• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2008-07-10 16:56:54    
Фарерийн Арлууд

CRI

      Нутаг дэвсгээр: 1398,9 хавтгай дөрвөлжин км.

      Хүн ам: 2005 оны байдлаар 48 мянга 400. оршин суугчдын ихэнх нь Скандинавийнчуудын үр сад. Гол хэл нь Фарерийн хэл, Дани хэлээр түгээмэл яридаг. Ихэнх хүмүүс нь Христосын шашин шүтдэг.

      Нийслэл\Төв\: Торсхавн, 2005 оны байдлаар 19 мянга 400 хүн амтай.

      Амбан захирагч: Сфрен Кристенсен, 2005 оны 8-р сарын 1-ний өдөр тушаалд оров.

      Ерөнхий байдал: Норвеги, Шотланд, Исландийн хоорондох Атландын далайн усан хилид байдаг. 18 жижиг арал (түүний дотрохи 17 арал дээр нь хүн амьдарч байна)-аас бүрэлддэг. Нийт 1117 км урт тэнгисийн эргийн шугамтай. Далайн түвшнээс дундажаар 300 гаруй метр өндөр байна. Дулаан бүсийн тэнгис далайн цаг агаартай, 1-р сардаа дундажаар 3,4 хэм, 7-р сардаа дундажаар 10,3 хэм. Жилийн дундаж хур тундасны хэмжээ 1500 мм.

      Манай эрний 650 онд Айрландын Христосын сүсэгтнүүд энд ирж нутагшив. 1035 оны үед Норвегийн харьяанд оров. 1380 онд Дани, Норвеги нэгдсэн вант улс байгуулж, Фарерийн нь үүнээс Данийн харьяанд оров. Дэлхийн 2-р дайны үед Английн хяналтад оров. 1948 оноос Данийн өөртөө засах район болов. Арал дээр өнөө НАТО-гийн радарын төхөөрөмж болон Данийн Тэнгисийн цэргийн бааз байдаг. өөрийн далбаа, шуудангийн марк, тусгай паспорт болон мөнгөтэй. Данийн мөнгөгийг ч хэрэглэдэг. 1974 онд Европын хамтын нийгэмлэгтэй чөлөөт худалдааны хэлэлцээр байгуулав. 1988 онд Данийн засгийн газар нь өөртөө засах засгийн газартай эдийн засгийн харилцааны шинэ хэлэлцээр байгуулж, өөртөө засах засгийн газар эдийн засаг болон банк санхүүгийн үйл хэргээ өөртөө шийдэхийг зөвшөөрөв. 2003 оны 11-р сард, Фарерийн Арлууд нь Европын холботой хэлэлцээр байгуулж, Европын холбооны бусад орнуудтай нэгэн адил дотоодын гаалиас чөлөөлөх худалдааны эрхтэй болсон байна. \М.Цэцэн бэлэтгэв\