• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2008-07-08 11:11:36    
Хятад улс цаг уурын шинэ дагуул хөөргөж цаг уурын уридчилсан мэдээлэх төвшинг дээшлүүлэхээр байна

CRI

      Сүүлийн өдрүүдэд Хятад улс цаг уурын шинэ үеийн химэл дагуул – Фэн Юнь гуравдугаар 01 дагуулыг амжилттай хөөргөж, Хятад улс тэрчлэн дэлхийн бусад оронд цаг уурын нэн сайн үйлчилгээ хангахаар байна.

      Фэн Юнь гуравдугаар 01 дагуулыг 5-р сарын 27-ны өдөр Хятадын Тайюаний дагуул хөөргөх төвөөс амжилттай хөөрөгсөн байна. төлөвлөгөө ёсоор уг дагуул дэлхийн бөмбөрцөгийн уртраг дагуу тойрог замтай байж, 102 минут бүрт дэлхийн бөмбөрцөгийн өмнөд умарт туйлыг нэг тойрдог байна. Хятадын дагуулын цаг уурын үндэсний төвийн дарга ноён Ян Жүнь танилцуулж хэлэхдээ, өмнө өмнөхийн адил төрлийн цаг уурын дагуултай харицуулахад Фэн Юнь гуравдугаар 01 дагуул нь чадавх, найдвартай чанар зэрэг талаар бүгд их ахисан юм гэжээ.

      Бид өнгөрсөнд зөвхөн дагуулиар гэрлийн зураг авч, энэ зураг нь зөвхөн өнгөн талын мэдээлэлийг л хангаж байжээ. Жишээлж хэлэхэд, энэ зураг дээрээс бид далайн хар салхины бүтцийг мэдэж чадахгүй юм. Одоо Фэн Юнь гуравдугаар 01 дагуул ийм чадавхтай болсон. Иймээс Фэн Юнь гуравдугаар 01 дагуул нь манай орны цаг уурыг уридчилан мэдээлэх, цаг уурын төсөөлөлний зөв оновчтой чанарыг дээшлүүлэхэд чухал үйлдэл үзүүлэх юм гэж тэрээр бас танилцуулжээ.

      Хятад усл өнгөрөгч зууны 70-аад оноос эхлэн бие даан цаг уурын дагуул судлан бүтээж, одоо болтол нэгэнт 9 дагуул хөөргөж, дэлхий дээр туйлын тойрог зам болон зэрэг цагт цаг уурын дагуултай цөөн хэдэн орны нэг болсон юм. Хятадын дагуулын цаг уурын үндэсний төвийн мэрэгжилтэн хатагтай Дүн Чаохуа танилцуулж хэлэхдээ, хүмүүс дагуулын тойрог замын адилгүй байдлыг үндэслэн цаг уурын дагуулыг туйлын тойрог замт болон зэрэг цагт тойрог замт гэж хоёр төрөлд ангиладаг. Энэ хоёр төрлийн дагуул хамтран ажиллавал цаг уурын шинжилгээний төвшиг ихээхэн дээшлүүлж болох юм гэжээ.

      Туйлын тойрог замт химэл дагуул нь өмнөд умарт тойлыг тойрон эргэж, дэлхийн бөмбөрцөгийн бүхийл цэгийг ажиглаж чаддаг, тэр нь сансарын нэг хөдөлгөөнт станц гэсэн үг. Зэрэг цагт тойрог замтай дагуул нь тогтмол станц шиг байж, дэлхийн бөмбөрцөгийн гадаргуугийн 1\4-гээс 1\3 хувийн тогтмол районд шинжилгээ хийдэг байна.

      Саяхан хөөрөгсөн Фэн Юнь гуравдугаар 01 дагуул бол туйлын тойрог замт дагуул байж, одоогийн ашиглагдаж байгаа зэрэг цагт тойрог замтай хоёр дагуулын хамт Хятад улс тэрчлэн бүх дэлхийн цаг агаарын байдал хяналт шинжилгээ хийх болно.

