• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2008-07-09 15:44:00    
Хүмүүс бас яридаг л даа, их алтан бошготой байгууллага гэж ...

CRI

      Монголын дуун хоолой радиогийн хятад хэлний редакцийн сэтгүүлч Сувадаатай Бээжинд суралцаж байхад нь уулзаж ярилцасан сурвалжлагын эхний хэсэгийг та бүхэнд хүргэж байсан билээ. Энэ удаад түүний залгамжыг та бүхэнд хүргэе.

      Су: Та олимпын наадмын үеэр бас ирж сурвалжлах уу?

      Сувадаа: Тэрийг хараахан шийдээгүй байгаа, гэхдээ манай байгууллагын удирдлага нар Хятадад ирж энэ тухай санал солилцож, тохиролцож шийдсэн, зуны Олимпоор манай радио болон төв телевизээс сэтгүүлчдийн баг ирж ажиллах талаар тохиролцсон. Тэгээд намайг явуулах үгүйг мэдэхгүй байна, хэрвээ ирхээр бол их баяртай байна.

      Су: Монголын дуун холой радиогийн хятад хэлний нэвтрүүлэг тань маш олон байнгийн сонсогчидтой байсан, та бас сонсогчийндоо очсон байсан, энэ талаар ярих уу?

      Сувадаа: Тийм ээ, энд сургалтад суух хугацаанд миний хувьд маш их аз завшаантай юм болсон. Нэгд бол мэргэжлийн чадвараа дээшлүүлнэ, хоёрт бол мэдээж Хятадын ард түмний өнөөгийн өдөр тутмын амьдралтай нь ойртож танилцах болно. Хамгийн чухал зүйл бол сонсогчидтойгоо уулзах явдал байсан.

      Тэгээд хөдөлмөрчдийн баяраар хамгийн ойр байгаа сонсогчийндоо зочлох боломж гарсан. Энэ бол манай олон жилийн сонсогч, их ахмад сонсогч л даа, тэгээд гэрээр нь очоод танилцаад сэтгэгдэл маш өндөр байсан. Энд байх хугацаанд өөр бас маш олон сонсогч надад захиа чимээ ирж гэртээ урьж байсан. Гэвч сургалт маань даанч шахуу болоод тэд нартайгаа уулзах зав гараагүй.

      Су: Таны нэвтрүүлгийг сонсч байхад бол бэлтгэх, нэвтрүүлэхээс эхлээд хятад хэлний гэдгээрээ маш онцолог юм билээ, ер нь ажлынхаа талаар ярих уу?

      Сувадаа: Манай сонсогчид бол мэдэх байх, Монголын дуун хоолой радио 1964-оны 9-р сард анхны нэвтрүүлгээ цацаж эхлсэн гадаад нэвтрүүлэг юм. Тэгээд эхний нэвтрүүлэг бол хятад хэлээр цацаж эхэлсэн байгаа. Маш олон чадварлаг сэтгүүлч, орчуулагч дандаа манай редакцаас төрсөн байдаг. Тэгэх болохоор би энэ байгууллагад ажиллахад үргэлжийн сэтгэл хангалуун, энэ ажлаараа их бахархадаг. Одоогоор гэхийн бол манай редакц гурван хүнтэй байгаа, Уранчимэг гээд манай редакцийн дарга байгаа, энэ редакцад амьдралынхаа хорь гаруй жилийг зарцуулсан их хөдөлмөрч эмэгтэй буй. Бас Цэнд-Аюуш гээд бид гурва байдаг. Манай байгууллагаас ч гэсэн манай хятад хэлний редакцийг өргөтгөхийг чухалчилж үзэж байгаа, цаашдаа бол их том баг ажиллах байх, нөгөө талаар манай байгууллага бол Хятад Монголын найрамдлын гүүр гэж хэлж болохоор үүргийг гүйцэтгэж байдаг, тийм болохоор бид нар одоо энэ байгууллагаараа бахархахаас өөр аргагүй. Маш олон сонсогчидтой, маш олон сонсогчид бидний нэвтрүүлгээс Монголд энэ цаг мөчид юу болж байгаа талаар хамгийн хурдан, шуурхай мэдээлэл хүлээж авч чаддаг. Бид нар өдөр болгон гучин мянутын нэвтрүүлэг бүх дэлхийд цацадаг.

      Су: ер нь өөрөө хэзээнээс эхлэж хятад хэл сурсан бэ?

      Сувадаа: Би 2004-онд Улсын Багшийн их сургууль, одоогоор бол Боловсоролын их сургуулийн хятад хэлний ангийг дүүргэсэн. Тэгээд 2003-оноос энэ байгууллагад дадлага хийгээд тэгээд сургуулиа төгсөөд эндээ үлдсэн, тийм болхоор өөрийгөө бас их азтай хүн гэж боддог, энэ байгууллагадаа их хайртай, хүмүүс бас яридаг л даа, их алтан бошготой байгууллага гэж.

      Су: Заа, та цаг заваа гаргаж ярилцлага өгсөнд сонсогчидынхоо өмнөөс баярласан шүү гэж хэлмээр байна, танд ажлын өндөр амжилт хүсье.

      Сувадаа: Заа баярлалаа, би ч бас та бүхэнд ажлын амжилт хүсэж байна.