• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2008-07-08 11:13:14    
Хятадын тусгай зөвшөөрөлтэй аж ахуйн нэгжүүд ирмүүн хөгжиж гадаад дотоодын анхаарлыг татаж байна

CRI

      Тусгай зөвшөөрөлтэй аж ахуйн нэгжүүд гэж ерөнхийдөө салбараар элсүүлэх, салбар нэмж нээх зэргийг хэлж байна. Мкдоналдс, KFC зэрэг нь бүр ийм хэлбэрийн аж ахуйн нэгжүүд юм.

      Хятадын тусгай зөвшөөрөлтэй аж ахуйн нэгжүүд нэлээд оройхон эхэлсэн боловч 20 гаруй жил сайхан хөгжиж, өнөө дотоод гадаадын хөрөнгө оруулагчдын анхаарлыг маш их татаж байна.

      Хятадын тусгай зөвшөөрөлтэй аж ахуйн нэгжүүд өнгөрсөн зууны 80-аад оны сүүлчээр эхэлж, 90-ээд онд ирмүүн хөгжиж эхэлсэн юм. UBC кофи хүнсний ХХК нь даруй тэр үеэс тусгай зөвшөөрөлтэй аж ахуйн нэгж эрхлэх салбарт ажиллаж ирсэн юм. Өнөө UBC кофи хүнсний ХХК нь бүх Хятадад 1000 гаруй салбар компани элсэж, Хятадын кофиний нэрт бренд бий болгосон юм. UBC кофи хүнсний ХХК-тай харьцуулбал Жиньюй лянюань гэдэг найр хуримын ажил эрхэлсэн соёлын ХХК нь нэлээд оройхон эхэлсэн боловч харин ч түргэн хөгжиж ирсэн юм. 2001 онд уг компанийн захирал зах зээлд судалгаа хийгээд өргөн хүрээнд мөртөө торвитой аж ахуй эрхлэхийг хүсвэл тусгай зөвшөөрөлтэй аж ахуйн нэгж эрхлэх нь маш их ашигтай гэснийг олж мэдээд, энэхүү салбарт хөл тавьж, салбар пүүс компаниудаа гэрээгээр түрээслэн гаргаж, бас эдгээрийг нь гэрээгээр авагсадыг техник мэргэжлийн бүх талын сургалт дамжаанд хамруулан бэлтгэсэн байв.

      Хятадын худалдааны яамны бүртгэлээс үзэхэд, сүүлийн жилүүдэд тусгай зөвшөөрөлтэй аж ахуйн нэгжүүдийн Хятадад өсөн нэмэгдэж ирсэн хэмжээ 30%-д хүрсэн байлаа. 2007 оны эцсийн байдлаар, Хятадын тусгай зөвшөөрөлтэй салбар аж ахуйн нэгжүүд сая гаруйд хүрч, тусгай зөвшөөрөлтэй салбар аж ахуйн нэгж эрхлэх нь Хятадын иргэдийн амьдрал ахуйн дутагдаж болошгүй нэг чухал хэсэг болсон байв.

      Хятадын тусгай зөвшөөрөлтэй аж ахуйн нэгжүүдийн ирмүүн хөгжиж байгаа нь гадаад дотоодын хөрөнгө оруулагчдын анхаарлыг маш их татаж байна. Мөн үүний улмаар уг салбарт асар их амьжирлын хүчин сэлбэсэн юм. 2007 оны эцсийн байдлаар, Хятадын шяо фэй ян, Хуань чиү я сы, 21-р зууны Хятадын үл хөдлөх хөрөнгө зэрэг тусгай зөвшөөрөлтэй аж ахуйн нэгжүүд нь гадаадын эрэсдэлтэй хөрөнгө оруулалтыг амжилттай оруулан ирж чадсан байв.

      Америкийн эрэсдэлтэй хөрөнгө оруулалтын нэгж болох KPCB энэ оны 3-р сард Бээжингийн Хүй жүн и жи шинжлэх ухаан техникийн ХХК-нд 10 сая ам долларын хөрөнгө оруулсан байна. Бээжингийн Хүй жүн и жи шинжлэх ухаан техникийн ХХК байгуулагдсанаасаа нааших 4 жилийн хугацаанд 1000 гаруй ажилтан ажилчинтай болсон бөгөөд аж ахуйн эрхлэлтийн сургалт дамжааны 40 төвтэй болсон байна. Америкийн эрэсдэлтэй хөрөнгө оруулалтын нэгж болох KPCB нь Хятадын боловсрол, зочид буудлуудын салбар ажлуулах, эмчилгээний талын үйлчилгээ зэрэг салбарт тусгай зөвшөөрөлтэй аж ахуйн нэгжүүд эрхлэхийг маш их сонирхож байгаа аж.