• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2008-07-11 17:29:08    
Улаанбаатар-т FM 105 Дарханд FM 103.7 "Бээжин 2008"

CRI

     *9-ний өдөр Бээжингийн Олимпийн Олон улсын хэвлэл мэдээлэлийн төвийнхэн анхдахь хэвлэлийн бага хуралаа хийж, энэ хурлаар Бээжингийн Олимпийн олон нийтийн зам тээврийн баталгааны ажилыг олон нийтэд танилцуулсан байна. Бээжин хотын зам харилцааны зөвлөлийн хэвлэлийн төлөөлөгч Жүө жэнюү танилцуулж хэлэхдээ, Олимпийн ажилтад болон сайн дурын хүмүүсийн зам харилцааны хэрэгцээ шаардлагаг хангаж, хотын иргэдэд урьдчлан Олимпийн талбай заалын гадар үзэмжийг сонирхоход дөхөм үзүүлэхийн төлөө Бээжингийн нийтийн автобусын ажил эрхэлсэн корпорацийнхон 7-р сарын 20-ны өдрөөс эхлэж Олимпод зориулсон нийтийн автобусын 10 тусгай шугамыг нээн ажиллуулж, үүний дотрох 7 шугамыг нь 24 цагаар залгуу ажиллах болно гэжээ.

      *Олимпийн нээлтийн ёслолын гэнтийн цаг агаарын байдлыг аргацаах урьдчилсан төсөл батлагджээ.

      *9-ний өдрийн байдлаар Хятадын 613 тамирчин энэ жилийн Олимпийн наадам тэмцээнд оролцох эрхийг олсон бөгөөд тэд Олимпийн 28 их төрөл тэмцээнд бүрэн оролцох болно. Бээжингийн Олимпийн наадам нь Хятад улс анх удаагаа Олимпийн их төрөл тэмцээнд бүрэн оролцсон, тамирчдын тоогоор хамгийн илүү, хамгийн өргөн хэвчээний төлөөлөгчдийг оролцуулсан нэг удаагийн Олимпийн наадам болох бөгөөд анх удаагаа дотоодын 31 муж, өөртөө засах район, шууд хариат хотуудын тамирчид хамтдаа Олимпийн наадамд оролцсон наадам болох гэж байгаа юм.

      *Францын Ерөнхийлөгч Саркози 8-ны өдөр Хятад улсын дарга Хү Жиньтаод хандан илэрхийлэхдээ, тэрээр 8-р сард Бээжинд болох Олимпийн нээлтийн ёслолд оролцох болно гэсэн байна. Саркозийн ажилын албаныхан мэдэгдэл хийж, "Ерөнхийлөгч Саркози 8-р сарын 8-нд Бээжин орж Олимпийн 29-р наадмын нээлтэд оролцохоор тодорхой тогтоод байна" гэж тэмдгэлжээ.

      *7-р сарын 20-ны өдрөөс 9-р сарын 20 болтол зам тээвэрийн хянан хамааралтын ажил эрхэлсэн газрынхан Олимпикийн төв хэсэг эргэн тойроны тойрогийн зам шугамд тусгай хянан хамаарах тогтоол гаргаж, нийгмийн хувийн машин унаа зочихыг хориглох юм байна. Олимпикийн төв хэсэгийн тойргийн зам харилцааны хянан хамааралтын бүсд хамрагдсан иргэд болон байгууллага нэгжийнхний машин унаатай хүмүүс заавал 7-р сарын 19-ний өдрөөс өмнө завдаж тэрэг зорчиж болох түр цагийн зөвшөөрлийн гэрч тэмдэг авах хэрэгтэйг сануулсан байна. Үүнээс гадна зам тэвээрийн хянан хамааралтын ажил эрхэлсэн газрынхны танилцуулснаар, Олимпикийн төв хэсэг торойг дохь талбай заалуудын дэргэд тэмцээн сонирхогчдын хувийн машин унаад зогсоолыг газар хангаж өгөхгүй бөгөөд, тэмцээн үзэгчид, нээлт хаалтын ёслол жич тэмцээнд оролцогчд бүгдээрээ нийтийн автобусоор зорчихыг санал болгосон байна.