• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2008-07-09 15:51:10    
Бээжингийн олимпийн наадмын бэлтгэл ажил сүүлчийн шатандаа оров [Радио]

CRI

     Өнөөдөр 7-р сарын 9-ний өдөр, 2008 оны Бээжингийн олимпийн наадмын нээлтэй болход бүтэн нэг сарын хугацаа үлдээд байна. Олимпийн наадмын бэлтгэл ажил нь өнөө үндсэндээ дуусч, хамгийн сүүлчийн шатандаа ороод байна.

     Бүх дэлхийн сэтгүүлчийн нэр бүртгүүлэх Бээжингийн олимпийн лагер, Бээжингийн олимпийн наадмын хэвлэлийн гол төв, олон улсын радиогийн төв жич бүртгүүлээгүй сэтгүүлчид нард бэлтгэсэн 2008 оны Бээжингийн олон улсын хэвлэлийн төв 8-ны өдөр албан ёсоор ашиглалтанд орж, хэвлэл мэдээллийн сэтгүүлчидийг хүлээн авч эхэлсэн байна. Бээжингийн олимпийн наадамд бэлтгэх ажил сүүлчийн шатанд орсныг энэ нь харуулж байна гэж Бээжингийн олимпийн наадмыг зохион байгуулах комиссын гүйцэтгэгч орлогч дарга Жян Шеоюй үзсэн байна.

      Талбай заалын байгуулалтын талаар Бээжингийн олимпийн наадмын гол ордон болох төрийн биеийн тамрын талбай "Шувууны үүр"-ийг 6-р сарын 28-ны өдөр байгуулж дуусав. Ингэснээр Бээжингийн олимпийн наадмын уралдаан тэмцээний 37 талбай заалыг бүхнийг байгуулж дууссан байна.

     Уралдаан тэмцээнийг зохион байгуулах талаар, Бээжингийн олимпийн наадмын 28 төрлийн уралдаан тэмцээн болон дасгал боловсролын талбай заалыг бүхнийг тогтсон байна.

     7-р сарын 8-ны өдөр, Бээжингийн олимпийн наадмын хэвлэлийн гол төв болон олон улсын радиогийн төв албан ёсоор гадаадад нээлттэй болов. Бээжингийн олимпийн наадмыг зохион байгуулах комиссын хэвлэл мэдээллийн үйл ажиллагааны ажил эрхэлсэн газрын дарга Сүн Вэйжя хэлэхдээ:

     "Энэ гурван төв ашиглалтанд орсон нь олимпийн наадмын хэвлэл мэдээллийн үйлчилгээний тэмцээний үеийн үйл ажиллагаа албан ёсоор эхэлснийг харуулж байна. Өнөөдрөөс эхэлж бид олимпийн наадамд бүртгүүлсэн хэвлэл мэдээллийн сэтгүүлч нард үйлчилгээ хангана " гэжээ.

     7-р сарын 8-аас эхлэн Бээжингийн олимпийн наадмын тусгай нисэх онгоц болон чартерын нисэх онгоцонд зориулсан тусгай давхар байшныг албан ёсоор ашиглаж эхэллээ. Олимпийн наадмын хугацаанд, бөнөөр гарах боюу бөнөөр орж ирэх хүмүүсэд Хятадын гааль нь жуулчидыг бөнөөр нь байцаан өнгөрүүлэх газарт "Олимпийн наадмын тусгай зам" гаргаж, олон улсын олимпийн хорооны албаны хүн, олон орны тамирчид болон олимпийн наадмын их гэр бүлийн бүрэлтхүүн нар жич тэдны ачаа тээврийг түргэн шуурхай нэвтрүүлэх төхөм нөхцөл олгохоор байна.

     7-р сарын 1-ний өдрөөс эхлэн, Бээжингийн олимп болон пара олимпийн уралдаан тэмцээний 100 мянган сайн дурынхан, хотын 400 мянган сайн дурынхан, нийгмийн сая гаруй сайн дурынхан ажилдаа орцгоно. Бээжингийн хотын дээд сургуулийн гадаад хэлний пакултетийн Франц хэлний тусгай мэргэжлийн эмэгтэй оюутан Гүн Чэнь сайн дурынхны хувиар 7-р сарын 1-ээс Бээжингийн нийслэлийн олон улсын нисэх онгоцны буудалд үйлчилж эхэлсэн байна. Тэрээр манай сурвалжилагчид хэлэхдээ:

     "Юуны өмнө, миний хувийн талаас авч хэлбэл, гадаад хэлний аман ярианы дасгал хийх боломжтой боллоо. Дараа нь, энэ бол эрхэм нандин өнгөрөлт болох юм. Миний амьдралд олимпийн сайн дурынхан болсон явдал нь юутай ч зүйрлэхийн аргагүй эрхэм нандин хөрөнгө болох юм " гэжээ.

     Үүнээс гадна, Бээжин хотынхан хүнсний зүйлийн аюулгүйн байдал, олимпийн наадмын аюулгүй байдлыг хамгаалах, цаг агаарын яс чанарыг сайжруулах талын ажлаар тал бүрээр ахиулж байна. Үүний зэрэгцээ, Бээжингийн олимпийн наадмыг хамжин зохион байгуулах 6 хот Чин Дао, Шянган, Шанхай, Шэнь Ян, Тянь Жин болон Чин Хуандао зэрэг хот ч хамгийн сүүлчийн бэлтгэл ажлаа шалавдан хйиж байна. /Парлаймаа, Хүчит орчуулж, Г. Сайн-Өлзия хянав./