• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2008-07-04 16:49:30    
Улаанбаатар-т FM 105 Дарханд FM 103.7 "Бээжин 2008"

CRI

      Сайн байцгаана уу, өнөөдрийн мэнд. Хөтлөгч Уртнасан ярьж байна. Олимпийн наадмын талаар мэдээлж байдаг Бээжин 2008 нэвтрүүлгийн шинэ дугаар эхэлж байна. Ингээд нэвтрүүлгийнхээ агуулгыг урьдаар товч хүргэе. Өнөөдрийн Олимпийн Хуангли булангаараа энэ жилийн наадамд хэргэлэх медалыг бүхнийг нь бүтээж дуусаад Олимпын хороонд өргөн барисан байна зэрэг сүүлийн үеийн мэдээллээс хүргэнэ.

     Олимпийн мэдээлэл булангаар сүүлийн долоон хоногт болж өнгөрсөн Олимптой холбоотой үйл явдлуудыг редоктор Баатараас танилцуулахаар бэлтгэжээ. Спортын амьдрал булангаар Алтаннавч та бүхэнд "хүслэнгийн таван цагараг—Хятад улсд суугаа элчин сайднар Олимпийн наадамд" гэсэн цуврал булангаа хүргэнэ. Нэвтрүүлгээ бас ая дуугаар чимсэн юм, хүлээн авч сонсоно уу.

     Олимпийн хуангли:

     *Бээжингийн зуны олимп болон параолимпд хэрэглэх 6000 ширхэг медалыг бүхнийг хийж дуусаад, 3-ны өдөр албан ёсоор Бээжингийн Олимпын хороонд өргөн барисан байна. Зуны олимп болон параолимпд тус тус 1000 ширхэг алт, 1000 ширхиг мөнгө, 1000 ширхэг хүрэл медаль хэрэгсэч, алт мөнгө хүрэл нийт 6000 ширхэг хэргэлэх юм байна. 2000 ширхэг алтан медалыг бүтээхэд 13.04 kg шижир алт хэргэлжээ, алтны матераиалыг Чили улсаас авчирсан байна, 2000 ширхэг мөнгөн медалыг Австрайль гаралт 1.34 тоннын мөнгөөр бүтээсэн байна, 2000 ширхэг хүрэл медалыг бүтээхэд 0.83 тоннь цахилгаанаар хайлуулж гаргасан зэс хэргэлсэн байна, зэсийн эх материалыг мөн ч Чили улсаас авчиржээ.

     *НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын Биеийн тамир спортын хөгжил болон энх тайвны асуудал хариуцсан тусгай зөвлөх Раймук тун саяхан Юу Йоркт, би энэ жилийн Олимпийн наадмыг хүсэн хүлээж байгаа гэж илэрхийлжээ. Тэрээр хэлэхдээ энэ жилийн наадам нь түүхнээ хамгийн амжилттай нэг удаагийн наадам болно гэж итгэж байна, ямар нэгэн улс төрийн хүчин зүйлд нөлөөлөгдэх ёсгүй гэжээ. Энх тайван спортын өргөн цуглаан нь дэлхий нийтийн бүлхэмдэл найрамдад маш тустай гэж илэрхийлсэн байна.

     *Болгараас Хятадад суугаа Эчин Сайд Жоржи Реучинов тун саяхан манай радиод ярилцлага өгөхдээ, Хятад улс бол өнө удаан жилийн түүхтэй, гүн зузаан соёлын өв хөрнгөтэй юм, 56 үндэстний өвримц онцлогтой соёл уламжлал байдаг, энэ жилийн наадмын нээлт нь дэлхий нийтэд ер бусын баяр баясгалан нэмсэн өвтгөш их баяр наадам болно гэдэгт итгэлтэй байх бөгөөд энэ нээлтээр хятадын уламжлалт соёлын өнгө бүрийн онцлог өврицүүдийг олж хархыг хүсэн хүлээж байна гэж илэрхийлжээ.

     *7-р сарын 1-ний өдрөөс эхлэж, Бээжин хотын 40 мянган сайн дурын хүмүүс хотын 500 цэгүүдэд ээлжлэн ажиллаж, Олимпынханд, орны дотоод гадаадын сэтгүүлчидэд, спорт сонирхогчидод, жуулчид болон хотын иргэдэд мэдээлэл зөвлөлгөө өгөх, яаралтай тусламж үзүүлэх, хэлмэрчлэх зэрэг талын сайн дурын үйлчилгээ гангах гэж байна. Олимпийн хотын сайн дурын үйлчилгээний ажил 7-р сарын 1-ээс 10-р сарын 8 болтол нийт 100 хоног үргэлжилнэ. Тэд өдөр бүр 8 цаг ажиллах бөгөөд шаардлагай үе 24 цаг залгуу ажиллах болно.

