• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2008-07-04 17:03:13    
Эх газрын анхны жуулчид Тайвань орж, долоо хоногийн сүүлчийн түрээсийн нисэх онгоц албан ёсоор ажиллаж эхэллээ [Радио]

CRI

      Эх газрын жуулчид Тайваньд айлчилж, долоо хоногийн сүүлчийн түрээсийн нисэх онгоц албан ёсоор ажиллаж эхлэхийг хоёр эргийнхэн хүсэн хүлээгээд удаж билээ. Энэ хүсэл мөрөөдөл биелэгдлээ. Хятадын эх газрын анхны бүлэг жуулчид 4-ний үдээс өмнө, хоёр эргийн хооронд нислэг хийх долоо хоногийн сүүлчийн түрээсийн нисэх онгоцоор Бээжингээс Тайвань орлоо. Мөн төрлийн бусад онгоцоор явсан жуулчид ч Тайваньд хүрэлцэн очжээ. Тайбэйгээс бас нэг онгоц Шанхайд ирсэн байна. Эх газраас Тайвань орсон анхны жуулчид нь 700 гаруй гишүүнтэй. Тэд нар Гуанжөү, Бээжин, Шанхай, Наньжин, Шямэнээс Тайвань орцгоосон, Тайваний аялал жуулчлалын үзэсгэлэнт газруудтай танилцаж, 7—10 хоног жуулчилцгаана.

     Тайваньд жуулчлах энэ аяллыг эх газрынхан их хүсэн хүлээж билээ. Гуанжөүгийн жуулчин Ши Аньвэй сэтгүүлчид хэлэхдээ, олон жилийн турш би эх орны эрдэнийн арал Тайваньд жуулчлахыг маш их хүсэн хүлээлээ гэжээ. Тэрээр хэлэхдээ \1\ Энэ нь мөрөөдөл байсан. Олон ч жил хүлээлээ. Өнөөдөр хүсэл маань биелэгдэх болсонд уулзаагүй хэдэн арван жил болсон ах дүү нартайгаа уулзаж, бүл бүрдэх юм шиг сайхан санагдаж байна. Өнөөдөр надад төдийгүй ер нь бүх хүнд бүр мартагдашгүй дурсгалтай сайхан өдөр юм. Мартагдашгүй эрхэм нандин хором бүхнийг би гэрэл зургаар буулгаж аваад аажмаар дурсан дурсан үзэх болно гэжээ.

     Энэ оны 6-р сарын 12-ны өдөр эх газрын талын Тайваний хоолойн хоёр эргийн харилцааны нийгэмлэг болон Тайваний талын Тайваний хоолойн хоёр эргийн харилцааны сан нь зөвшилцлөө сэргээж, 13-ны өдөр бас гэрээнд гарын үсэг зурж, 7-р сарын 4-ээс хоёр эргийн хооронд долоо хоногийн сүүлчийн түрээсийн нисэх онгоц аялуулж, Эх газрын жуулчдыг Тайваньд жуулчлуулна гэж тогтсон юм.

      Эх газрын талын Тайваний хоолойн хоёр эргийн аялал жуулчлалын харилцааны нийгэмлэгийн дарга Шао Чивэй Эх газраас Тайваньд жуулчлах Бээжингийн төлөөлөгчдийн ахлагчаар явж байгаа аж. Тэрээр хэлэхдээ, Тайваньд аялал жуулчлалын маш их нөөц баялагтай бөгөөд 23 сая халуун дотно зочломтгой ах дүү нар маань байгаа тул Эх газраас Тайваньд хийж байгаа энэ аялал жуулчлал нь хоёр эргийн хоорондох найрамдлын бас нэгэн гүүр болох юм гэжээ.

      ХКН-ын төв хорооны Тайваний ажлын алба, төрийн зөвлөлийн Тайваний ажлын албын дарга Ван И хэлэхдээ, өнөөдөр бол хоёр эргийн харилцааны түүхэн дэх тэмдэглүүштэй чухал өдөр. Мөн хоёр эргийн ах дүү нарын харилцааны түүхэн дэх шинэ гараа мөн гэжээ. Тэрээр хэлэхдээ \2\ Эх газрынхан Тайваньд жуулчилж, хоёр эргийн хооронд аажмаар худалдаа, агаарын тээвэр, холбоо нэвтрүүлэх нь эргэшгүй хандлага, хүн ардын хүсэл тэмүүлэл болсон юм. Үүнийг хоёр эргийнхэн баярлан сайшааж байгаа төдийгүй олон улсын хамтын нийгэмлэг ч идэвхтэй үнэлж байна. Эх газраас Тайвань орох эдгээр анхны жуулчид нь бүр сайн дураасаа нэрээ бүртгүүлж, эх газрынхны гүн зузаан хайр сэтгэлийг өвөрлөн мордож байгаа юм. Тайваний ахан дүү нар ч адил бус ажлын байрнаас ирсэн адил бус өнгөрөөлттэй эдгээр жуулчдыг халуунаар угтан авах болно гэдэгт би бүрэн итгэлтэй байна гэжээ.

      4-нээс эхэлж, хоёр эргийн хооронд долоо хоногийн сүүлчийн түрээсийн нисэх онгоц тогтмол нислэг хийх болно. Долоо хоногийн 5 дахь өдрөөс ирэх долоо хоногийн нэгдэх өдрийн хооронд хоёр талаас бүр 18 удаа ирж очих нислэг үйлдэнэ. Үүнд эх газрын талаас агаарын тээврийн 6 компани оролцох болно.

      Өнөөгийн байдлаар Эх газрын анхны бүлэг жуулчид үндсэндээ бүр Тайваньд хүрэлцэн очсон бөгөөд Тайваний ахан дүү нар дуу хуураа эгшиглүүлж, бэлэг сэлтээ өргөн барьж, халуунаар угтан авсан юм байна. Бас аялал жуулчлалын хэдэн арван алтан шугам бэлтгэсэн аж. \Э.Цогзолмаа орчуулж, Баясгалан хянав \