• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2008-07-11 16:08:35    
Цөмийн хэлэлцээр Энэтхэгийг үймүүлж байна [Радио]

CRI

      Энэтхэг, Америкийн цөмийн хэлэлцээрийг хэрэгжүүлэх талаар Энэтхэгийн ОУАЭХА-тай тохиролцсон баталгааны хэлэлцээрийн төслийг Энэтхэгийн Гадаад хэргийн яамны виб сайт 10-ны өдөр нийтлэв. Энэтхэг нь тус агентлагд хэлэлцээрийн төслийн эхийг дэвшүүлсэн бөгөөд түүнтэй баталгааны хэлэлцээрт албан ёсоор гарын үсэг зурах болно гэж Энэтхэгийн засгийн газар мөн мэдээлсэн байна. Энэтхэгийн энэ үйл ажиллагаа нь Энэтхэг, Америкийн цөмийн эрчим хүчний хамтын ажиллагааны хэлэлцээрийг хэрэгжүүлэх талаар чухал алхам хийсэн бөгөөд мөн улс төрийн салбараа дахин үймүүлсэн байна.

      Энэтхэгийн засгийн газрын нйитлэсэн баталгааны хэлэлцээрийн төслийн агуулгаас үзвэл, Энэтхэг цөмийн худалдаа хийхийг олон улсын хамтын нийгэмлэг хэрвээ зөвшөөрөх юм бол Энэтхэг нь өөрийн иргэний хэрэглээний цөмийн төхөрөмжөө ОУАЭХА-ийн хяналтанд байлгаж, олон улсын хангагчаас худалдаж авах цөмийн шатхууныг иргэний хэрэглээнд хэрэглэхийг батлах болно. Харин ОУАЭХА нь Энэтхэг ирэний хэрэглээнд хэрэглэх цөмийн шатхуунаар тасралттгүй хангагдхыг баталж, Энэтхэгийн цөмийн шатхууны стратегийн нөөцтэй болхыг зөвшөөрөх юм байна.

     Энэ төслийг дэвшүүлсэн болон түүний агуулгыг нийтлэсэн нь Энэтхэгийн улс төрийн тавцанг үймүүлж гүйцсэн байна. Учир нь 8-ны өдөр Энэтхэгийн засгийн газар нь зүүний бүлгийн улс төрийн намуудад хэлэлцээрийн төслийн агуулгыг мэдээлхээс татгалзсанаас болж, Энэтхэгийн засгийн газрыг дөрвөн жилийн турш дэмжсээр ирсэн зүний улс төрийн намууд нь дэмжхээ болиж, засгийн эрх баригч холбоог задралд оруулсан байна. Тэр үед Энэтхэгийн Гадаад хэргийн сайд нь хэлэлцээрийн агуулга бол Энэтхэгийн засгийн газар болон ОУАЭХА-ийн тохиролцсон нууц баримт бичиг учраас албан ёсоор гарын үсэг зурхаас өмнө ил болгож болохгүй гэж тайлбарласан байна. Зүүний бүлгийн улс төрийн намууд засгийн газрыг дэмжхээ болисны дараа энэ сайд мөн хэлэхдээ, засгийн газар нь парламентын итгэл хүлээлгэх санал хураалтад ялалт байгуулсаны дараа ОУАЭХА-тай баталгааны хэлэлцээрт гарын үсэг зурхаар дахин чармайх болно гэжээ. Гэвч ингэж хэлээд нэг л хононгуут Энэтхэгийн засгийн газар нь энэ хэлэлцээрийн төслийг ОУАЭХА-д дэвшүүлсэн бөгөөд агуулгыг нь нийтлэсэн байна.

      Үүнээс болж, Энэтхэгийн засгийн газар нь сөрөг нам болон зүүний бүлгийн улс төрийн намуудын хатуу шүүмжлэлд учирсан байна.

      Энэ шүүмжлэлийн өмнө Энэтхэгийн эрх баригч холбооны гол нам – Үндэсний Конгресс намын төлөөлөгч хэлэхдээ, Энэтхэгийн засгийн газар ОУАЭХА-д хэлэлцээрийн төслийг дэвшүүлсэн нь зөвхөн журам бөгөөд хоёр тал албан ёсоор гарын үсэг зурсан явдал биш юм. Гадаад хэргийн сайдын хэлсэн шигээр засгийн газар итгэл хүлээлгэх санал хураалт хийсний дараа ОУАЭХА-тай албан ёсоор гарын үсэг зурах болно гэжээ.

      Үүний зэрэрцээгээр, парламентын итгэл хүлээлгэх санал хураалтыг хүлээн авхад засгийн газар бэлэн байгаа бөгөөд итгэл хүлээлгэх санал хураалт хийх цагийг 11-ний орой шийдэх болно гэж Ерөнхий сайд Синг мөн өдөр Ерөнхийлөгч Патилд хандан илэрхийлсэн байна. Итгэл хүлээлгэх санал хураалтад шаардлага бүхий 272 саналыг олох эрс итгэлтэй байна гэж Энэтхэгийн Парламентын хэрэг хариуцсан төрийн сайд нь хэлсэн байлаа.

      Гэвч Энэтхэг, Америкийн цөмийн хэлэлцээрийн талаар ажиглагчдын үзэж байгаагаар, Энэтхэгийн энэ үйл ажиллагаа нь мохордмол байдалд ороод удаж байгаа энэ хэлэлцээр дахин амилж байгааг харуулж байгаа биш юм. Энэтхэг, Америкийн цөмийн хэлэлцээрийг ОУАЭХА дэмжлээ ч гэсэн энэ хэлэлцээрийг хүчин төгөлдөр болгоход Энэтхэг мөн 45 орноос бүрэлдсэн цөмийн шатхуун хангагч орнуудын бүлгийн цөмийн худалдааны зөвшөөрөл болон Америкийн Конгрессын зөвшөөрлийг олох хэрэгтэй байна. Гэвч Америкийн 11-р сард болох Ерөнхийлөгчийн сонгууль дөхөж байгаагийн хирээр Америкийн Конгресс удалгүй завсарлах бөгөөд цөмийн шатхуун хангагч орнуудын бүлгийн гишүүн орнуудын байр суурь мөн тодорхойгүй байгаа учраас энэ хэлэлцээрийг амьлуулах санаачилгаат эрх нь энэтхэгийн гарт байхгүй, энэ хэлэлцээрийн хувь заяа мөн тодорхой бус хэвээр байгаа юм байна. \Цэцэн орчуулж, Г. Сайн-Өлзий хянав.\