• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2008-07-09 15:15:32    
Үр тарианы аюулгүйн асуудлаар хөгжсөн орнууд илүү хариуцлага хүлээх ёстой [Радио]

CRI

      Энэ он гарснаас хойш үр тарианы үнэ өсч хагас зууны турших хамгинй өндөр хэмжээнд хүрсэн байна. Одоо дэлхий дахинд нийт 860 сая хүн ам өлсгөлөн байдалд амьдарч байгааг НҮБ-ын хүнс хөдөө аж ахуйн байгууллагын тайланд харуулжээ. Үр тарианы өндөр үнэ нь олон орны цаасан мөнгөний үнэ буурах дарамтыг хурцадмал болгож, хөгжиж байгаа олон орны байдалд донслолт гарсан байна. 7-ны өдөр Японы Хоккайдод хуралдаж эхэлсэн Наймын бүлгийн тэргүүн нарын бага хурал үр тарианы үнэ өсч байгаа байдлыг аргацаахыг ярилцах гол сэдэв болгож, үр тарианы аюулгүй байдал нь олон улсын хамтын нийгэмлэгт тулгарч байгаа хамтын өдөөлөг болсон байна. Үр тарианы аюулгүй байдлыг зохицуулахад дэлхий нийтээрээ хүчин чармайлт гаргах хэрэгтэй боловч хөгжингүй орнууд нэн их үүрэг хариуцлага хүлээх учиртай гэж шинжээчид үзсэн байна.

     Дэлхийн үр тарианы үнийг өсгөж, үр тариа дутагдаж байгаа байдал бий болсон нь олон зүйлийн шалтгаантай юм. Түүнд био шатхууны үйлдвэрлэл түргэсч, хөдөө аж аухйн бүтээгдэхүүний олон улсын худалдааны систем өөрчлөгдөн, хөрөнгө оруулалтын завшигч үр тарианы хувьцааны захад ихээр орож ирсэн зэрэг нь гол шалтгаан болж байна. Үр тарианы хямрал гарч байгаа шалтгааны олонхи нь хөгжсөн оронтой нягт холбоотой гэдгийг олон бодит хэрэг гэрчилж байна.

     Сүүлийн жилүүдэд нефтийн үнэ өссөн дээрээ өсч, хөгжсөн орнуудын био шатхуун үйлдвэрлэхэд хэрэглэх үр тарианы хэмжээ ихээр нэмэгдсэн байна. Машин унаа болон хүмүүсийн өлсгөлөн байдалд үр тариа шаардагдаж байгаа болохоор дэлхийн үр тарианы дутагдсан байдлыг хурцадмал болгож, үр тарианы үнийг өсгөсөн байна. Био шатхууны үйлдвэрлэл үтэр түргэн нэмэгдсэн нь дэлхийн үр тарианы үнийг 65 хувиар өсгөсөн байна гэж Дэлхийн банкны бүрэтгэлд харуулжээ. Энэ тухай НҮБ-ын хүнс хөдөө аж ахуйн байгууллагын мэргэжилтэн Жен Зиеглер шүүмжилэж хэлэхдээ, үр тариаг эн тэргүүнд хүмүүсийн өлсгөлөн байдлыг аргацаахад ашиглавал зохино. Зарим орон үр тариагааг био шатхуун үйлдвэрлэж байгаа нь хүн төрөлхтөний эсрэг гэмт ажиллагаа үйлдэж байгаа хэрэг мөн гэжээ.

      Гэвч зарим хөгжингүй орнууд дэлхийн үр тарианы хямралыг бий болгосон гол хариуцлагаа хүлээн зөвшөөрөхгүй байж, хөгжиж байгаа том орны хүнсний хэрэгцээ нэмэгдснээр ийм байдал бий боллоо гэж үзэж байна. Хятад, Энэтхэгийн үр тарианы импорт нь 1980 оноос эхлээд, жил бүр дунджаар 4 хувиар буурч байна гэж НҮБ-ын хүнс хөдөө аж ахуйн байгууллагын нийтэлсэн "Түргэн өсч байгаа үр тарианы үнэ" гэсэн судалгааны тайланд харуулсан байна. Үүнтэй харицуулахад НҮБ-ын хүнс хөдөө аж ахуйн байгууллагын нийтэлсэн дэлхийн хүнсний бүтээгдэхүүний зах зээлийн тухай тайланд тэмдэглэхдээ, АНУ-ын үр тарианы хэрэглээ 2006 оноос 2007 онуудад 277 сая 600 мянган тонн нэмэгдэж, 2007 оноос 2008 онуудад 310 сая 400 мянган тонноор нэмэгдэн, нэмэгдлийн хэмжээ нь 11.81%-д хүрч дэлхийн үр тарианы хэрэглээнд 13.46% эзэлж байснаасаа 14.74%-д хүрсэн байна гэжээ.

      Үүнээс гадна, хөгжингүй орнууд урт хугацаагаар хөдөө аж ахуйд нөхбөр олгох бодлого хэрэгжүүлсэн нь олон улсын хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний зах зээлийн үнэ ханшийг хүнд ноцтой нөлөөлж, хөгжиж байгаа орнуудын хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний зах зээлийг нөлөөлж, хөгжиж байгаа орнуудын тариачдын үр тариа үйлдвэрлэх урмыг бууруулж, дэлхийн үр тарианы нөөц нэмэгдэхийг муугаар нөлөөлсөн байна. Африкийн холбооны зөвлөлийн дарга Алфа Омар Конаре тэмдэглэхдээ, баян орнууд хөдөө аж ахуйд нөхбөр олгож байгаа нь хөдөө аж ахуйн хөгжлийг харшилж байна. Тэр нь бидний эдийн засгийг бууруулж, манай тариачдыг улам ядуу болгож байна гэжээ. Дэлхийн худалдааны байгууллагын ерөнхий захирал Паскал Лами ч баян орны хөдөө аж ахуйн нөхбөр нь хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний худалдааг уруу татаж, хөгжиж байгаа орнуудын үр тарианы үйлдвэрлэлийг хохиролоо гэж хүлээн зөвшөөрсөн байна.

      Ноднин жилээс хойш АНУ-ын орон сууцны зээлийн хямрал нь банк санхүүгийн донслолтыг бий болгон ам.долларын ханш буурснаар, их хэмжээний завшигч хөрөнгө мөнгө нефть, металл, хөдөө аж ахуйн бүтээгдэхүүнийг багтаасан их хэмжээний барааны зах зээлд нэвтрэн орж, хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний хувьцааны үнийг өсгөж, хурцадмал байдал бий болгосон байна. Энэ он гарснаас хойш хөдөө аж ахуй, уул уурхайн 26 төрлийн бүтээгдэхүүнийг оролцуулсан том оврын барааны үзүүлэлт 20 хувиар өссөн байна. Үр тарианы үнэ хэт өсч байгаа нь хүнд ноцтой байгаа үр тарианы хямралыг улам хурцадмал болгож байна. \Гэрэлт орчуулж, Буян хянав\