      Хянан шинжлэх төвшинг дээшлүүлэхийн төлөө Фэн Юнь гуравдугаар 01 дагуул дээр байгал орчинд хяналт шинжилгээ хийх аппарат, бичил долгионоор зураг бүтээх аппарат зэрэг олон улсын тэргүүний төвшин бүхий 10 гаруй шинжилгээний аппарат ачисан байдаг. Эдгээр тэргүүний тоног төхөөрөмжийг ашиглан Фэн Юнь гуравдугаар 01 дагуул нь дэлхийн хэмжээнд стерео ажиглалт хийж, 10-аас 15 хоногийн цаг уурын уридчилсан мэдээ хангаж болох юм.

      Цаг уурын уридчилсан мэдээний зөв оновчтой чанарыг дээшлүүлэхээс гадна уг дагуул нь Хятад улсын эрс дэс цаг агаараас болсон эрэсдэлээс үр ашигтай сэргийлж, гамшигаас сэргийлэн хамгаалах талаар чухал үүрэг гүйцэтгэх болно. Ян Жүнь танилцуулж хэлэхдээ, дэлхийн цаг агаар дулаарч байгаа нөхцөлд далайн хар салхи, элсэн шуураг зэрэг эрс дэс цаг агаар байнга бий болж байна. ийм байдал бий болвол Фэн Юнь гуравдугаар 01 дагуул цаг даруйд нь холбогдох тоо баримтыг дамжуулан ирүүлж, засгийн газрын холбогдох салбарын зохих арга хэмжээ авахад дөхөм үзүүлэх болно гэжээ.

      Фэн Юнь гуравдугаар 01 дагуулын дамжуулан ирүүлэх тоо бримтыг бид одоо улсын дотоодын хүлээн авах 4 станц болон Шеведтай хамтран умарт туйлд байгуулсан нэг станцаар дамжуулан Хятадын дагуулын цаг уурын төвд хүлээн авдаг. Бид эдгээр тоо баримтад шинжилгээ хийж, төрөл бүрийн цаг уурын мэдээний бүтээгдэхүүн болгон холбогдох салбарт өгч ашиглуулдаг юм гэж тэрээр бас танилцуулжээ.

      Хятадын дагуулын цаг уурын үндэсний төвийн мэрэгжилтэн хатагтай Дүн Чаохуа танилцуулж хэлэхдээ, Фэн Юнь гуравдугаар дагуул бол дэлхийн олон орны хамтаар ашиглах дагуул болно. Хойшид олон улсын хэрэглэгчид Хятадын Фэн Юнь цаг уурын дагуулын материалыг зөв оновчтой шууд хураан авч ашиглаж болно гэжээ.

      Фэн Юнь гуравдугаар 01 дагуулыг дэлхийн цаг уурын байгууллага дэлхийн туйлын тойрог замт цаг уурын дагуулийн хяналт шинжилгээний сүлжээнд хамруулснаар, тэр нь Европ, Америкийн адил төрлийн дагуулын хамт газрын бөмбөрцөг, далай тэнгис, газрын гадаргуугий байгал орчинд хяналт шинжилгээ хийх болсон байна.

      Фэн Юнь гуравдугаар 01 дагуул саяхан анхны зурагаа дамжуулан ирүүлсэн байна. зураг нь их тодорхой байж, сайн чанарын бйалаа. Хятадын дагуулын цаг уурын үндэсний төвийн хариуцлагтан танилцуулж хэлэхдээ, дагуулын ачисан тоног төхөөрөмжийг хэдэн долоо хоногийн хугацаанд бүхнийг ажиллуулах болно. 8-р сарт болох Бээжингийн олимпийн үеэр Фэн Юнь гуравдугаар 01 дагуул нэн зөв оновчтой цаг уурын үйлчилгээ хангах болно гэжээ.