• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2008-07-11 21:54:37    
А.Цэцэнг дэлхий таньдаг болжээ

Хятадын Олон Улсын Радио

    Бээжин хотын боксын шигшээ багийн ахлах дасгалжуулагч, өндөр зэргийн багш , спортын мастер А.Цэцэн гэхээр дэлхийн боксын спортынхон андахгүй. Өөрийн хичээл зүтгэл, шавь нарынх нь амжилтаар нь дэлхий мэддэг болно гэдэг тэр бүр хүнд олдоод байдаггүй том шагнал, Тэр Шилийн гол аймгийн хүн. Монгол хүүхдүүд хөлд ороод л барилдаж эхэлдэг гэдэг. Тал нутгийн хүү ч энэ ёсыг тойрсонгүй. Үеийнхэнтэйгээ багадаа барилдан өсч, эрийн цээнд хүрээд хошуу наадамдаа зодоглон 128 бөхийн барилдаанд гурав, 256 бөхийн барилдаанд хоёр түрүүлэн хошууны зангиатай бөх болсон байна. Багаасаа л спортод хорхойтой байсан болохоор дунд сургуулиа дүүргээд Хөх хотын диеийн тамирын дээд сургуулийн багш, дасгалжуулагчийн ангид оржээ. Оюутан байхдаа зуныхаа амралтаар нутагтаа очоод барилдахад хэрэг болох болов уу гэж бодоод сургуулийнхаа боксын дугуйланд орсон нь түүний хувь заяаг энэ спорттой салшгүй холбожээ. Сүүлдээ өөрийн эрхгүй боксын спортод зүрх сэтгэлээ зориулж эхэлсэн байна.

    Хятад улсад боксын спорт 28 жил тасарч байгаад 1986 онд анх удаа улсын аварга шалгаруулах тэмцээнийг Наньжин хотод зохион байгуулжээ. Энэ тэмцээнд орох гэтэл сургуулийн захиргаа, багш нар нь зөвшөөрдөггүй гэнэ.

    Тэгэхээр нь өөрөө зардлаа гарган нууцаар Наньжин орж уг тэмцээнд хүрээд иржээ. Сургуулиас хөөх болов уу гэж дотроо эмээж байжээ. Гэтэл "сайн байна" гэсэн урмын үгээр мялаагаад өнгөрчээ. Хоёр жилийн дараа сургуулиа төгсөж, Өвөр Монголын өөртөө засах районы боксын шигшээ багийн дасгалжуулагч болсон байна. Ийм л товч боловч сонирхолтой намтартай дасгалжуулагчтай манай сурвалжлагч уулзаж ярилцлаа.

    - Өвөр Монголын шигшээгийн дасгалжуулагч болоод ямар амжилт дагуулсан бэ.

    - Би Өвөр Монголын шигшээ багын ахлах дасгалжуулагчаар 1998 оноос 2002 он хүртэл дөрвөн жил ажилласан. Энэ хугацаанд манай багаас БНХАУ-ын 18 аварга, спартакиадын хоёр аварга төрсөн. Өвөр Монголд дасгалжуулагч байхдаа Ази тивйн аварга, Монгол улсын спортын гавьяат тамирчин, боксчин Н.Алтанхуяг, Монгол улсын спортын гавьяат тамирчин, алдарт дасгалжуулагч В.Батбаяр багштай хамт ажиллаж их зүйл сурсан .Ийм том хүмүүстэй хамт ажиллана гэдэг ховор хувь заяа. Энэ хүмүүс бол 28 жил завсардсан БНХАУ-ын боксын спортын хөгжилд үнэлж барашгүй асар том хөрөнгө оруулалт хийсэн. Тамирчдын маань чадвар ч богино хугацааанд өссөн нь хоёр багшийн минь гавьяа. Надад боксын спортын анхны "А" үсгийг зааж өгсөн гэхэд болно. Өөрсдийнхөө мэддэг чаддаг бүхнийг харамгүй заасан. Тэд мөнгө олох гэж энд ирээгүй . Зүрх сэтгэлээ зориулсан боксынхоо спортыг хөгжүүлэхийн төлөө л ирсэн. Хоёр багш маань зорилгоо биелүүлээд буцсан гэж боддог.

    - Монголын боксчдын талаар ямар бододтой явдаг уу.

    - Монголын бокс олон жил тасралтгүй хөгжсөн болохоор тамирчид нь их чадварлаг байдаг. Монголын хүүхдүүд их авьяаслаг. Ийм хүнд үед хувийн компаниуд боксынхоо шигшээ багийн тамирчиддаа тусалж, гадаад руу тэмцээнд явахад нь санхүүгийн дэмжлэг үзүүлж байдаг нь энэ спортыг сайн ойлгож байгаагийн нэг илрэл юм. Саяхан болж өнгөрсөн Азийн аварга шалгаруулах тэмцээнээс Монголчууд гурван алт авахад баярлаж л байлаа.