Хятадын үрийн хөлдүү шингэнээр үр тогтож төрсөн анхны охин 1984 оны 1-р сарын 16-ны өдөр Хүнань мужийн Чандэ хотод төрсөн байна.
Үрийн хөлдүү шингэнээр үр тогтож төрсөн анхны хүү: Хятадын үрийн хөлдүү шингэнээр үр тогтож төрсөн анхны хүү 1984 оны 4-р сарын 8-ны өдөр Хүнань мужийн Чанша хотод төрөв.
Зохиомол аргаар үр тогтоож төрүүлсөн анхны хүүхэд: Хятадын зохиомол аргаар үр тогтоож төрүүлсөн анхны хүүхэд бол 1984 оны 3-р сард төрсөн эрэгтэй хүүхэд болно. Энэ хүүхдийн аав ээж суугаад 6 жил болтол үр тогтсонгүй, Шанхайн 2-р Ангаах ухааны дээд сургуулийн эмч нар үрийн шингэнийг нь угаах арга хэрэглэж, үрийн шингэний гадар талд байсан эсрэг биетийг нь арилгаж, дараа нь зохиомол аргаар үр тогтоох мэс засал хийж амжилтад хүрсэн юм байна.
Биеийн гадна үр тогтоосон анхны туршилт: Хятадын биеийн гадна үр тогтоосон анхны туршилт бол 1985 оны 9-р сарын 18-ны өдөр Бээжингийн Ангаах ухааны их сургуулийн 3-р харьяат эмнэлгийн Төрөх салааны эмч нарын 29 настай эмэгтэйн өндөгөнд биеийн гадна үр тогтоосон туршилт болно. Үр тогтоосон өндөг нь 40 цагийн дараа гурван эс болон задарч, хоёр хонгийн дараа арав гаруй болсноор хуруу шилийн хүүхдийн энэ туршилт амжилтад хүрсэн байна. Тэр үед хуруу шилийн хүүхэд гадаадад их олон байсан боловч, Хятадад хоосон зүйл байжээ. Энэ туршилт амжилтад хүрсэн явдал нь ангаах ухааны салбарын хүн төрөлхтөний хөвөрөл шилжүүлэх судалгаанд сайн сайхан үндэс суурь тавьж өгсөн байна.
Биеийн гадна үр тогтсон хөвөрлийг шилжүүлсэн анхны мэс засал: Хятадын биеийн гадна үр тогтсон хөвөрлийг шилжүүлсэн анхны мэс засал бол Хүнань мужийн Ангаах ухааны дээд сургуулийн 1986 оны 9-р сарын 22-ны өдөр хийсэн хүний хөлдөөсөн үрийн шингэн болон өндөгөөр биеийн гадна үр тогтоох туршилт хийж амжилтад хүрсэн мэс засал болно. Хүний хөлдөөсөн үрийн шингэнийг эмэгтэй биеэс гаргаж авсан өндөгөнд суулгаж, хуруу шилийн дотор тогтсон хөвөрлийг эхийн биед нь дахин суулгасан байна. Хөдөөгийн эмэгтэй Шюй Мэйхүй эрэгтэй, эмэгтэй хоёр хүүхэдтэй болоод үржлийг таслах мэс засал хийлгэсний дараа хоёр хүүхэд нь нас барсан байжээ. Эмч нар түүнд биеийн гадна үр тогтоох арга хэрэглэж, хүүхэдтэй болгосон байна. \М.Цэцэн бэлэтгэв\
|