• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2008-07-10 16:30:07    
Хү Жиньтаогийн айлчлалын үр дүнг танилцуулав [Радио]

CRI

      2008 оны 7-рс арын 7-ны өдрөөс 9-ний өдрүүдэд Хятад улсын дарга Хү Жиньтао Японы Хоккайдод болсон Наймын бүлэг болон хөгжиж байгаа орнуудын удирдах хүмүүсийн яриа хэлэлцээнд оролцов. Энэ бол Хү Жиньтао тавдах удаагаа холбогдох арга хэмжээнд оролцож байгаа бөгөөд мөн Хятадын энэ оны дипломат чухал үйл ажиллагаа болно. Гадаад хэргийн сайд Ян Жечи түүнтэй хамт айлчлаад буцах зам зуур сэтгүүчдэд ярилцлага өгч, дарга Хү Жиньтао энэ хоёр хоногт олон талт болон хоёр талын хурал, уулзалт зэрэг 20 гаруй арга хэмжээнд оролцож, олон талаар чухал үр дүнд хүрлээ гэж хэлсэн байна.

      Тэрээр хэлэхдээ, сүүлийн жилүүдэд дэлхийн гол болох хөгжиж байгаа орнууд болон хөгжсөн орнууд Наймын бүлэг болон хөгжиж байгаа орнуудын яриа хэлэлцээгээр дамжуулан, олон улсын чухал чухал асуудлаар санал бодлоо солилцож, байр сууриа зохицуулан, хамтаар арга ухаан сүвэгчилж байгаа нь өмнөд умардын хамтын ажиллагаанд ашигтай, дэлхийн асуудлыг зохицуулахад ашигтай юм. Энэ оны яриа хээлэлцээ нь голдуу дэлхийн эдийн засаг, цаг уурын өөрчлөлт, үр тарианы аюулгүй байдал, эрчим хүчний аюулгүй байдал зэрэг асуудлыг авч хэлэлцэв, эдгээр нь олон улсын хамтын нийгэмлэгийн эдийн засаг, байгаль орчин, хөгжил зэрэг салбарт нүүрлэж байгаа тулгамдсан асуудал төдийгүй, мөн Хятадын эдийн засаг, нийгмийн зохицонгуй тогтвортой хөгжилтэй нягт холбоотой юм. Дарга Хү Жиньтао эдгээр асуудалд чиглүүлэн Хятадын талын байр суурь, саналыг бүх талаар, гүнзгий, системтэй тодорхойлж, Хятадын засгийн газрын авсан идэвхтэй арга хэмжээг танилцуулж, чухал чухал бодлого, санал санаачилга дэвшүүлсэн байна гэжээ.

      Дэлхийн эдийн азсгийн талаар, Хү Жиньтао дэлхийн эдийн засгийн тогтвортой хөгжлийн систем, олон улсын банк санхүүгийн эмх цэгцэтэй систем, олон улсын худалдааны шударга зүй зохистой систем, дэлхийн хөгжлийн шударга үр ашигтай систем тогтоох чухал санал дэвшүүлэв. Энэ бол Хятад улс дэлхийн эдийн засгийн систем тогтоох тухай саналаа анх удаагаа бүх талаар, системтэй дэвшүүлж байгаа болно, Хятадын тал эдийн засгийн даяршлалыг харилцан ашигтай чиглэлээр нааштай ахиулж байгааг энэ нь харуулсан бөгөөд, Хятад улс нь дэлхийн хамгийн том хөгжиж байгаа орон болсоны хувьд дэлхийн хөгжлийн үйл хэрэгт чухал хариуцлага хүлээж, олон улсын эдийн засгийн дэглэм журмын талаар стратегийн бодолхийлол хийж байгааг харуулсан байна гэж Сайд Ян Жечи танилцууллаа.