     *Хятадын зар рекламын олон салбарууд Олимпикийн холбогдох зуршил уламжлалыг хүндэтгэн дагаж, ухамсраа дээшлүүлэн, олимпийн эмх цэгцтэй зар рекламын зах зээлийн орчинг бий болгохыг Хятадын зар рекламын нийгимлэгийхэн тусгай мэдэгдэл нийтлэж уриалжээ. Тус нийгимлэгийн даргын орлогч Ян хунфэн 1-ний өдөр сэтгүүчдэд хадан хэлэхдээ,\\\ Уг мэдэгдэлд голдуу, аль муж, район, хотуудын зар рекламын нийгимлэг, салбар байгууллага нэгжүүд, зар рекламын ажил эрхэлсэн газрууд нийгим нийтэд хариуцалгатайгаар хандаж, дүрэм тогтоолыг журамлан, ухамсраасаа Олимпикийн холбогдох тогтоолын хүрээнд үнэнч, чанар сайтай үйлчилгээ хүргэхийг дэмжин хөгжүүлж, эе зохицолтой, эмх цэгцтэй олимпийн зар рекламын зах зээлийг бий болгохыг чухалчилсан гэжээ.

     *Олимпийн наадам сар гаруйхан хугацаа үлдээ. Олимпийн нээлтийн ёслолыг найруулан тавих бэлтгэл ажилууд өдөр бүр хийгдэж байгаа юм байна, ойлгосноор энэ өдрүүдэд ерөнхий найруулагч Жан И мао түүний зохион найруулах багтайгаа чуг, тамирчид талбайд орох ёслолыг туршин сургууль хийж үзсэн байна, бодит нарийн явцыг нь нууц байлгаж байна. Талбайд орох ёслолын бэлтгэл сургуулыг орой болгон 20 цагаас шөнийн 2 цаг болтол хийж байна, оролцогч олон сайн дурынхан, жүжигчид зөвхөн өөрийн оролцож байгаа тэр хэсгийн агуулыг мэдэх төдий учираас бүхий явцыг олж харахгүй юм байна, хамгийн чухал явц болох гал асаах ёслолын нарийн зүйлийг оролцож биелүүлэх хэдхэн хүн л мэдэх юм байна.

      *Олимпийн наадмын 37 талбай заал болон Бээжингийн 45 дасгал сургуулын газар бүгдээрээ баригдаж дууслаа. 7-р сарын 16-нд нээл хаалтын ёслолын тоглолтыг анх удаагаа бүрэн чимэглэлтэйгээр туршин сургууль хийх гэж байна.

     *Энэ жилийн наадмын бүхийл явцыг өндөржүүлсэн дижитал телвизийн стандарт баримжаараар дамжуулах болно, дэлхийн хэмжээнд 4 тэрбум илүү үзэгчид телвизээр энэ удаагийн наадмыг сонирхож, анх удаагаа интер сүлжээ, гар утасны зэрэг мэдээллийн шинэ хэрэгслээр наадам тэмцээнийг дамжуулах гэж байгаа нь онцлог болж байна.

     *7-р сарын 1-ны өдөр Бээжингийн Олимпийнн ойн цэцэрлэгт хүрээлэнг албан ёсоор нээлттэй болголоо. 1-ээс 5-ны өдрүүдэд Бээжин хотын 100 илүү мянган иргэд олноос түрүүлж Бээжин хотын энэхүү хамгийн том ойн цэцэрлэгийн үзэмж байдалтай танилцах болно. Олгосноор энэ цэцэрлэгийг 7-р сарын 5-нд дахин хааж, 8-р сарын 9-нд шинээс нээх юм байна. Олимпийн ойн цэцэрлэг нь Бээжингийн Олимпийн төв цэнгэлдэх хүрээлэн шувууны үүрийн хойд талд байж, 680 гектар талбайтай хамгийн том ойн цэцэрлэг болно.

     *2008 Олимпийн соёлын арга хэмжээний нэг болох "Олимпикийн түүхэн дурсгалт зүйлийн үзэсгэлэн" Бээжингийн И Хэ юуань цэцэрлэгт боллоо. Энэ үзэсгэлэнд 1896 онд болсон орчин үеийн анхдахь удаагийн Олимпийн наадмаас энэ жилийн наадам хүртлэх хугацаандахь 130 илүү ширхэг түүхэнд дурсгалтай зүйийс, ном бичиг, бамбар, дусргалын тэмдэг, сонин, марк зэрэг ховор нандин зүйлсийг дэлгэсэн байна.

     *Бээжингийн метроны буудлууд бүх шугамаараа зорчигчдын биедээ авч явж байгаа бодист аюулгүйн хяналт тавьж эхэллээ. Олон нийтийн аюулгүй байдалд нөлөөтэй, цаажилсан бодисыг метронд авч орыг цээрлэж байна. Энэ нь Бээжин хотын метроны олон нийтийн дэг журам, Олимпийн үеийн зам тээврийн аюулгүй байдлыг батлахын төлөө юм гэж хотын метроны ажил эрхэлсэн товчоо илэрхийлжээ.

     *Америкийн Ерөнхийлөгч Буш Хятадад албаны ёсны айлчлал хийхийн дагуу энэ жилийн наадмын нээлттэд оролцох болно, зарим гадаадын хэвлэлийн мэдээлж байгаагаар, Америкийн засгийн газарынхан 600 цагдаа, бие хамгаалач хүмүүсийг алчлалын үеээр зэрэг томилож, Ерөнхийлөгчийн амар түвшнийг батлахаар төлөвлөж байгаа юм байна.