• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2008-07-08 17:41:48    
"Хамтын боловч ялгаатай хариуцлага хүлээх" зарчим баримтлах хэрэгтэй [Радио]

CRI

       Японы Хоккайдод болж байгаа Наймын бүлгийн тэргүүн нарын бага хурал дээр цаг уурын өөрчлөлтийн асуудал нь дахин энэ хурлын хэлэлцэх гол асуудал боллоо. Цаг уурын өөрчлөлт бол хөгжсөн орнууд болон хөгжиж байгаа орнуудад нүүрлэж байгаа хамтын өрсөлдөөн сорилт, түүхийн юм уу, өнөөгийн байдлаас авч хэлсэн ч "Хамтын боловч ялгаатай хариуцлага хүлээх" нь олон улсын хамтйн нийгэмлэгийн тус асуудалд хандах үед журамлах зарчим болох ёстой, хөгжсөн орнууд энэ асуудлаар нэн илүү хариуцлага хүлээх ёстой юм.

      "НҮБ-ын цаг уурын өөрчлөлтийн конвенци" болон "Киодогийн протокол" нь цаг уурын өөрчлөлтийг зохицуулах олон улсын хамтын ажиллагааны хууль зүйн үндэс суурийг тавиж, "Хамтын боловч ялгаатай хариуцлага хүлээх" зарчмыг тогтоосон байна. Тухайлбал, улс орнууд дэлхийн хүрээлэн байгаа орчныг хамгаалан, сайжруулах талаар хамтын боловч мөн ялгаатай хариуцлагатай гэсэн болно. Цаг уурын өөрчлөлтийн асуудлыг голдуу үйлдвэржсэн орнууд бий болгосон учраас хөгжсөн орнууд энэ асуудлаар түлхэж болшгүй түүхийн болон өнөөгийн хариуцлагатай гэдгийг тэмдэглэх хэрэгтэй байна. НҮБ-ын Засгийн газар хоорондын цаг уурын өөрчлөлтийн тусгай хорооны шинжлэх ухааны тайлнаас үзвэл, гол болох хүлэмжийн хий нь агаар мандалд 50 – 200 жил тогтдог юм байна. 200 жилийн турш, хөгжсөн орнууд үйлдвэржилт болон эдийн засгийн түргэн хөгжлийн дагуу, хорио цээргүйгээр хүлэмжийн хий гаргасан нь цаг уурын өөрчлөлтөд нөлөөлсөн гол шалтгаан болсон байна. Гэтэл Америк харин өнөөг хүртэл "Киодогийн протокол"-д гарйын үсэг зурхаас татгалсаар байгаа бөгөөд Европын холбооны орнуудын бохир бодис гаргаж байгаа хэмжээ нь энэ протоколд тогтоосон зорилтоос хол зөрж, Канадын бохир бодис гаргаж байгаа хэмжээ нь цаашилаад 1999 оны түвшнээсээ давсан байна. Өнөөгийн байдлаас үзвэл, хөгжсөн орнууд цаг уурын өөрчлөлтийн асуудлаар үүргэлэх ёстой хариуцлагаа үүргэлээгүй байна.

      Хөгжиж байгаа оронд авч хэлвэл өнөөгийн тэргүүн чухал үүрэг бол эдийн засгийг хөгжүүлж, ядуурлыг буруулах болно. Хөгжлийн зорилгоо биелүүлхийн тулд, хөгжиж байгаа орнуудын эрчим хүчний эрэлт хэрэгцээ нь нэлээд нэмэгдэх болно, энэ бол хөгжиж байгаа орнуудын хөгжлийн үндсэн нөхцөл болох юм. Иймээс цаг уурын өөрчлөлтийг аргаацаах явцад, хөгжиж байгаа орнууд нь хөгжсэн орнуудтай адил бохирдлыг багасгах үүрэг хариуцлаг үүргэлэх ёсгүй бөгөөд үүргэлж ч чадахгүй юм. Гэвч дэлхий дахинд үүргэлэж байгаа хариуцлаг, байр суурийн дагуу, хөгжиж байгаа орнууд ч гэсэн зохих үүрэг хариуцлаг үүргэлэх ёстой, үүнд хөгжлийн арга хэлбэрээ өөрчилж, тогтвортой хөгжих замаар явах ёстой. Үүнд хөгжсэн орнууд нь цаг агаарын өөрчлөлтийг аргаацаах асуудал дээр тэргүүний техник болон маш их хөрөнгө мөнгөний давуулаг тал байдаг учраас хөгжиж байгаа орнуудад техник болон хөрөнгө мөнгөний туслалцаа дэмжлэг олгох гэсэн амлалтаа хэрэгжүүлж, хөгжиж байгаа орнуудад туслан цаг уурын хувьралтыг зохицуулах хүчин чадлыг нь дээшлүүлж, хамтаар өрсөлдөөн сорилтод нүүрлэх хэрэгтэй.

      Хөгжиж байгаа орон болсны хувьд, Хятад улс "Киодогийн портукал"-д жаасан бохирдлыг багасгах үүрэг хариуцлагийг үүргэлэх ёсгүй юм, гэвч Хятад улс өөрийн тогтвортой хөгжлийн стратегийн дагуу эрчим хүч хэмнэх, бохирдлыг багасгах иж бүрэн арга хэмжээ авсан юм. Өнөө Хятадын засгийн газар нь шинжлэх ухаанчаар хөгжих, эрчим хүч хэмнэсэн нийгэм байгуулахыг ирээдүйн Хятадын хөгжлийн стратегийн жолоодох үзэл санаа болон үндсэн зарчим болгосон байна. 2007 оны 6-р сарын 4-ний өдөр, Хятадын засгийн газар "Хятадын цаг уурын хувьралтыг зохицуулах үндэсний төсөл"-ийг нийтэлж, 2010 оноос өмнөх Хятадын цаг уурын хувьралтыг зохицуулах будитай зорилтыг тогтоон боловсруулж, Хятадын бол үүрэг харуцлагтай том орон болохыг харуулсан байна.

     "Хамтын бөгөөд ялгатай үүрэг хариуцлаг" нь олон орны эдийн засгийн хөгжлийн төвшин, түүхэн үүрэг хариуцлаг зэргийг зарчмын хувьд тусгаж, олон улсын хамтын нийгэмлэгийн хамтын танилтыг харуулж чадсан байна. \Цэцэн, Сайнаа орчуулж, Пэрлаймаа хянав.\