Түвд үндэстний өөртөө засах район нь ардын улалмжлалт соёлоор нэлээд баялаг үндэстний цөөнхийн район болно. Гэвч 50 жилийн өмнөх улс төр шашин нэгдсэн ноёрхолын үед шашны соёл нь гол байрыг эзэлж, ардын улалжлалт соёлын хэлбэрийг хүндэтгэж үзэхгүй юм үү зарим нь бүр устсан байжээ. Өнгөрсөн зууны тавиад оны сүүлчээс эхлээд Хятадын Засгийн газар түвдийн ардын улалжлалт соёлыг хамгаалахаа цаашид эрчимжүүлж, устсан ардын соёлыг авран хөгжүүлсэн байна.
Түвдийн өөртөө засах районы нийгэмийн шинжлэх ухааны академийн үндэстний судалгааны газрын даргын орлогч Цэрэнжавын танилцуулснаар, Хятад улс ардын биет бус соёлын өвийг хамгаалахаа маш чухалд үзэж, "Гэсэр вангийн туульс"-ыг эмхэтгэн цуглуулан хэвлүүлэх, тусгай сэдвийн дагуу яриа хэлэлцэл хийх зэргээр үндэсний хэмжээний нийгмийн шинжлэх ухааны судалганы чухал сэдвийн жагсаалд хамрагдсан юм байна.
Өнгөрсөн зууны ерээд оны эхээр, Хятадын засгийн газрын холбогдох байгууллагын дэмжлэгтэйгээр Түвдийн өөртөө засах районы соёлын хэвлэлийн газар 14 жилийн хугацааг зарцуулж, 3 сая 840 мянган үсэгтэй 3 иж бүрэн түвдийн ардын утга зохиолын түүврийг хэвлүүлсэн байна. Энэ тухай Түвдийн өөртөө засах районы ардын утга зохиолын нийгэмлгийн дарга Цэдэндорж хэлэхдээ, энэ гурван ном нь түвдийн түүхэнд ерөөс байгаагүй, уг ажилд улсаас их хэмжээний хүн хүч, хөрөнгө мөнгө оруулсан юм, 2 сая юань байна гэжээ.
Өнгөрсөний феодалын хамжлагын дүрмийн үед, ардын соёлын өвийг хамгаалж чадахгүйгээр барахгүй ардын урлагчдын байр суурь нь ч маш дор байсан юм. Хожим нь тавиад оны сүүлчээс эхлээд, Хятадын засгийн газрын байгууллага улмаар анхаарал тависнаар түвдийн улалжлалт ардын соёл нь утга зохиол урлагийн өндөр тавцанд гарч, ардын урлагчдыг ч хүмүүс хүндэтгэн үзэх болсон байна. Шинэ хятад улс тунхлагдсанаас нааш ардын урлагчны байр суурьд ихээхэн өөрчлөлт гарч, шинэ нийгэмийн жинхэнэ эзэн нь болжээ. Зарим нь бас улс төрийн зөвлөлдөх зөвлөлийн гишүүнээр ажиллаж, мэргэжлийн зэрэгтэй болон, цалин хөлс, амьдралын нөхцөлийн талаар бүгд ихээр дээшилсэн байна. Цэдэндоржийн ажиллаж байгаа Түвдийн өөртөө засах районы ардын утга зохиолын нийгэмлэг нь түвдийн ардын утга зохиол урлагийг эмэхтгэн цуглуулж, хамгаалж судлах ажлыг хийдэг тусгай байгааллга юм. Түвдийн улалмжлалт ардын утга зохиол урлагт дур бахтай 200 гаруй мэргэжилтэнүүд энд ажиллаж байна.
Сүүлийн жилүүдэд Хятадын засгийн газар түвдийн уламжлалт соёлыг хамгаалах талаар ихээхэн ажил хийсэн юм. Энэ нь далайн бүлгийн хөөрөгдөн үлээж байгаа "түвдийн соёл устав" гэсэн гажуу яриаг хүчтэй няцаасан байна. Цэдэндорж хэлэхдээ, Түвдийн соёлын хөгжлийг өнгөрсөнд төсөөлөхийн аргагүй байжээ. Далайн бүлэг болон цөөн тооны хаглан бутаргагч этгээд "түвдийн соёл устав" гэж хөөрөгдсөөр ирсэн, энэ нь үнэхээр дэмий чалчиа, бид нарын хувьд түвдийн уламжлалт соёлын хөгжлийн байдлыг сайн мэднэ, сүүлийн жилүүдэд энэ салбарт олсон ололт амжилт нь илхэн юм гэжээ.
Хятадын Засгийн газар түвдийн уламжлалт соёлыг хамгаалах эрчээ тасралтгүй эрчимжүүлснээр түвэл хэлний сургалт, түвдийн уламжлалт дуу бүжиг, ардын үлгэр зэрэг салбар нь ерөөс байгаагүй хөгжлийн шинэ шатанд орсон байна.
|