• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2008-07-07 16:36:53    
Бээжингийн агаарын чанар ихээхэн сайжирчээ [Радио]

CRI

      Бээжингийн олимпийн наадам болтол 1 сарын зай л үлдээд байна. Бээжин хотын хүрээлэн байгаа орчны ажил эрхэлсэн газрын саяхан нийтэлсэн тоо баримтаас үзвэл, энэ оны эхний хагаст, Бээжингийн агаарын чанарын стандарт хангасан хоногийн тоо 123 өдөр байж, 2000 оноос хойших хамгийн сайн дүнд хүрсэн юм байна.

      Бээжингийн байгаль орчин сайжирсанд Бээжин хотын уугал иргэд баярлаж байгаа төдийгүй, Бээжинд ажиллаж амьдардаг гадаадын хүмүүс ч гүн сэтгэгдэлтэй байна. Бээжингийн нэгэн их сургуульд ажилладаг Герман нутагтай багш Вөвфган Хайвле Бээжин хотод 5 жил суусны улмаар Бээжингийн байгаль орчны өдрөөс өдөр сайжирч байгаа болон орон нутгийн засгийн газрын байгаль орчныг өөрчлөн сайжруулахаар гаргасан хүчин чармайлтыг гэрчилж болох юм. Тэрээр хэлэхдээ,

      "Миний үзэж байгаагаар, байгаль орчныг өөрчлөн сайжруулахаар орон нутгийн засгийн газар их олон ажил хийсэн байна. Бээжин хотын засгийн газар олимпийн наадмын хугацаанд авто машны тоог хязгаарлаж, бохирдол ихтэй аж үйлдвэрийн төсөл болон аж үйлдвэрийн үйлдвэрлэлийг зогсоохоор шийдсэн байна. Эдгээр арга хэмжээ нь Бээжингийн байгаль орчныг өөрчлөн сайжруулахад чухал ач холбогдолтой юм" гэжээ.

      Волфган Хайвлегийн хэлсэнчлэн, олимпийн наадмын хугацааны Бээжин хотын агаарын чанарыг баталгаажуулахын төлөө, Бээжин хот зам харилцааны түр цагийн иж бүрэн удирдалгын аргыг хэрэгжүүлсэн байна. Тухайлбал, 7-р сарын 1-ний өдрөөс эхэлж, Бээжин хотын бохирдол ихтэй 10 хувийн авто машныг замын хөдөлгөөнөөс гаргав. Гадар мужийн Бээжингээр дамждаг байсан том оврын ачааны машиныг Бээжин хотыг тойрон аялуулах болгосон. 7-р сарын 20-оос эхэлж, Бээжин хот машин тэрэгний номерын сондгой, тэгш тоогоор замын хөдөлгөөнд ээлжээр оруулах дүрэм хэрэгжүүлэх болно. Бээжин хотын хүрээлэн байгаа орчны ажил эрхэлсэн газрын орлогч дарга Дү Шаожүн танилцуулж хэлэхдээ, эдгээр түр хэрэгжих зам харилцааны удирдлагын арга хэмжээ нь Бээжингийн агаарын чанарыг сайжруулахад ил тод ач холбогдолтой юм гэжээ.

         Тэрээр хэлэхдээ,

      "Машин тэргэнд сондгой, тэгш номероор замын хөдөлгөөнд ээлжээр оруулах зэрэг зам харилцааны удирдлагын арга хэмжээг хэрэгжүүлснээс Бээжингийн олимпийн наадмын хугацааны авто машины бохир бодис гаргах хэмжээг 63 хувиар бууруулж, бараг 11.8 тонноор багагсах болно" гэжээ.

     Дү Шаожүн танилцуулж хэлэхдээ, 2001 онд олимпийн наадмын зохион байгуулах эрхийг авснаас хойш одоог хүртэл, Бээжин хот нь байгаль орчныг хамгаалан сайжруулах талаар 90 гаруй тэрбум юань зарцуулсан байна. Их талаас нь авч хэлбэл, Бээжин хот нэг бүлэг бохирдол ихтэй аж ахуйн нэгжийг шилжүүлэх, үйлдвэрлэлийг нь зогсоох болон техникийн өөрчлөлт оруулах зэрэг арга хэмжээ авсан байна. Үүнд хамгийн ил тод жишээ гэвэл даруй 80 гаруй жилийн түүхтэй том оврын хар төмөрлөгийн үйлдвэрийг Бээжингээс нүүлгэж, Бээжин хотыг хүнд үйлдвэрийн цаг үеэс нь бүрмөсөн чөлөөлсөн явдал болно гэжээ.

      2007 оны эцсийн байдлаар, Бээжин хот олимпийн наадмын зохион байгуулах эрхийг авах үедээ амласан ногоон олимпийн 7 төслөө бүгдийг биелүүлсэн байна. Өнөө, Бээжин хот нь ой модонд хүрээлэгдэн, өнгийн цэцэг дэлгэрэн, нуур болон голын ус тунгалагшин, үнэхээр үзэсгэлэнтэй сайхан болсон байна. Бээжин хотын хүрээлэн байгаа орчны ажил эрхэлсэн газрын холбогдох албан тушаалтан Ван Шаомин хэлэхдээ,

     "Олон жилийн хүчин чармайлтаар, Бээжингийн агаарын чанар ил тод сайжирсэн байна. Уулын байсан үндэс дээрээ олимпийн хугацааны арга хэмжээг хэрэгжүүлснээс олимпийн наадамд цэвэр тунгалаг агаар хангаж лавтай чадна" гэжээ./Хүчит орчуулж, Цэцэн хянав/