"ЮНЕСКО-гийн хөдөө нутгийн боловсролын олон улсын судалгаа шинжилгээ, бэлтгэл сургалтын төв"-ийг албан ёсоор нээж ажиллуулах ёслол 2008 оны 6-р сарын 21-ний өдөр Хятадын нийслэл Бээжин хотын Бээжингийн Багшийн Их Сургуульд боллоо. Хятадын Боловсролын Яамны сайд Жөү Жи, орлогч сайд Жан Шиньшэн болон ЮНЕСКО-гаас Бээжинд суугаа хэрэг эрхлэх газрын дарга Мин Биста нарын зэрэг албаны хүмүүс уг ёслолд оролцсон байлаа.
ЮНЕСКО-гийн хөдөө нутгийн боловсролын олон улсын судалгаа шинжилгээ, бэлтгэл сургалтын төв бол ЮНЕСКО-гаас Хятад улсад байгуулан ажиллуулж байгаа олон улсын б зэрэглэлийн төв, мөн ч ЮНЕСКО-гаас байгуулсан хөдөө нутгийн боловсролын судалгаа шинжилгээ, бэлтгэл сургалтын олон улсын цорын ганц байгууллага юм. ЮНЕСКО-гийн хөдөө нутгийн боловсролын олон улсын судалгаа шинжилгээ, бэлтгэл сургалтын энэ төв нь нийт иргэдийн боловсролын ажлын хүрээнд олон улсын хөдөө нутгийн боловсролын туршлага солилцох, дэлгэрүүлэх ажиллагаа өрнүүлэн, ЮНЕСКО-гийн гишүүн улс орнуудад ялангуяа Ази, Номхон далайн бүс нутаг болон Африкийн хөгжиж байгаа улс орнуудад өргөн үйлчилгээ хангах болно.
Эх сурвалжтийн мэдээнээс үзвэл, ЮНЕСКО-гийн хөдөө нутгийн боловсролын олон улсын судалгаа шинжилгээ, бэлтгэл сургалтын төв нь 1994 онд Хятадын Хэбэй мужийн Баодин хотноо албан ёсоор байгуулагдсан юм. Уг төвийн үйл ажиллагааны чанар түвшнийг цаашид дээшлүүлэн, Бээжингийн Багшийн Их Сургуулийн шинжлэх ухааны салбар чиглэл олон, эрдэмтэн судлаачид олон байдаг давуу талыг бадруулж, олон улсын хэмжээнд солилцоо, хамтын ажиллагаа хийхийн тулд, Хятадын Боловсролын Яам уг төвийн гол хэсгийг Бээжингийн Багшийн Их Сургуульд шилжүүлэхийн зэрэгцээ бас Баодин дэх төвийг хэвээр нь үлдээж, түүний үйл ажиллагааг цаашид үргэлжлүүлэхээр шийдсэн байна.
Хятадын Боловсролын Яамны сайд Жөү Жи хэлэхдээ, хөдөө нутгийн боловсролын олон улсын судалгаа шинжилгээ, бэлтгэл сургалтын төв нь ЮНЕСКО-гийн журам горимын дагуу өөрийн чадавхын байгуулалтаа байнга дээшлүүлэн, өндөр түвшинтэй мэргэжлийн эгнээ байгуулж, гишүүн орнуудын хэрэгцээ шаардлагад үндэслэн, хөдөө нутгийн боловсролын талаар олон улсын судалгаа шинжилгээ, бэлтгэл сургалтын ажлыг чанарын өндөр түвшинд хийж, хөдөө нутгийн боловсролын олон улсын судалгаа шинжилгээ, бэлтгэл сургалтын төвийг хөдөө нутгийн боловсролын салбар дахь олон улсад хамгийн нэр нөлөө бүхий судалгаа шинжилгээ, бэлтгэл сургалт, мэдээллийн олон улсын боловсролын байгууллага болгон хөгжүүлж, олон улсын хамтын ажиллагаа ялангуяа өмнөд өмнөдийн хамтын ажиллагааг ахиулахыг хүсч байна гэлээ.
ЮНЕСКО-гийн өдөө нутгийн боловсролын олон улсын судалгаа шинжилгээ, бэлтгэл сургалтын энэ төвийн хөгжлийн анхны хөтөлбөрөөс үзвэл, уг төв нь жил болгон дэлхийн хөдөө нутгийн боловсролын хөгжлийн байдлын тухай жил тутмын тайлан гаргаж, сар бүрд "Олон улсын хөдөө нутгийн боловсрол болон хөдөө нутгийн хөгжлийн товч мэдээ"-г нэг удаа нийтэлж, Африк, Ази, Номхон далайн бүс нутгуудад зориулан хөдөө нутгийн багш нарын эгнээний бэлтгэл сургалт хийж, дэлхий нийтэд хандан судалгаа шинжилгээний төслийн удирдамж нийтлэн, хөгжиж байгаа улс орнуудын хүмүүст сурлагын тэтгэлэг олгож, бас Хятад-Англи хэлний веб сайт болон мэдээллийн том бааз ажиллуулах юм байна.
|