Солонгосын хойгийн цөмийн асуудлаарх зургаан талт хэлэлцээний төлөөлөгчдийн тэргүүн нарын 2-р хурал 10-ны өдөр Бээжинд эхэлсэн байна. 3 хоногийн хуралаар, Солонгосын хойгийн цөмийн асуудлын холбогдох зургаан талын төлөөлөгчдийн тэргүүн нар голцуу хоёрдох шатны үйл ажиллагааны арга хэмжээ болон алхам дарааг цаашид тал бүрээр тэнцвэртэй хэрэгжүүлэх тухай хэлэлцэх юм байна.
10-ны өдрийн үдээс хойш, уг хурал нь эхэлсэн байна. Хятад, БНАСАУ, Япон, БНСУ, Орос, Америкийн төлөөлөгчдийн тэргүүн нар 9 сар алслаад дахин нэг дор суун хэлэлцээ хийлээ. Хурлын дарга, Хятадын төлөөлөгчдийн тэргүүн, Хятадын ГХЯ-ны сайдын орлогч Ү Давэй хурлыг даргалав. Тэрээр хурлын нээлтийн ёслол дээр үг хэлж тэмдэглэхдээ:
"Энэ удаагийн төлөөлөгчдийн тэргүүн нарын хурал нь хоёрдох шатны үйл ажиллагааг тал бүрээр хэрэгжүүлхэд хүч сэлбэх бөгөөд зургаан талт хэлэлцээг шинэ үе шатанд ахиулхын эргэлтийн цэг болох юм. Талуудын шинэ хүсэл эрмэлзлийг шинэ нийтлэг ойлголт болгон, шинэ эрэл хөөцөлдлийг шинэ хөдөлгөх хүчин болгож, хоёрдох шатны үйл ажиллагааг тал бүрээр хэрэгжүүлхээр хамтаар чармайж, зугаан талт хэлэлцээг шинэ үе шатанд гаргах бол бидний зорилт байх ёстой" гэжээ.
Ү Давай хэлэхдээ, Хятад улс нь хурлын дарга орон болсны хувьд, талуудтай хэлхээ холбоо болон зөвшилцлөө эрчимжүүлж, хурлыг амжилтанд хүргэхэд бэлэн байна гэжээ.
Энэ оны 6-р сарын 26-нд, БНАСАУ нь зураан талт хэлэлцээний дарга орон----Хятадад цөмийн төлөвлөгөөний мэдүүлэлгээ албан ёсоор дэвшүүлсэн байна. БНАСАУ-ыг терроризмийг дэмжигч орны нэрсийн жагсалтаас гаргах бөгөөд БНАСАУ-ын эсрэг "Дайсагнагч орны худалдааны тухай хууль" хэрэгжүүлхээ болино гэж Америк мөн өдөр мэдэгдсэн байна. 6-р сарын 27-нд, БНАСАУ нь Ёнбионий цөмийн төхөөрөмжийн хөргөөх суваргаа дэлбэлэн сүйрүүлсэн байна.
Энэ нөхцөл байдалд хуралдаж байгаа төлөөлөгчдийн тэргүүн нарын энэ хурал бол зугаан талт хэлэлцээ 9 сар завсарлаад дахин хуралдаж байгаа болно, Хятадын Орчин үеийн олон улсын харилцааны судалгааны хүрээлэнгийн Солонгосын хойгийн цөмийн асуудлын мэрэгжилтэн Сүнь Рүгийн үзэж байгаагаар, шалган байцаах болон хяналтын мехнизм байгуулж, эдийн засаг болон эрчим хүчний хамтын ажиллагааны амлалтаа биелүүлэх бол энэ хуралд оролцож байгаа талуудын авч хэлэлцэх бодитой агуулга болно гэжээ.
Эх сурвалжаас үзвэл, төлөөлөгчдийн тэргүүн нарын энэ хурлын хугацаанд, Солонгосын хойгийг цөмийн зэвсэгүй бүс болгох ажлын хэсэг болон эдийн засаг, эрчим хүчний хамтын ажиллагааны хэсэг мөн хурал хийж, хоёрдох шатны үйл ажиллагааг үргэлжилэн хэрэгжүүлэх талаар тохируулалт хийх болно. Харин зугаан талт хэлэлцээ нь гол чухал шат үедээ орж, "үйл ажиллагаагаар үйл ажиллагаанд хандах" зарчмын дагуу, зургаан талт хэлэлцээний үйл явцыг Солонгосын хойгийг цөмийн зэвсэггүй бүс болгох болон зүүн хойд Азийн энх тайван, аюулгүй байдлын зорилтын дагуу урагшлуулах болно мөн өдрийн хурал эхэлхээс мөнө зугаан орны төлөөлөгчдийн тэргүүн нар хэвлэл мэдээллийнхэнд хандан санал нэгтэй илэрхийлсэн байна. БНСУ-ын төлөөлөгчдийн тэргүүн Ким Соок хэлэхдээ:
"Бусад таван орны төлөөлөгчдийн тэргүүн нартай хамтаар энэ хурлыг ач холбогдол бүхий үр дүнд хүргэж, онцгойлон шалган байцаах мехнизм болон бусад холбогдох асуудлаар нааштай ахицтай болхыг миний бие хүсэж байна" гэжээ./Хүчит орчуулж, Цэцэн хянав/
|