• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2008-07-07 15:46:52    
Хү Жиньтао Наймын бүлэг болон хөгжиж байгаа орнуудын удирдах хүмүүсийн яриа хэлэлцээнд оролцоно [Радио]

CRI

     Хятад улсын дарга Хү Жиньао Японы Хоккайдод болох Наймын бүлэг болон холбогдох хөгжиж байгаа орнуудын удирдах хүмүүсийн яриа хэлэлцээнд оролцохоор 7-ны үдээс хойш Бээжингээс мордов.

     Өнгөрсөн онд болсон Наймын бүлэг болон холбогдох хөгжиж байгаа орнуудын удирдах хүмүүсийн яриа хэлэлцээн дээр Хү Жиньтао цаг уурын өөрчлөлтийн асуудлаарх Хятадын байр суурь, саналыг системтэй тодорхойлсон билээ. Түүний хэлсэн үг нь цаг уурын өөрчлөлтийн асуудалд шударгаар хандаж, хамтаар зохицуулах гэсэн хөгжиж байгаа орнуудын байр суурийг харууллаа гэж олон улсын олон нийт үнэлж байсан юм. Цаг уурын өөрчлөлтөд хэрхэн хандах асуудал нь мөн энэ оны хурлын гол асуудылн нэг хэвээр байна. Тун саяхан болсон хэвлэлийн бага хурал дээр Хятадын Цаг уурын өөрчлөлтөд хандах ажлын үндэсний удирдах хэсгийн тамгын газрын хариуцлагтай хүн Сү Вэй Хятадын байр суурийг дахин нотолсон байна. Тэрээр хэлэхдээ,

     Өнөөдрийн цаг уурын өөрчлөлтийн байдалд, хөгжиж байгаа орнууд цаг уурын өөрчлөлтийн асуудлыг бий болгосон хариуцлагын талаар бол ямар ч гэм буруугүй бөгөөд харин ч хамгийн их хохирогч юм. Цаг уурын өөрчлөлтийн асуудлын үр нөлөө нь урьд өмнө байгаагүй их, гүн бөгөөд өргөн байгаа учраас цаг уурын өөрчлөлтийн асуудалд гол хариуцлага хүлээх хөгжсөн орнууд ч ганцаараа зохицуулж чадахгүй. Дэлхийн улс орнууд "НҮБ-ын цаг уурын өөрчлөлтөд хандах бүдүүвч конвенци", тэрчлэн "Киодогийн протокол"-д тогтоосон цаг уурын өөрчлөлтөд хандах асуудлаар хөгжсөн орнууд болон хөгжиж байгаа орнууд "хамтын боловч ялгаатай хариуцлага хүлээх" зарчмын дагуу, чин үнэнчээр хамтран ажиллаж, өөр өөрийн хийдэг чаддагаа хийж, хамтын хүчин чармайлт гаргах хэрэгтэй байна гэжээ.

     Үр тарианы аюулгүй байдлын асуудал нь хүн төрөлхтний оршин амьдрах болон хөгжилд нүүрлэсээр байгаа тэргүүн чухал асуудал юм. Сүүлийн жилүүдэд эрс түргэн өсөн нэмэгдэж байгаа дэлхийн үр тарианы үнэ нь олон улсын үр тарианы аюулгүй байдалд ноцтой өрсөлдөөн сорилт болсон байна. Олон улсын үр тарианы аюулгүй байдлыг хамгаалахад нэг тэрбум 300 сая хүн амтай бөгөөд түргэн хөгжиж байгаа Хятад улсын гүйцэтгэх үүрэг хүн бүхэнд олйгомжтой юм. "Хүн бүхний үр тарианы аюулгүй байдал" бол хүний үндсэн эрх мөн гэж Хятадын засгийн газар үзсээр байна гэж Хятадын Хөдөө аж ахуйн яамны Олон улсын хамтын ажиллагааны газрын дарга Ли Жэндүн хэллээ. Тэрээр хэлэхдээ,

     Хятадын засгийн газар дотоодын үйлдвэрлэлдээ түшиглэн үр тарианы аюулгүй байдлыг баталгаажуулж, үр тарианы үйлдвэрлэлийн цогцолбор хүчин чадлаа нэмэгдүүлсээр байна. Үүний зэрэгцээгээр дэлхийн үр тарианы аюулгүй байдлын талын олон улсын үүргээ нухацтай хэрэгжүүлж, дэлхийн үр тариа болон хөдөө аж ахуйн хөгжилд тус дөхөм үзүүлэхийн төлөө хувь нэмэр оруулж байна гэжээ.

     Үр тарианы аюулгүй байдал, эрчим хүчний аюулгүй байдал, дэлхийн цаг уурын өөрчлөлт зэрэг нь 2008 онд олон улсын хамтын нийгэмлэгт нүүрлэж байгаа чухал бөгөөд тулгамдсан асуудлууд юм. Нэн ялангуяа анхаарал татууштай нь Америкийн орон сууцын зээлийн хямрал, олон улсын банк, санхүүгийн донслол, дэлхийн мөнгөний ханш унах дарамт зэргээс болж, дэлхийн эдийн засаг нэн ноцтой шалгалтад нүүрлэж байна.

      Хү Жиньтао 2003 оноос хойш тав дахь удаагаа энэ яриа уулзалтад оролцох гэж байна. Өнгөрсөн таван жилд Наймын бүлгийн дээд хэмжээний уулзалт нь зөвхөн баян орнууд хоорондын бодлого зохицуулалтын хурал төдий биш болж, аажмаар хөгжсөн орнууд болон хөгжиж байгаа орнуудын чухал чухал асуудлаар яриа хэлэллцээ хийх боломж болсон байна. Чухал бөгөөд тулгамдсан асуудлаарх олон янзын дуу хоолойны дотор, энх тайван, хамтын ажиллагааг баримталж байгаа Хятадын дуу хоолой нь дэлхий дахинд гүнээ сэтгэгдэл үлдээсэн бөгөөд мөн дэлхий дахинд чухал үр нөлөө үзүүлэх болно. \Цэцэн орчуулж, Г. Сайн-Өлзий хянав.\