Юуны өмнө танд манай радиогийн идэвхтэн сонсогч, Улаанбаатарын "Найрамдал" клубын гүйцэтгэх захирал С. Цэвэгмидийн бидэнд ирүүлсэн захидлаас дуулгая:
Сайн байцгаана уу? Хятадын Олон Улсын Радиогийн хамт олон. Манай хамт олон радиогоо сонсоод байнга, та нартайгаа цэнхэр долгионоор уулзаж дуу хоолойг чинь сонсож байдаг билээ. 5-р сарын 9-ний өдрийн нэвтрүүлэгээр дахин нэг уралдаан зарлаж байгаа тухай мэдлээ. Хэзээнээс эхэлж ямар сэдвээр зарлаж байгаа юм вэ?
Манай "Найрамдал" клубийнхэн "Олимпд амжилттай оролциё" сэдэвт явган аяллын тэмцээнийг Улаанбаатар-Хужирбулан-Туул гэсэн чиглэлээр 5-р сарын 11-д зохион байгууллаа. Энэ тэмцээнд Г. Намуун Ахлагчтай Хужирбулангийн баг тамирчид түрүүлсэн болно.
Жич: "Бээжин-2008 олимп дээр уулзцагаая" асуулт хариултын уралдаанд Улаанбаатар хотын 83 дугаар сургуулийн 3 д ангийн хамт олон маш сайн оролцсоныг зориуд тэмдэглье. Тэд ангидаа уралдаан зарлан сайн оролцсоныг нь урамшуулан шагнаж хамт олноороо оролцсон болно.
Та нартаа хүндэтгэн мэндэлсэн: Улаанбаатар "Найрамдал" клуб
С. Цэвэгмид
Бидний ажилд өндөр урам хайрлаж, халуун сэтгэлээр дэмжиж байдаг та болон радио сонсогчдын "Найрамдал" клубын хамт олондоо маш их баярлаж байгаагаа илэрхийлье. Одоо сонсогч С. Цэвэгмидийн асуусан зүйлд хариулт өгч байгааг хүлээн авна уу?
Энэ оны 5-р сарын 9-ний өдрөөс эхлэн зохион явуулж бий "Үзэсгэлэнт Гуанши" аялал жуулчлалын сэдэвт асуулт хариултын уралдааны журам горим нь өмнө нь манай радиогоос зохион явуулж ирсэн асуулт хариултын уралдааны болзолтой адил. Мэдээлэл бүрийн ард хоёр асуулт тавьж сүлжээ ашиглагч, сонсогч та бүхнээр хариулуулна. Та бүхэн Улаанбаатарт FM 105, Дарханд FM103.7 долгионы байраар Баасан гараг болгонд явдаг "Солонго" нэвтрүүлгийн "захидал задлах цаг" булангаар юм уу mongol.cri.cn гэсэн вэб сайтаас энэхүү асуулт хариултын уралдааны таван цуврал мэдээлэл болон холбогдох арван асуултыг сонсож, уншиж болно. Та хариултаа шуудангаар юм уу, мэйлээр ирүүлж болно. Манай шуудангийн хаяг: MONGOLIAN CERVICE, CRI-5, CHINA RADIO INTERNATIONAL, P.O.BOX 4216, BEIJING P.R.CHINA, 100040. Манай мэйл: mon@cri.com.cn. Уг асуулт хариултын уралдаан нь 2008 оны 10-р сарын 6-ны өдрийн 24 цаг хүртэл явагдана. Уралдаан дууссаны дараа бид захидал, мэйл ирүүлсэн сонсогчдын дундаас 1,2,3-р байр эзлүүлж, шилдгийн шилдэгт шялгарсан сонсогчийг Хятад улсын Гуанши нутагт үнэ төлбөргүй айлчлуулах болно. Та бүхнийг урьж байгаа энэ алтан боломжийг хүртэхийн тулд энэхүү мэдлэгийн асуулт хариултын уралдаанд идэвхтэй оролцоно гэдэгт найдаж байна.
|