• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2008-07-07 16:30:01    
Гадаадын харьяалалтай Тяньжинь хотын хүндэт иргэн Ким Юун Гае

CRI

      Хятадын хойд нутгийн Тяньжинь хотод орон нутгийн иргэдийн хүндэтгэлийг хүлээсэн БНСУ-ын бизнесмен Ким Юун Гае гэдэг хүн бий. Тэрээр 2003 онд Тяньжиньд ирж хөрөнгө оруулан үйлдвэр эрхэлснээс хойш, ядуу амьдралтай 13 хүүхдийг сургуульд сурахад нь тусалжээ. Тэрээр Тяньжинь хотын хүндэт иргэн болсон төдийгүй Тяньжинь хотын арван шилдэг иргэнээр шалгарсан байна.

      2006 оны 11-р сарын 10-ны өдөр өнгийн цэцгээр гоёлон янзалсан Тяньжинь телевизийн их танхим баяр хөөрөөр бялхаж, Ким Юун Гае баяртайгаар Тяньжинь хотын арван шилдэг иргэний үнэмлэхийг гардан авав. 1 сая 500 мянган Тяньжиний иргэн оролцон энэ удаагийн шалгаруулалтаар цорын ганц гадаад хүн байсан нь Ким Юун Гае юм. "Хайр халамжид улсын харьяа байхгүй " гэж үздэг өмнөд Солонгосын энэ бизнесмен орон нутгийн ядуу амьдралтай хүүхдүүдийг боловсрол олоход нь туслаж, хайр халамжаараа Тяньжиний ард түмний итгэлийг хүлээсэн байна.

     Ким Юун Гие Тяньжин дахь Бө Сыда цахим электорн компаний захирал юм. 2001 онд тэрээр Тяньжинд ирж үйлдвэр байгуулан ажил үйлс эрхэлжээ. Энэ явцад тэрээр ойр хавийн зарим ядуу амьдралтай хүүхэд сургууль завсардмаар болсныг ойлгоод маш сэтгэл зовж, эдгээр хүүхдүүдэд туслахаар шийдсэн байна. 2004 онд орон нутгийн засгийн газраар зөвшөөрүүлж амьдрлын бэрхшээлээс болж сургууль завсардах төхсөн 13 өнчин хүүхдийг авч удаан хугацаагаар туслах харилцаа тогтоон, сар бүр 300 юаниар тэтгэж, бас тогтмол хугацаагаар компанид авчран хооллож, хүн болж хүмүүжихийн ёс учрыг ярьж, эрүүл энх баяр баясгалантай амьдрахын ухааныг зааж билээ.

     Нутагтаа амьдарч байх үедээ ч ноён Ким Юун Гие ядуу амьдралтай багачууд залуусыг 15 жилийн турш тэтгэн тусалж ирсэн байгаа юм. Харь оронд ирээд хамаадахгүй хүмүүст мөн яагаад хайр халамжаа хандуулах болсон тухай нь ойлгоход өнчин хүүхдүүдийг өр өвдөх энэрэнгүй сэтгэлтэй байдгаас гадна, Тяньжиний халуун зочинсог ард түмэн, орон нутгийн засгийн газрын дэмжлэг тусламжид талархах сэтгэл ч багтаж байгаа юм гэнэ.
Бө Сыда компани энд үйлдвэр байгуулан ажил үйлс хөгжүүлээд олон жил болж байна. Энэ хугацаанд Тяньжинь хотын Бэйчэнь дүүргийн захиргаа надад их тус дэмжлэг үзүүлсэн. Тэдний дэмжлэг туслалцаа байхгүй юм бол манай компани ингэж өргөжин хөгжиж чадахгүй. Гадаадын иргэний хувьд ямар арга хэлбэрээр Хятадын Засгийн газрын ач тусыг хариулах вэ гэж үргэлж бодож явдаг учир энэ хэдэн өнчин хүүхдэд тус болохыг хичээсэн юм гэж тэр хэлж билээ.

     Энэ арван гурван хүүхэд Ким Юун Гиегийн дэмжлэг тусламжаар сургуульд цаашид суралцаж сайн сайхан боловсрол олон хүмүүжиж байна. Энэ арван гурван өнчин хүүхдийг анх удаа компанидаа авчрах үед, нэг бяцхан охин бусдын ард ороод үг дуугүй зогсож байлаа. Аав ээж нь нас барсны дараа энэ охин сэтгэлийн хүнд дарамтад орж, үеийн нөхөд бусад хүүмүүстай харилцахгүй зожиг зантай болж, хичээл сурлагдаа ч чармайлтгүй болсныг ноён Ким Юун Гие ойлгож мэдээд түүнтэй ярьж, өөр бусадтай санаачлагаасаа харилцаж өөдрөг сэтгэлтэй амьдрахыг зоригжуулж, түүний сонирхлын дагуу бүжгийн ангид бүртгүүлж бас газар дээр нь очиж урам хайрлан дэмжиж иржээ. Аажимдаа энэ охин үг яриатай болж, сурлага нь дээшилсэн байна.

     Сурвалжлагч ноён Ким Юун Гиегийн хамт Ма Юйчин гэдэг энэ охиныг тусгайлан эргэж үзэв. Өнөө тэрээр Тяньжинд бага сургуулийн 6-р ангид маш сайн сурч байна. Биднийг очиход тэр баяртайгаар тосон гарч ирээд мэндэлж байлаа. Одоо тэр урьдын дорой дуутай догуур хардаг охин биш болжээ. Бид сар болгон Ким Юун Гие өвөөгийн компанид очдог. Өвөө бидэнтэй хамт хоол идэн бас хүн бүрийн сарын 300 юаний амьдралын тэтгэлгийг тараадаг. Би сайн сурч шилдэг давуу амжилтаар өвөөгийн ачийг хариулна гэж Ма Юйчин хэлж байлаа.

     Ким Юун Гиегийн нөлөөгөөр түүний эхнэр, хүүхэд нь ч эдгээр хүүхдүүдэд анхаарал халамжаа хандуулж, тэднийхэн ёстой баяр баясгалантай их гэр бүл болжээ. Компанийн ажилтан Гүн Нина хэлэхдээ, ерөнхий захирал Ким Юун Гие гадаадын иргэний хувьд хятад хүүхдүүдэд энэ мэт анхаарал халамжаа хандуулж байгаад бид бүхэн маш сэтгэл хөдлөн бишрэн хүндэтгэж явдаг. Тэтгэн тусалсан хүүхдүүдийн нь тухай ярих бүр түүний царайд баярын мишээд илэрч, эдгээр өнчин хүүдүүдийн баяр баясгалантай явахыг харах нь түүний хамгийн жаргалтай явдал гэж тэр хэлдэг гэжээ. \Урангоо орчуулж бэлтгэв\