнхий захирал 6-р сарын 29-ний өдөр, Бээжингийн олимп Параа олимпд хэрэгсэх 6000 медалийг бүхнийг бэлэн болгоод байна, эдгээр медалийг 7-р сарын 3-ны өдөр Бээжингийн олимпийн зохион байгуулах хороонд албан ёсоор хүлээлгэн өгөх болно гэж илэрхийлсэн байна. Түүний танилцуулснаар, Бээжингийн олимпийн наадам болон параа олимпийн наадам тус тус 1000 алтан медаль, 1000 мөнгөн медаль, 1000 хүрэл медаль хэрэгсэх юм байна.
Ингээд өнөөдрийн олимпийн мэдээний тоймынхоо төгөсгөлд та бүхэндээ, ялангуяа сагсан бөмбөгийн хорхойтоддоо нэгэн сэтгэл сэргээсэн мэдээ дуулгая. Энэ оны 2-р сард гэмтэл авсны улмаас сагсан бөмбөгийн дэмжээнээс түр аярласан НБА-д тоглож байгаа Хятадын нэрт тамирчин Яо Мин энэ 6-р сарын 27-ны өдөр Хятадын үндэсний шигшээ багийн бэлтгэл дасгал оролцож эхэлсэн байна. Түүнийг Бээжингийн олимпд оролцож чадахгүй байх гэж санаа зовож байсан хүмүүс энэ мэдээг сонсоод үнэхээр санаа амарсан байх. Түүнээр ахлуулсан Хятадын үндэсний шигшээ баг Бээжингийн олимпийн наадамд гайхамшигтай сайхан тоглолт гаргах үзүүлэх нь дамжиггүй болоод байгаа юм.
|