• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2008-07-11 14:45:09    
Хонконг

CRI

       7 дугаар сарын 1 бол Шянган эх орондоо эргэн нэгдсэний 11 жилийн ойн өдөр. 1898 онд Их Британи Хятад улстай гэрээ хийн Хонконгийг 99 жилийн хугацаатай түрээслэн Шянганы жижиг арлуудыг Европ руу хандах усан замын гол боомтоо болгон ашиглаж ирсэн билээ. Ингээд гэрээний хугацаа дуусч 100 жил эх орноосоо ангид Их Британийн мэдэлд байсан Шянганы арлуудын хамгийн том нь болох Хонконг тэнгэр баганадсан өндөр барилгуудтайгаа, европ азийн холимог соёл иргэншилтэй хүн ардтайгаа эх нутагтайгаа золгосон билээ.

      Хонконгийн төв Засгийн ордонд байрлах Их Британийн тугийг буулган оронд нь Хятадын тугийг мандуулсан агшныг дэлгэцнээс харж суусан цаг саяхан. Нэгэн аравны тэртээ энэ өдрүүдэд дэлхийн хүн ард энэхүү сонин содон үйл явдалд анхаарал хандуулан гайхаж, эргэлзэж, шагших нь шагшиж, харамсах нь харамсаж байсан. Гэтэл цаг хугацаа алсалж даруй 11 жил өнгөрчээ. Сүүлийн хэд хоногт Бээжин хотын гол хэвлэлүүд энэхүү түүхэн тэмдэглэлт үйл явдлын 11 жилийн ойд гол нийтлэл, мэдээллүүдээ зориулж байна.

      Хонгконгийг барууныхан болоод зүүнийхний уулзвар хэмээн нэрлэх нь бий. Хүн ардынх нь соёл иргэншил, ёс уламжлал, эдийн засгийн бүтэц, боловсрол, соёл гээд бүх л зүйлээс тэрхүү уулвар хэмээн нэрлэсний учир мэдрэгдэнэ. Хонгонгийн гудамжны нэг үзүүрийн хятадын эртний хэв загварын байшинд уламжлалт өвсөн эм, ургамал, цай худалдаалж байхад гудамжны нөгөө үзүүрт нь Холливудын хамгийн сүүлийн үеийн шинэ кино орчин үеийн театрын тайзнаа нээлтээ хийж байх жишээтэй.

      Хонгконгийн албан ёсны хэл хятад, англи. Тиймээс энд аль ч хэлээр нь учраа ололцох бүрэн боломжтой. Боловсролын систем нь гэхэд Их Британыхтай ижил.

      Түүнээс гадна 60, 70-аад оноос дэлхийн кино урлагт хүч түрэн орж ирсэн тулаант киноны түүх Хонгконгтой холбоотой. Брюс Ли, Чоу Юн Фат, Жэки Чан гээд Холивудад нэрээ дуурсгасан оддын нэрийг хэлэхэд л хангалттай. Хонгконг кино урлагаас гадна эстрадын урлаг гээд урлагийн бусад төрлүүдийг ч дэмжиж хөгжүүлж ирсэн. Өнөөдрийн Хятадын рок, попын оддын ихэнх нь Хонконг гаралтай байдаг.