• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2008-07-10 14:39:01    
Наймын бүлгийн тэргүүн нарын бага хурал өндөрлөв [Радио]

Хятадын Олон Улсын Радио

       Японы Коккайдо арлын Тояакод хуралдсан Наймын бүлгийн тэргүүн нарын бага хурал гурав хоног хуралдаад 9-ний үдээс хойш өндөрлөв. Японы ерөнхий сайд Яасуо Фукуда даргын дүгнэлт хийж, бага хурал амжилтад хүрлээ гэж мэдэгдэв. Гэвч бага хурал нь гол чухал зүйлийн ахиц хийсэнгүй, ингэж өндөрлөж байгаа нь найман орон өөр өөрийн ашиг сонирхолын талаар мөн нэлээд их санал зөрөлдөөнтэй байгааг харуулж байна гэж олон нийт үзэж байна. Үүний зэрэрцээ, найман орны дэлхийн байдалд үзүүлэх үр нөлөө дахин сэжиглэлд учирсан бөгөөд харин хөгжиж байгаа орнуудын нөлөөлөх хүчин өдрөөс өдөрт ил болж байна.

       Хүрээлэн байгаа орчны асуудал бол тэргүүн нарын энэ бага хурлын чухал асуудал юм, зохион байгуулагч орон Япон ч энэ бага хурлын хүлэмжийн хийг багасгах талаар хийх ахицаар дамжуулан, олон улс дахь үр нөлөөгөө харуулах гэсэн байна. 2050 оны хүлэмжийн хийг багасгах урт хугацааны зорилтод санал нэгдэж чадсан явдал бол бага хурлын чухал үр дүн мөн гэж Японы ерөнхий сайд Яасуо үзсэн байна. Гэвч, Америкийг багтаасан наймын бүлэг 2050 он гэхэд дэлхийн хүлэмжийн хийг тал хувиар багасгах "Урт хугацааны зорилт"-ыг зөвшөөрсөн боловч багасгах суурь тоог тодорхойлоогүй, зөвхөн "өнөөгийн" 50% гэсэн байна.

       Нефть болон үр тарианы үнэ өндөр байгаа асуудалд дээр наймын бүлэг мөн гол чухал зүйлийн санал дэвшүүлж чадсангүй. Нефть хангагч талууд богино хугацаанд нефтийн үйлдвэрлэл болон боловсруулах хүчин чадлаа нэмэгдүүлж, нефть хэрэглэгч нь эрчим хүч ашиглах үр ашгаа дээшлүүлэх хэрэгтэй тэд цохон тэмдэглэсэн байна. Үр тарианы асуудал дээр олон орны удирдагчид бүх арга бодлогыг авч байгаад үр тарианы үнэ өссөнөөс болсон төрөл бүрийн хямралыг зохицуулах болно гэж илэрхийлсэн байна.

        Африкийн хөгжлийн асуудал дээр, Наймын бүлэг нь НҮБ-ын Мянганы хөгжлийн зорилтыг биелүүлхийн төлөө үргэлжлэн чармайж, Африкийн хөгжлийг үргэлжлэн дэмжинэ гэж илэрхийлсэн боловч бодитой шинэ арга зам дурдасангүй.

        Дэлхийн аюулгүйн байдлын асуудал дээр, найман орны тэргүүн нар Солонгосын хойгийн цөмийн асуудал болон Ираны цөмийн асуудлыг авч хэлэлцсэн бөгөөд Солонгосын хойгийн цөмийн асуулаарх ахицыг нааштай үнэлж, Солонгосын хойгийн цөмийн асуудлаарх зургаан талд хэлэлцээг дахин дамжиж, НҮБ-ын Аюулгүйн зөвлөөлийн холбогдох тогтоолыг хэрэгжүүлхийг Иранд шаардсан байна. Гэвч Наймын бүлэг нь Палестин, Израилийн энхийн хэлэлцээ, Ирак болон Афганистаны байдал зэрэг асуудлыг хүндэж чадсангүй.

        Эдийн засгийн том орнууд тэргүүн нарын энэ бага хурал дээр их үүрэг гүйцэтгэж чадахгүй байдалд, урилгаар хуралд оролцсон хөгжиж байгаа орнууд харин үр нөтөө ихтэй байж, онцгойлон Хятад улс хүмүүсийн анхаарлыг их татсан байна. Хятад улсын дарга Хү Жиньтаогийн Японд хүрснийхээ дараа хйисэн уулзалт хээллцээнүүд болонхурал дээр хэлсэн үг нь олон орны анхаарлын төвд орсон байна. Тэргүүн нарын энэ бага хурал нь хүрээлэн байгаа орчин, үр тариа, эрчим хүч зэрэг олон асуудлын аль нэгэнд ч Хятадаас салж чадсангүй гэж бага хурлыг сурвалжилсан сэтгүлчид санал нэгтэй үзсэн байна.\Г. Сайн-Өлзий орчуулж, Цэцэн хянав.\