Энэ оны 5-р сарын 12-нд Хятадын Сычуань мужийн Вэньчуаньд хүчтэй газар хөдөлж, их олон хүн эндэж бэртсэнээр барахгүй, тухайн нутгийн түүх соёлын дурсгалт зүйлс болон бодисын бус соёлын өв ч ихээр эвдэгдэж сүйрсэн байна. Үүнд Чян үндэстний төвлөрөн сууршсан гаазр районд, уламжлалт соёлын өвийн эвдэгдэж талхигдсан байдал нь нэн ноцтой юм. Гамшгийн дараах сэргээн босголтын явцад, шат бүрийн засгийн газар болон холбогдох байгууллага, тэрчилэн эрдэмтэн мэрэгжилтэд тухайн нутгийн суугаль иргэдийн зан заншилыг хүндэтгэж, орон нутгийн ардын зан заншил, соёл урлагийг авран хамгаалхаар хүчлэн чармайсаар байна.
Чян үндэстэн бол Хятадын эртний уугал ястны нэг байж, нэгэнт гурван мянга гаран жилийн түүхтэй юм. Эртний үед, Чян үндэстэн нь голцуу Хятадын баруун хойт хил дагуу районоор нутагалдаг байснаа, сүүлээр нь Сычуань мужид нүүн ирсэн байна. Тэд нар уулан хазууд чулуур гэр байшин барьж суудаг учраас хүмүүс Чян үндэстнийг "үүлэн дээрхи үндэстэн" гэж зүйрлэн ярьдаг. Чян үндэстний гэр барилга нь уламжлалт ур мэрэгжилдээ түшиглэж баридаг бөгөөд Хятад тэрчилэн дэлхийн бараилын түүхэнд бүр өөрийн гэсэн орон байртай байдаг. Тэд нарын хувцас засал, дуу бүжиг, хөгжмийн зэмсэг зэрэг нь ч бүр ил тод үндэстний онцлогтой юм.
Чян үндэстэн одоогоор 300 мянга гаран хүн амтай байж, 80 хувийн хүн нь цөмөөр Сычуань мужийн А Багийн Түвд үндэстэн, Чян үндэстний өөртөө засах жөүгийн Мао шянь, Вэньчуань шянь, Ли шянь, Хэй шүй шянь болон Мяньян хотын Бэйчуаний Чян үндэстний өөртөө засах шяньд тархан нутгалдаг. Хүний санаанд оромгүй зүйл гэвэл, уг газар район бол яг 5-р сарын 12-ны хүчтэй газар хөдлөлтийн хамгийн хүнд гамшигдсан район байгаа.
Гэнэнт ирсэн 8 баллын газар хөдлөлт нь Чян үндэстний олонхи хүмүүсийн гэр орон, нутаг бэлчээрийг нь эвдэн боснуулсан байна. Чян үндэстний лимбийн урлагийн уламжлагч Хэ Ванчуань нь энэ удаагийн их гамшигт золоор амид сэрүүн үлдсэн байна. Гэвч түүнтэй адилхан Чян үндэстний лимбийн урчууд болон их олон дуу хөгжмйин материа нь бүр аз бус болсон байна.
Газар хөдлөлтийн дараа, Бэйчуань болон Мао шяний Чян үндэстний музей нь цөөр нурсан байлаа. Чян үндэстэн бол үг хэлтэй, тэгэхдээ үсэг бичиггүй байж, үндэстний соёл урлаг нь голцуу ахмад бууралчуудын үеийн үедээ үг хэлээр уламжилахад түншгэлдэг. энэ удаагийн гай зовлонд цохом Чян үндэстний үг хэл болон түүх соёлыг мэддэг хэчнээн хүн нас барсныг одоог хүртэл тодорхойлж чадаагүй байсаар.
Чян үндэстний лимбийн уламжлагч болсны хувьд Хэ Ванчуань нь урт хугацааны турш үндэстнийхээ соёл урлагийг авран хамгаалах ажил хийсээр ирчээ. Тэрээр өөртөө лимбэ зохиож, нэг харандаагийн чинээн лимбэ нь сэтгэл сонтуурам сайхан ая эгшиг гаргадаг байна. Тэгэхэд уг лимбийг зохиоход хэргэлдэг хулсыг бүр ч далайн төвшнөөс 3000 метрийн өндөр дөх уулнаас авдаг байна. Түүнтэй адилаар, Хятадын засгийн газар болон соёлын өвийн эрдэмтэн мэрэгжилтэд ч Чян үндэстний соёл урлагийн өвийг авархаар буцалтгүй чармайсаар байна. Үнэхээр аль нэгэн өдөр Сычуань нутгаас тэрхүү уянгалаг сайхан лимбэний эгшиг дахин сонсогдохыг бид бүхэн хүсэн ерөөе!
|