      Цаг уурын өөрчлөлтийн талаар Хү Жиньтао хэлэхдээ, энэ асуудлыг үндэснээс нь авч хэлбэл хөгжлийн асуудал мөн, тогтовортой хөгжлийн хүрээнд зохицуулах ёстой гэжээ.

      Хү Жиньтао мөн дэлхийн үр тарианы үнэ өсч байгаагийн ээдрээнтэй шалтгааныг судалж, үр тарианы асуудлыг зохицуулах яаралтай арга хэмжээ болон алас холын арга самбааг дэвшүүлсэн бөгөөд, үр тарианы үйлдвэрлэлийг чухалд үзэж, худалдааны нөхцөл байдлыг сайжруулан, макро зохицуулалтыг эрчимжүүлж, ашигтай нөхцөл байдал бий болгохыг улс орнуудад уриалсан байна. Тэрээр Хятадын үр тарианы аюулгүй байдалд тус дөхөм үзүүлэх талаар гаргасан хүчин чармайлтыг танилцуулсан бөгөөд олон улсын хүнс хөдөө аж ахуй хамтын ажиллагаанд Хятад улс нааштай оролцож, гадаад орнуудад чадлын хэмжээнд туслах болно гэж илэрхийлсэн байна.

      Эрчим хүчний аюулгүй байдлын талаар Хү Жиньтао тэмдэглэхдээ, Хятад улс эрчим хүчний хангалгын талаар өөрийн биедээ түшиглэх үндэсэн чиг шугам хэрэгжүүлж, нээн олборлох болон хэмнэхийг зэрэг чухалчилж, эрчим хүчний эх үүсвэрийг олон янзын болгож, нөхөн сэргээгдэх эрчим хүчний хөгжилд тус дөхөм үзүүлэн, эрчим хүч хэрэглэх үр ашгийг дээшлүүлэн, эрчим хүчний зарцуулгыг багасгах шат үеийн зорилт дэвшүүлсэн байна гэжээ. Улс орнууд эрчим хүч нээн хөгжүүлэх талын харилцан ашигтай хамтын ажиллагаагаа хөгжүүлж, нөхөн сэргээгдэх эрчим хүч болон эрчим хүчний үр ашгийг дээшлүүлэх салбарын ажил хэрэгч хамтын ажилагаагаа эрчимжүүлж, олон улсын эрчим хүчний хамтын ажилагаа болон олон улсын хөгжлийн хамтын ажиллагааг нэгдэлтэй төлөвлөх ёстой гэж дэвшүүлсэн байна.

      Мянганы хөгжлийн зорилт болон бусад ауудлаар Хү Жиньтаогийн хийсэн бодлогын тодорхойлолт болон холбогдох салбарын олон улсын хамтын ажилагааны хөгжлийн чиг шугамд хүмүүс маш их анхаарал хандуулж, сайшаан зөвшөөрсөн байна.

      Үнээс гадна Хү Жиньтао мөн энэ хурлын үеэр хөжиж байгаа бусад орон болон хөгжсөн орнуудын удирдах хүмүүстэй өргөн хүрээнд харилцаж, хоёр талын болон олон талт уулзалт хэлэлцээнүүд хийж, хоорондын харилцааны эрүүл саруул тогтвортой хөгжилд тус дөхөм үзүүлсэн юм байна.

      Дарга Хү Жиньтагийн энэ чухал дипломат үйл ажиллагаа нь маш чухал үр дүнд хүрлээ, энэ нь Хятадын дотоодын бүтээн байгуулалт болон гадаад хамтын ажиллагаанд ашигтай юм. Бээжингийн олимп сарын дараа эхэлж, дэлхий нийтийн анхаарал Хятадад төвлөрөх болно. Хятадын энх тайван хөгжлийг дэлхий дахин нэн илүү дэмжин сайшаах болно гэж Сайд Ян Жечи хэлсэн байна. \Цэцэн орчуулж, Г. Сайн-Өлзий хянав.\