• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2008-07-07 16:33:37    
Цусаар шээхэд хүрүүлдэг өвчин эмгэгүүд

CRI

      Хэвийн байдалд хүний шээсэнд цус байдаггүй, хэрэв шээсэнд улаан эс илрэх юм бол урологийн\бөөр судасны\ систем хэвийн бус болж байна гэсэн үг юм.

      Цусаар шээж байгаа шалтгааныг зөв танихад, юуны өмнө сарын тэмдэг, умай үрэвсэх, цустай өтгөн гарах зэрэг шалтгааны нөлөөгөөр цустай шээс гарч байгаатай ялгаж үзэх хэрэгтэй. Урологийн систем үрэвсэх, урологийн системд чулуужил бий болох, үгдрэх, бөөрний үрэвсэл, хавдар, гэмтэл зэрэг нь бүгд цусаар шээхэд хүрүүлдэг өвчин эмгэгүүд юм.

      1. Бөөрний өвчний улмаас цустай шээс гарч байгаагийн шинж тэмдэг: Хар хүрэн өнгөтэй шээс гардаг бөгөөд цусны ширхэг нь нарийвтар урт хэлбэртэй байж, бөөрний орчинд өвдөх юм уу бөөр базлаж өвддөг. Микроскопоор харахад гуурсан хэлбэртэй улаан эснүүд харагдаж, жирийн цагт шээх үеэр хэвийн бус байдал илэрдэггүй боловч давсагийн үрэвсэлтэй бол шээх үед хэвийн бус шинж тэмдэг мэдэгддэг.

      2. Давсагийн үрэвсэлтэй бол шээх үед хэвийн бус шинж тэмдэг мэдэгддэг боловч хорт хавдарын улмаас цусаар шээхэд хэвийн бус шинж тэмдэг мэдэгддэггүй юм. Час улаан шээс гарч, цусны хэлбэр нь янз бүр байдаг.

      3. Түрүү булчирхай болон шээсний сүвийн улмаас цусаар шээж байгаагийн шинж тэмдэг гэвэл, дийлэнхдээ шээсний сүв өвдөн, шээс цувьдаглаж, шээх гэж зовууралдаг. Түрүү булчирхай болон шээсний сүвээс цус шүүрэглэж, час улаан цустай шээс гардаг. Заримдаа шээсний сүвээс ч цус гардаг байна.

      Урологийн системийн цусаар шээх өвчин эмгэг нь голдуу урологийн системийн чулуужил, урологийн системийн сүрьеэ, бөөрний цочмог үрэвсэл, бөөрний архаг үрэвсэл, бөөрний тэвшний цочмог үрэвсэл, бөөрний тэвшний архаг үрэвсэл, давсагийн цочмог үрэвсэл, түрүү булчирхайн үрэвсэл, урологийн системийн хорт хавдар, урологийн системийн гэмтэл, бөөр унжих, эм бэлдмэл юм уу химийн бүтээгдэхүүний улмаас бий болдог байна. Хэрэв хүхрийн амин\сульфаниламид\, давархайн тос, мөнгөн устай эм, арсеник зэргийг хэргэлсэнээс болж байгаа бол богино хугацаа цусаар шээх боловч эм хэрэглэхээ зогсовол цусаар шээх нь аяндаа намдах болно.

      Бүх биеийн хэмжээнд бий болсон өвчний улмаас цусаар шээх тохиолдол ч байдаг. Гэмтлээс цус гарах юм уу арьсны бижрүү зэрэг өвчний шинж байдлын улмаас цусаар шээж байвал цусны өвчин, халдварт өвчинд нэрвэгдэж байх эсэхийг бодож үзэх хэрэгтэй. Цусны ялтас багасч бор толов тогтох, цус төлжих нь харштай болох, цусны цагаан бөөм, тархины хальсны үрэвсэл, тулай, чихрийн шижин өвчин, шулуун гэдэсний өмөн үү, нугалаа гэдэсний өмөн үү, савны өмөн үү зэрэг нь урологийн системийг нөлөөлж цусаар шээлгэх өвчний шинж тэмдгийг байнга бий болгодог байна.\Л.Буянтогтох орчуулав\